Таргалалтыг төрөөс зохицуулахуй…

Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм.

Сэтгэл хөдлөл ба дарамттай холбоотой таргалалт

Их олон хүн урам хугарсан, ядарсан болон уйдсан үедээ онцгой их хэмжээгээр идэж эхэлдэг. Иймэрхүү сэтгэл зүйн шинжтэй өлсгөлөн нь жин нэмэгдэх нэг шалтгаан болох нь элбэг.

Турах арга барилтай холбоотой таргалалт

Статистик судалгаагаар бол жингээ хасахыг хичээгч эмэгтэй 5 хүн тутмын дөнгөж 1 нь л хоол хүнснээс авах илчлэгийг дасгал хөдөлгөөнтэй зөв хослуулан зохих үр дүнд хүрдэг байна. Хоолны дэглэм сахиж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь зөвхөн өөх тосыг хязгаарлахаар үйл ажиллагаагаа хязгаарладаг.

Хөдөлгөөний идэвхтэй холбоотой таргалалт

Та өдөрт хэдэн цаг сууж өнгөрөөдөг вэ. Ингэхдээ телевизорын өмнө болон машинд суусан цагаа оруулахаа мартав. Та энэ бүхнийг тооцоолоогүй байж болно. Хэрэв мэдвэл гайхалтай их тоо гарна даа.

Хооллох зуршилтай холбоотой таргалалт

Таны хооллох буруу зуршил, сул талууд өөрийг чинь таргалуулахад бага биш үүргийг гүйцэтгэнэ. Идэж уух зүйлс хүний амьдралын эргэн тойронд хаана ч байнга оршиж байдаг. Тэдгээрээс босож суухдаа, гүйж харайхдаа ч шүүрэхгүй өнгөрөх хэцүү.

Бодисын солилцоотой холбоотой таргалалт

Бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь хүний бие организмын илчлэгийг зарцуулах, өөрөөр хэлбэл, таргалалтыг зохицуулах механизм гэж болно. Зарим нэг эмэгтэйчүүд удамшлын онцлогоос шалтгаалан өөрийн биед хуримтлагдсан өөх тосыг бусдаас илүү хурдан гадагшлуулдаг. Гэхдээ нас, жин, амьдралын идэх, хооллолтын онцлог нь бодисын солилцоонд багагүй үүрэг гүйцэтгэнэ.

Удамшилтай холбоотой таргалалт

Судалгаагаар, удмын ген нь таны таргалалтанд 70 хувийн үүрэгтэй. Хэрэв таны эцэг эхийн аль нэг нь тарган бол таны таргалах магадлал өндөр байна гэсэн үг. Эцэг эх хоёулаа тарган бол таны таргалах магадлал мэдээж илүү өндөр болж таарна. Гэхдээ та эцэг эхийнхээ жинг тэр чигээр нь удамшиж авна гэсэн үг биш, зөвхөн тодорхой хүрээнд л магадлал өндөр байна гэдгийг анхаараарай. Энэ хүрээнд байх эсэх нь таны хооллолт, хөдөлгөөний идэвхээс хамаарна.

Хүн яагаад таргалдаг вэ

Мэдээж хэрэг таны танил эмэгтэйчүүд дотор өөрийн гоо үзэмж, гуалиг төрхөө алдахаас ч айлгүй нэг дор 2 ш бялуу идэх зоригтон байж л байгаа. Зарим нэг нь ч идсэн идээгүй адилхан л таргалсаар байдаг. Судалгаагаар залуу бүсгүйчүүдийн 20 хувь, 30 настнуудын 40 хувь, дунд насны бараг тал хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг нь тогтоогджээ.