Хэдийгээр ижил хэмжээний илчлэгийг хүлээн авсан ч түүнийгээ буцаан хайлуулах хугацаа нэг хүний хувьд ч адилгүй байдаг гэдэг нь эрт нотлогдсон зүйл. Үүнд маш олон хүчин зүйл (хөдөлгөөний идэвхи, бодисын солилцоо, цусан дахь сахарын хэмжээ, сэтгэл зүй гэх зэрэг) нөлөөлнө. Тиймээс бидний өгөх зөвлөгөөг даган өөхөө түргэн хайлуулахыг хичээгээрэй. Continue reading Өөхийг яаж амархан хайлуулах вэ
Author: admin
Хүн яагаад таргалдаг вэ
Мэдээж хэрэг таны танил эмэгтэйчүүд дотор өөрийн гоо үзэмж, гуалиг төрхөө алдахаас ч айлгүй нэг дор 2 ш бялуу идэх зоригтон байж л байгаа. Зарим нэг нь ч идсэн идээгүй адилхан л таргалсаар байдаг. Судалгаагаар залуу бүсгүйчүүдийн 20 хувь, 30 настнуудын 40 хувь, дунд насны бараг тал хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг нь тогтоогджээ. Continue reading Хүн яагаад таргалдаг вэ
ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Танд яагаад хоолны дэглэм туслахгүй байна вэ. Хүмүүс ихэнхдээ яагаад турж чадахгүй байгаагаа байнга асууж байдаг. Ийм ихэнх хүмүүс илүүдэл жингээс салахаар олон жилийн турш үйлээ үзсэн мятаршгүй тэмцэгчид байдаг. Энэ хүмүүсийг олон төрлийн хооллолтын дэг, илчлэггийн хэмжээ болон орчин үеийн бялдаржуулах системийн тухай бүрэн ойлголттой болсон амьд нэвтэрхий толь, хамгийн дэвшилтэт гоо сайхны төвүүдийн замыг заагч, тураах эм, бэлдмэлүүдийн лавлах гэж хэлсэн ч болно. Continue reading ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай ашиггүй ялгаагүй бүх төрлийн өөх тос нь ихээхэн хэмжээний илчлэгийг агуулдаг бөгөөд ойролцоогоор нэг граммд 9 нэгж орчим байдаг. Илүүдэл жингээс салахын тулд юуны өмнө хүнсний нэр төрөл дэх ашиггүй өөх тосыг ашигтай өөх тосоор солих аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Continue reading Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай өөх тос
Ижил төрлийн бага шингэцтэй өөх тос. Эдгээр нь чидун жимс, түүнээс гаргаж авсан масло, арахис, авокадо болон түүхий самар, үр тариа зэрэгт байдаг бөгөөд тэдгээрийн ухаалаг хэрэглээ нь хүний биед онцгой ашиг тустай. Энэ төрлийн тос нь хүний биед ашигтай холестериныг нэмэгдүүлэн зүрх судасны болон цээжний хөндийн ракаас урдчилан сэргийлнэ. Хүн өдөр тутмын хэрэгцээт илчлэгийнхээ 15 хувиас доошгүйг энэ л төрлийн өөх тосноос авах шаардлагатай. Үүний тулд чидун жимсний масло болон түүгээр хийсэн майонезээр хүнсээ амтлах хэрэгтэй.
