Статистик судалгаагаар бол жингээ хасахыг хичээгч эмэгтэй 5 хүн тутмын дөнгөж 1 нь л хоол хүнснээс авах илчлэгийг дасгал хөдөлгөөнтэй зөв хослуулан зохих үр дүнд хүрдэг байна. Хоолны дэглэм сахиж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь зөвхөн өөх тосыг хязгаарлахаар үйл ажиллагаагаа хязгаарладаг. Үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс зөвхөн их хэмжээгээр өөх тос хэрэглэснээс таргалж байгаа юм биш. 50гр мармелад нь шоколадтай ижил 210 нэгж илчлэгтэй байх жишээтэй.
Турахын тулд хамгийн гол нь илчлэгийн хэмжээ, түүний зарцуулалт хоёрын тэнцэл байхаас биш идэж байгаа өөх тос, уураг, нүүрс уснаас байна уу гэдэг нь онц ач холбогдолтой биш.
Тэглээ ч гэсэн та хүнсэндээ өөх тосны хэмжээг 30 хувиас хэтрүүлэх хэрэггүй.
Илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр та жин нэмэх илүү өргөн магадлалтайг давхар анхаарах хэрэгтэй.
Бидний бие организм өөрийн хэвийн хэмжээнийхээ жинг л хадгалахаар программчлагдсан байдаг. Тэгэхээр та гэнэтхэн өөрийн хүнснээс 1000 нэгж илчлэгийг багасгавал таны биеийн метаболизм автоматаар удааширна.
Тэгвэл хүний бие организм дундчаар хэдий хэмжээний илчлэгийн нормтой байх ёстой вэ гэдэг асуулт гарна.
Хүн өөрийн амьдралын хэв шинж, идэвхжилээс шалтгаалан шаардлагатай илчлэгийн хэмжээгээ зохицуулан долоо хоногт 0,2~ 1 кг орчим турахад боломжтой гэж үздэг.
Өөрт шаардлагатай илчлэгийн хэмжээг тогтоохдоо бодит жингээ 25~аар үржүүлж гаргана. Хэрэв та 60кг жинтэй бол 1500 нэгж илчлэг хэрэгтэй гэсэн үг.
Жингээ хасахын хирээр илчлэгийн хэмжээг тохируулна. Гэхдээ илчлэгийн хэмжээ хэрхэвч 1200~аас доошоо орж болохгүй , учир нь энэ үед метаболизм 45 хувиас багагүй хэмжээгээр удааширдаг.
Энэ бүх хүчин зүтгэлийн эцэст хүн өөрийн хуучин буруу зуршилдаа эргэж орох уу, хэрэв тийм бол таны жин урсгалаараа л эргэж ирнэ гэдэгт бэлэн байх хэрэгтэй.
Зохистой жингээ барих сонирхол байгаа л бол та зөв хооллолтын дэглэмээ урт удаан хугацаанд мөрдөх нь чухал.
Yes, sanal neg ban. Ohiduuddaa handaj helekhed hooloo het soigood hereggui um ban lee. Bi 54kg-s 49kg boltoloo tursan ch gesen odoo butsaad 53 kg bolson. Jingee hasakhiig husej baival ekhleed setgel sanaandaa turchaad, daraa ni hooloo zokhistoi zov hereglej, baga gekhdee tsadatlaa bish, tegeed fitness-d yavaad baival ta hussen hemjeendee bas hussen bieiin helberee olj avakh bolno. Yag odoo bi 53 kg baigaa 49 kg bolokhiig zorij baina. Gekhdee tuuniigee udaan hugatsaand hadgalakhiig hicheenee.
Za turakhiig hussen okhiduuddaa amjilt husei. Ta nar bugd l ontsgoi shu.
boloroogiin 53n hajuud bi odoo yu ve 63. 10 saraas ehlen tsag agaar huiterch baigaatai holbootoi uusdeg stressn.s bolj ingej nemegdej baigaan shd uuil ni 55tai l baidiin dundjaar . za yahav turna daa suraaguim bish! turahgui geed yamar uheltei ni bish kkk…
hehe neeree l turahgui geed yamar uheltei n bish. bi 63 baij baigaad 58-59 bolson tegeed tsaashaa yuruusuu hasahgvi bainaa yaadiin bilee.
kkkkkkkkkkkkkkk
turan gsn bodolgvi hvn barag bhgvi bha namaig hvmvvs turanhai geed bdag yum gehdee bi uuriiguu turanhai gj bodohgvi bas neg kg hasah yumsan gj bodoj hoolondoo bas deglem oruulaad bdag yum gehdee ulsuj tturna gedeg bol hezeech bj bolohgvi zvilel de