20 баллын хараал

Өнөөдөр ажлын шугамаар Датаком орж тэдний инженерүүдтэй уулзаж байтал өвөрмөц хувцасласан нэгэн эмэгтэй байж байлаа. Тэр хүн сонин энэ тэр дээр Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдлөнө гэж ярин алдарт хүрээд байгаа нэгэн бөгөөд түүнтэй ярилцах ховор “завшаан” тохиолоо.
Мань хүн ярьж байнаа. Сая Улаанбаатарт газар хөдлөх байсныг хашир түлхээд ГАЙТИ руу шилжүүлчихсэн гэнэ. Тэгээд одоо 3 сарын 22нд Улаанбаатарт газар хөдлөнө. Одоо би түлхэхгүй. Өчнөөн хэллээ одоо болоо. Надаас гуйгаад ирсэн хүнийг аврана. Урд нь би Үер болохыг Долгор сайдад орж хэлж байсан. Ерөөсөө тоогоогүй. Сая бас зуд болохыг хэлж байсан. Газар хөдлөлтийг хэлсэн тоогоогүй. Би ер нь дандаа хэлдэг. Огт тооддоггүй та нар гэж ирээд омогдов. Continue reading 20 баллын хараал

Шилбээ хугалж, шагайгаа мулталлаа гэж..

Түрүүчийн долоо хоногт зүлэгний хайсанд бүдэрч унахдаа хөлөө хөшөөд зүүн хөлний шилбээ хугалж, шагайгаа мулталчихлаа. Эмнэлэгт ирээд шагайгаа буцааж оруулаал болчих байх гэж бодож байсан чинь эмч нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй, хагалгаанд орох ёстой, шилбэ хугарсан байна, ба снэг салдаггүй яс нь салчихсан байна гэж хэллээ. Ингээд эмнэлэгт хэвтэвээ хөөрхий. 

Хөл нь маш их хавдартай тул хавдарыг нь буулгаж байж хагалгаанд орох ёстой юм байна. Ингээд хөлөө дээш нь сойгоод мөсөөр жин тавиал хэвтээд байна. 

Эмнэлэгт компьютераа авчируулаад найзаасаа wireless internet эрхийг аваад нэтэд холбогдлоо. 

Эмнэлэгт өглөө хар цай, өдөр шөл, орой бантан өгдөг юм байна. Тэрийг нь идвэл би гээч хүн цадах нь битгий хэл өлбөрөөд үхмээр. Гэвч турах гэж байгаа хүн чинь тэсэх хэрэгтэй гэж бодоод хэд хоног бага хоол идээд хэвтээд байсан чинь ер нь турах шинжтэй. Сайн гэгч нь турнаа. Эмнэлгийн хоол сайн шүү хэ хэ. 

4 сарын 7нд хагалгаанд орж эрэг шураг суулгуулнаа.

Инээвэл турна гээд байгаам даа…

Нэг эр захаас эр тахиа худалдаж авахаар явж байна. Нэг тахиа үзсэн нь, эм тахиа гишгэх бүү хэл өөрөө гишгүүлчихээр амьтан байв. Цааш явж байтал нэг грузин эр өөр шигээ том эр тахиа зарж байв.
-Таны тахиа эм тахиаг сайн гишгэнэ биз?
-Гишгэхээр барах уу, тахиа бүү хэл хонь ч гишгэнэ, үнээ ч гишгэнэ… өчигдрөөс хойш над руу хараад байгаа юм… үнэгүй ав!!! Continue reading Инээвэл турна гээд байгаам даа…

Алхах сайхаан…

Саяхан бензиний үнэ өсөж нэг хэсэг хүмүүсийг аймаар айдаст автуулав даа. За бараг л хоёр гурван мянгад хүрэх нь гээл айгаал эхнээсээ машин тэрэгээ зарсан байхөөө хүмүүс. Харин надад бол хамт алхах хүмүүс олширч илүү олон ханьтай болох нь гэж бодогдож байлаа.  Ганцаараа гудамжин алхах ч бас эвгүй золиг шүү. Шөнө орой бол бүүр ч аймаар.

Харин одоо байдал дээрдэж бензиний үнэ буулаа. Хүмүүс ч бага зэрэг тайвширч байх шиг байна. Гэтэл өнөөдөржин “Бензиний үнэ буурчаад байхад таксины үнэ буусангүй, шулаачингуудыг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй” гэх өнгө аястай мэдээлэл мэссэнжэрээр ирээд амар заяа үзүүлсэнгүй. Ер нь бол ингэж байхийн оронд тэр таксинд суухаа л больчих хэрэгтэй шд. Сайхан алхаал. Эрүүл мэндэд ч хэрэгтэй.

Энэ олон фитнэссийн алинд нь явах вээ?

За одоо турнаа гээл хэлнээс хойш ахиц дэвшил гарж байгаа юм ер нь алгаа. Зарим турж л гэхийн, зарим нь ямар аймаар таргалчихаав л гэхийн. Биеийн тамираар идэвхитэй хичээллэхгүй л бол нэмж турна гэсэн найдвар алга боллоо. За тэгээд аятайхан цэвэрхэн, тохилог, олон төрлийн боломжтой, хичээллэх цаг нь уян хатан, үнэ ханш нь гайгүй, сайн багштай тийм клуб олох нь амаргүй бололтой.

Сайн багш ер нь их чухал байх гэж би бодоод байгаам. Турах гээд очихоор баки болох гэж байна гэж бодооод өөр дасгал хийлгээд унавал баларваа. Турах арга мэддэгүй болохоороо бантаад шууд тэгдэг ч байж болох юм.