Мөн өдөр болгон ойролцоогоор 30гр самар идэхэд сайн. Continue reading Ашигтай өөх тос
Хортой өөх тос
Өндөр шингэцтэй өөх тос. Эдгээр нь мах, цөцгийн тос, сүү, бяслаг, мөхөөлдөс, өндөгний шар, шоколад, кокос болон дал модны тос зэрэгт агуулагддаг. Эдгээрийг ихээр хэрэглэснээр хүний биен дэх муу холестериныг нэмэгдүүлэн таргалах, цаашилбал зүрх судасны өвчинд хүргэнэ. Хэрэв та цагаан хоолтон л биш бол эдгээр өөх тосыг хүнсэндээ хэрэглэхийг бүрмөсөн болих нь юу л бол. Гэсэн хэдий ч та мацаг барих, тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэх, өндөгний хэрэглээг хязгаарлах замаар эдгээр өөх тосны хэмжээг ихээхэн багасгах бололцоотой. Continue reading Хортой өөх тос
Өөх тосны тухай товчхон
Хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд бие галбираа хадгалахад хортой гэдэг нэгэн үзлээс өөх тосыг харах ч хүсэлгүй байдаг нь үнэн. Гэвч үнэн хэрэгтээ хүний бие организмын өдөр тутмын үйл ажиллагаанд зарим төрлийн өөх тос зайлшгүй шаардлагатай байдаг. Continue reading Өөх тосны тухай товчхон
Шалтгаан
За эхлээд энэ сайтыг яагаад хийх болсон болон ер нь яагаад турах болсон тухайгаа цухас дурдаадахий. 120 кг жинтэй болно гэдэг арчаагүй, сул дорой, залхуу хойрго, шантрамтгай, нусан жур, идэвхигүй миа гарын хувьд жирийн зүйл байж болно. Харин би тийм байхыг хүссэнгүй. Нэг өглөө босоол толинд харсан чинь яг тийм гар нойрмог нүднийхээ нуухыг ухаад өөдөөс ширтээд зогсож байв. Continue reading Шалтгаан
Би бол..
Энхбаатар миний бие болбоос…
- Бүтэн нэр: Цэгэмэн овогтой Доржхорлоогийн Энхбаатар.
Та нар өөр цэгэмэн гэдэг овогтой хүн хайгаад олохгүй. Энэ овгийг би өөрөө зохиосийн. Утга нь .mn буюу Цэг М Н гэсэн утгатай. Дунд нь зөөлрүүлэх гэж э үсэг жийрэглэв. Гүррагчаа Сансар гэдэг овог зохиосон гээ биддээ? - Төрсөн он сар өдөр: 1976 оны 10 сарын 20нд төрсөн
- Орд: Жинлүүр
Энэ ордныхоны тухай зурхайд олон байдаг. Гэхдээ яг өдрөөр нь бол бас өөр өөр байдаг аж. Жинлүүрийн ордны 10 сарын 14-23 төрсөн хүмүүс болбоос өөрийн өвөрмөц зан, баялаг мөрөөдөмхий сэтгэхүйгээрээ даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам. Тэд ойр хавийнхныгаа татах хүчтэй. Эд нар эцэг эх найз нөхөддөө эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд өөртөө маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хүмүүс байдаг. Энэ нь байгалиас заяасан зүйл юм. Тэд үнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг. Хэрэв та өөрийнхөө зурхай хармаар байгаа бол энд дараарайХарин одоо муу талыг нь хэлсэн зурхай.
Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаар нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа. Та өөрийн рентген зурхайг энд дарж хараарай
Харин эротик зурхай хувь нууцтай холбоотой тул далд хийлээ. Харин өөрийнхөө эротик зурхайг эрчүүд эндээс харин хүүхнүүд эндээс тус бүр харж болно. - Жил: Луу
- Эхнэртэй. Охинтой. Охин маань 2000 оны 12 сарын 9 төрсөн.
Хамгийн эхэнд хэлэх үг
За эхлээд энэ сайтыг яагаад хийх болсон болон ер нь яагаад турах болсон тухайгаа цухас дурдаадахий. 120 кг жинтэй болно гэдэг арчаагүй, сул дорой, залхуу хойрго, шантрамтгай, нусан жур, идэвхигүй миа гарын хувьд жирийн зүйл байж болно. Харин би тийм байхыг хүссэнгүй. Нэг өглөө босоол толинд харсан чинь яг тийм гар нойрмог нүднийхээ нуухыг ухаад өөдөөс ширтээд зогсож байв. Continue reading Хамгийн эхэнд хэлэх үг
gallery
[album id=0 template=extend]