Лихтенштэйн гээч жижигхээн улс 35,000 хүн амтай мөртлөө 15 банктай байх юмаа. Германы засгийн газар энэ улсад туйлаас дургүй байдгийн гол учир нь Германы баячуул татвараас зугтаж ийшээ хамаг мөнгөө хийдэг ажээ. Тэгсэн нэг өдөр Дойч Вэллэ үзэж байсан чинь нөгөө гайхалууд чинь бүүр ийм реклам гаргав. Манайд хятадын ийм реклам гарвал баларваа…
Category: Өөх тосны тухай
Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай ашиггүй ялгаагүй бүх төрлийн өөх тос нь ихээхэн хэмжээний илчлэгийг агуулдаг бөгөөд ойролцоогоор нэг граммд 9 нэгж орчим байдаг. Илүүдэл жингээс салахын тулд юуны өмнө хүнсний нэр төрөл дэх ашиггүй өөх тосыг ашигтай өөх тосоор солих аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Continue reading Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай өөх тос
Ижил төрлийн бага шингэцтэй өөх тос. Эдгээр нь чидун жимс, түүнээс гаргаж авсан масло, арахис, авокадо болон түүхий самар, үр тариа зэрэгт байдаг бөгөөд тэдгээрийн ухаалаг хэрэглээ нь хүний биед онцгой ашиг тустай. Энэ төрлийн тос нь хүний биед ашигтай холестериныг нэмэгдүүлэн зүрх судасны болон цээжний хөндийн ракаас урдчилан сэргийлнэ. Хүн өдөр тутмын хэрэгцээт илчлэгийнхээ 15 хувиас доошгүйг энэ л төрлийн өөх тосноос авах шаардлагатай. Үүний тулд чидун жимсний масло болон түүгээр хийсэн майонезээр хүнсээ амтлах хэрэгтэй.
Мөн өдөр болгон ойролцоогоор 30гр самар идэхэд сайн. Continue reading Ашигтай өөх тос
Хортой өөх тос
Өндөр шингэцтэй өөх тос. Эдгээр нь мах, цөцгийн тос, сүү, бяслаг, мөхөөлдөс, өндөгний шар, шоколад, кокос болон дал модны тос зэрэгт агуулагддаг. Эдгээрийг ихээр хэрэглэснээр хүний биен дэх муу холестериныг нэмэгдүүлэн таргалах, цаашилбал зүрх судасны өвчинд хүргэнэ. Хэрэв та цагаан хоолтон л биш бол эдгээр өөх тосыг хүнсэндээ хэрэглэхийг бүрмөсөн болих нь юу л бол. Гэсэн хэдий ч та мацаг барих, тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэх, өндөгний хэрэглээг хязгаарлах замаар эдгээр өөх тосны хэмжээг ихээхэн багасгах бололцоотой. Continue reading Хортой өөх тос
Өөх тосны тухай товчхон
Хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд бие галбираа хадгалахад хортой гэдэг нэгэн үзлээс өөх тосыг харах ч хүсэлгүй байдаг нь үнэн. Гэвч үнэн хэрэгтээ хүний бие организмын өдөр тутмын үйл ажиллагаанд зарим төрлийн өөх тос зайлшгүй шаардлагатай байдаг. Continue reading Өөх тосны тухай товчхон