Таргалалт таны ухамсарт хэвийн мэтээр хүлээн авагдсан бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлого организмд маш их дарамтыг учруулна. Ингэснээр жин нэмэгдэх 3 дугаар шат эхэлж байгаа юм. Хэдийгээр энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л жинхэнэ ёсоор анхаарал хандуулж эхэлжээ.
Category: Таргалалт
Хоолны дэглэмээр турах уу?
Хоолны дэглэм сахих замаар ямар ч эргэлзээгүй турах нь ойлгомжтой. Гэвч асуудлын гол нь энэ байдлаа хир зэрэг удаан барихад л оршино. Үүний үр дүнг бид бүгд мэднэ шүү дээ. 10кг турсан хүн 2, 3 сарын дараа эргээд 15~20кг илүү таргалдаг.
Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой
Таны ухамсарт өөрийн биеэ удаан хугацаагаар хамгаалах ямар нэг шалтгаан бичигдсэн байна. Энэ үед тархины таламо~париентал хэсэг агшин зуур ажиллаж эхэлнэ. Таны дотоод төсөөлөл өөрчлөгдсөнтэй холбогдож биеийн жинтэй холбоотой бусад эд эрхтэнүүд даган уг төсөөллийн дагуу буруу ажиллаж эхэлнэ.
Хүний биений тухай товч
Хүний бие цогцос нь нарийн тооцоологдсон махбодь бөгөөд хэрэггүй буюу илүү зүйл гэдэг нь хүний өөрийн бодож олсон хий зүйл гэж үзэхэд болно. Аливаа юм нүдэнд үзэгдэж харагдах гадаад шинж хэлбэр, дотоод агуулга буюу энэ хэлбэрийг бий болгож байгаа олон төрлийн шалтгаануудтай.
Сэтгэл хөдлөл ба дарамттай холбоотой таргалалт
Их олон хүн урам хугарсан, ядарсан болон уйдсан үедээ онцгой их хэмжээгээр идэж эхэлдэг. Иймэрхүү сэтгэл зүйн шинжтэй өлсгөлөн нь жин нэмэгдэх нэг шалтгаан болох нь элбэг.
Турах арга барилтай холбоотой таргалалт
Статистик судалгаагаар бол жингээ хасахыг хичээгч эмэгтэй 5 хүн тутмын дөнгөж 1 нь л хоол хүнснээс авах илчлэгийг дасгал хөдөлгөөнтэй зөв хослуулан зохих үр дүнд хүрдэг байна. Хоолны дэглэм сахиж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь зөвхөн өөх тосыг хязгаарлахаар үйл ажиллагаагаа хязгаарладаг.
Хөдөлгөөний идэвхтэй холбоотой таргалалт
Та өдөрт хэдэн цаг сууж өнгөрөөдөг вэ. Ингэхдээ телевизорын өмнө болон машинд суусан цагаа оруулахаа мартав. Та энэ бүхнийг тооцоолоогүй байж болно. Хэрэв мэдвэл гайхалтай их тоо гарна даа.
Хооллох зуршилтай холбоотой таргалалт
Таны хооллох буруу зуршил, сул талууд өөрийг чинь таргалуулахад бага биш үүргийг гүйцэтгэнэ. Идэж уух зүйлс хүний амьдралын эргэн тойронд хаана ч байнга оршиж байдаг. Тэдгээрээс босож суухдаа, гүйж харайхдаа ч шүүрэхгүй өнгөрөх хэцүү.
Бодисын солилцоотой холбоотой таргалалт
Бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь хүний бие организмын илчлэгийг зарцуулах, өөрөөр хэлбэл, таргалалтыг зохицуулах механизм гэж болно. Зарим нэг эмэгтэйчүүд удамшлын онцлогоос шалтгаалан өөрийн биед хуримтлагдсан өөх тосыг бусдаас илүү хурдан гадагшлуулдаг. Гэхдээ нас, жин, амьдралын идэх, хооллолтын онцлог нь бодисын солилцоонд багагүй үүрэг гүйцэтгэнэ.
Удамшилтай холбоотой таргалалт
Судалгаагаар, удмын ген нь таны таргалалтанд 70 хувийн үүрэгтэй. Хэрэв таны эцэг эхийн аль нэг нь тарган бол таны таргалах магадлал өндөр байна гэсэн үг. Эцэг эх хоёулаа тарган бол таны таргалах магадлал мэдээж илүү өндөр болж таарна. Гэхдээ та эцэг эхийнхээ жинг тэр чигээр нь удамшиж авна гэсэн үг биш, зөвхөн тодорхой хүрээнд л магадлал өндөр байна гэдгийг анхаараарай. Энэ хүрээнд байх эсэх нь таны хооллолт, хөдөлгөөний идэвхээс хамаарна.
Хүн яагаад таргалдаг вэ
Мэдээж хэрэг таны танил эмэгтэйчүүд дотор өөрийн гоо үзэмж, гуалиг төрхөө алдахаас ч айлгүй нэг дор 2 ш бялуу идэх зоригтон байж л байгаа. Зарим нэг нь ч идсэн идээгүй адилхан л таргалсаар байдаг. Судалгаагаар залуу бүсгүйчүүдийн 20 хувь, 30 настнуудын 40 хувь, дунд насны бараг тал хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг нь тогтоогджээ.
ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Танд яагаад хоолны дэглэм туслахгүй байна вэ. Хүмүүс ихэнхдээ яагаад турж чадахгүй байгаагаа байнга асууж байдаг. Ийм ихэнх хүмүүс илүүдэл жингээс салахаар олон жилийн турш үйлээ үзсэн мятаршгүй тэмцэгчид байдаг. Энэ хүмүүсийг олон төрлийн хооллолтын дэг, илчлэггийн хэмжээ болон орчин үеийн бялдаржуулах системийн тухай бүрэн ойлголттой болсон амьд нэвтэрхий толь, хамгийн дэвшилтэт гоо сайхны төвүүдийн замыг заагч, тураах эм, бэлдмэлүүдийн лавлах гэж хэлсэн ч болно.