Хүмүүсээ фитнэсс клубд явбал хаана явсан нь дээр вэ? Мэдэх сайн клуб байна уу?

Баярлалаа Төвшөө


Түвшинбаяр маань алт авч бид нийтээрээ хэзээ ингэж баярлаж байгаагүйгээрээ баярлалаа. Юун наадам юун цагаан сар. Ганцхан хүн ингэж монгол орныг тэр чигээр баяр хөөрт умбуулах ажээ. Олимпийн наадмын чухам иймээс л үнэхээр хүн төрөлхтөн бидний бүгдийнх нь баяр аж. Бид 2008 оны 8 сарын 14нд л үүнийг өөрсдийн биеэрээ мэдрэв. Continue reading Баярлалаа Төвшөө

FIFA Street 3

FIFA Street 3 гэж нэг айхар тоглоом гарчээ. Тэгээд сонирхоод үзэж байтал амьдаар хөл бөмбөгийн машин болчихсон хэдэн залуучуудын тухай видео үзэв. Үнэхээр гайхалтай юм. Өөрсдөө үзээд санаа оноогоо бичээрэй. Би турчихаад хамгийн түрүүнд ингэж сурнаа…

Туранхай харагдах шилдэг арга

За ойрд юм бичсэнгүй. Тэгээд ч ер нь фитнэс энэ тэрд явахгүй бол 105 кг-аас илүү турах боломжгүй болоод явчлаа. Энэ дээрээ гацчихлаа. Хүмүүс ч туржийна уу яажийна энэ тэр гэж ч асуухгүйн. Тэгээд ч өвөл болоод пөөнийсөн зузаан зузаан хувцас өмсөөд турж байгааг маань ч мэдрэх хүн алгаа. За тиймээс эрч хүч ч сулраад явчлаа. Тэгээд үсээ урт ургууллаа. Том толгойтой хүний үс ургахаараа ч ай мөн аймшигтай том толгойтой харагдаж байдаг шүү. Нэг л их үстэй том толгой. Хааяа сахал үс нь ургахаараа бүүр уулнаас бууж ирсэн хүн шиг л аймшигийн. Continue reading Туранхай харагдах шилдэг арга

Хэдэн эмээнүүд уулзав…

Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ. Continue reading Хэдэн эмээнүүд уулзав…

Хүсэл ба хясал

Думаа хүүхэн үргэлж л поп Сараа шиг үс засалттай, дуучин Номин шиг хөхтэй, дуучин Сэрчмаа шиг биетэй болохыг мөрөөддөг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр хөөрхий Думаа одоо болтол дуучин Дэлгэрмөрөн шиг үс засалттай, Дэлгэрмөрөн шиг хөхтэй, Дэлгэрмөрөн шиг бие галбиртай хэвээр л явна. Continue reading Хүсэл ба хясал

Сайн муу тал

Сайн уу муу юу аль нь вэ хө гэж нэг сайхан дууг цэцэрлэгт байхдаа нам дуулдаг байж билээ. Гол асуудал болсон турах тухайгаа бичихгүй элдэв улс төр хөөснөөс болж хүмүүс туржийна уу яажийна гээд асууж лавлах нь ихэсэв. Туржийнаа. Тураад ирсэн чинь нэг асуудал гарч ирэвэээ хөөрхий. Урд нь өмсөж байсан хувцаснууд маань томдоод эхлэв. Continue reading Сайн муу тал

Ониго зохиомор аядав…

Сайн байцгаана уу эрхэм хүндэт хэрэглэгчдээ.
Бид үнэ төлбөргүй шинэ үйлчилгээгээ та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Бид сар бүрийн эцэст таны яриа болон мэссэжний бичлэгүүдийг бүрэн эхээр нь эхнэрт (нөхөрт) чинь үнэ төлбөргүй явуулж байхаар боллоо.
Жич: Хэрэв та манай энэ төлбөргүй үйлчилгээг авахыг хүсэхгүй байвал нэмэлт 10$-г сар бүр нэмж төлнө үү.

Хүүхдээ хүчлээд хэрэггүй

Манайхан хүүхдээ муу муухайгаас хамгаалж байгаа нь гээд өмнөөс бүх шийдвэрийг гаргасаар байгаад сул дорой гар хардаг болгочихдог байхаа. Энд нэг хөгжилтэй, сургамжтай бичлэг байнаа.

Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг билээ? 70 хувийг гээд Мянганбаярын эхнэр Пүрэвсүрэнгийн савангийн реклам байдаг. Жоохон хүүхэд болохоор нь тиймэрхүү юманд тоглуулсийм шиг байгаан. Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна. Continue reading Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа

БөжүрэйНомхон морио үүрлээ дээ
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээжийгээ үүрээд аавыгаа үүрээд
Эрдэм сурахаар явлаа даа… Continue reading 9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа

108 кг, 38 размер

Өчигдөр тэр Говь гэдэг саунд чинь орж үзэж нүд тайлав шд. Тэгээд жингээ үзээдэхсэн чинь 108 кг байна. Хмм. Сүүлийн үед амралт энэ тэр гээд их идээд байсан болохоор нэг их шальтай тураагүй байна. Гэхдээ зүгээрээ. Одоо 9 сараас эхлээд фитнэст явнаа. 10 сараас эхлэн орой юм идэхгүй болчихно. Гэхдээ 10 сарын 1 гэнгүүт л шууд орой нь юм идэхээ болих биш тэр болтол бага багаар дасгаж байгаад тэгнэээ. Continue reading 108 кг, 38 размер