Хонгилдоон

Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
– Ааваа
– Өөөв…
– Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
– Ямар тэнэг кино?
– Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
– …
– Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
– Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Continue reading Хонгилдоон

Лихтэнштэйн – Татварын диваажин

Лихтенштэйн гээч жижигхээн улс 35,000 хүн амтай мөртлөө 15 банктай байх юмаа. Германы засгийн газар энэ улсад туйлаас дургүй байдгийн гол учир нь Германы баячуул татвараас зугтаж ийшээ хамаг мөнгөө хийдэг ажээ. Тэгсэн нэг өдөр Дойч Вэллэ үзэж байсан чинь нөгөө гайхалууд чинь бүүр ийм реклам гаргав. Манайд хятадын ийм реклам гарвал баларваа…

Хэдэн эмээнүүд уулзав…

Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ. Continue reading Хэдэн эмээнүүд уулзав…

Харь гаригийнхантай уулзалдсан нь

Монголд телевиз үүсэн байгуулагдсан энэ тэр гээл бөөн юм болов доо. Монгол телевизэд дурлагч, шүтэн бишрэгч ч маш олон байв. Амаа олохгүй магтаад, ер нь л монгол телевиз бүгдийг хийчихсэн шахуу юм ярьж бие биенээ догиогоол. Хөгшчүүл нь “бяд л эхэлсийн, бяд л нээсэн, бяд л анхдагч, бяд л зохиосийн” гэж цээжээ дэлдээл, дунд үеийнхэн нь “ээ бурхан минь, би монгол телевиз ороол ирсэн чинь бөөн бөөн алтан үеийн бурхад маань тосч аваал, их ч юм сургасандааа” гээл аймшигтай халилтай ярихиймааа. Тэгсэн залууст нь хэлэх юм үлдээгүй болохоор аргагүйн эрхэнд баахан дуу дуулав шд. Ёооз ёозоор нь клип хийлгэжээ. Амтай бүгд нь л дуулж ТВ нэртэй болгон л тэрийг гаргав. Continue reading Харь гаригийнхантай уулзалдсан нь

Fear Factor

Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ. Сүүлд 6, 7 дугаар ангид ороод хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай. Continue reading Fear Factor

Самар

Өчигдөр гадаа самар зарж байхаар нь авчих санаатай үнэ ханшийг нь асууж, бас ч хэдэн самар аваад амслаа. Дажгүй самар болохоор нь авдаг юм боллоо. Тэгсэн тэр самар зарж байсан эгчид гялгар уут байсангүй. Өдөржингөө зараад уут нь дуусчихсан, тэгээд харих гэж байгаа гэв. Тэгээд эгч хүү:
– Сайхан хармаалаад явчих уу?
– Юу яасан балиар заваан юм? яаж хармаалахийн?
– Дээр үед бол хүмүүс хармаалаал явчихдаг байсийм, одоо л уут сав гэдэг болчихсон болохоос гэв. Яг энэ үед бага байх үеийн дурсамж бүдэг бадаг юм толгойд орж ирлээ… Continue reading Самар