Updates from January, 2010

  • Пандора гаригийг хэрхэн бүтээж байгаа тухай 23 минутын кино

    admin 9:47 pm on January 21, 2010 | 1 Permalink | Reply
    Tags: avatar, pandora,

     
  • Ориг гэнэ дээ

    admin 7:23 am on November 7, 2009 | 17 Permalink | Reply

     
  • Төрийн үйлчилгээ буюу хурдлаашдээ писдаа минь

    admin 5:59 pm on September 17, 2009 | 5 Permalink | Reply
    Tags: , зам, төрийн үйлчилгээ

    Ойрд зам бөглөрөөд гайхам сайхан байнаа. Замын цагдаа нар түүхэндээ ийм ачаалалтай ажиллаж байгаагүй байх. За замын сонин хачинг бүгдээрээ сайн мэдэж байгаа болохоор гол зүйлдээ оръё. Би гээч хүн ер машин, зам хоёроос ихэд айнаа. Зам гарах гэж бас нилээн зориг гаргана.
    За ингээд сая зам гарах гээд гэрэл дохио хүлээгээд зогсож байлаа. Гэрэл дохионы үүргийг замын цагдаа хийж байлаа. Тэгсэн миний гарах гарцын 1 урсгал нь зогсоод нөгөө тал нь явахаар нь би гялалзаж очоод замын голд зогсчихлоо. Саяхан хөлөө хугалсан учир гүйж чадахгүй хазга хазга гээл удаавтар гялалзана л даа ер нь.
    Тэгж байтал нөгөө урсгал зогслоо. Зогсох ч гэж дээ машинуудын хурд удааширсан болохоос зогссон зүйл байхгүй. Тэгээд би машинууд дундуур нь гарч чадахгүй хавчигнаад зогсож байтал замын цагдаа ах харин над руу “Хурдлаашдээ писдаа минь” гэж орилдийн.
    Миний уур дүрс гээл явчлаа гүйж очоод барилдая гэж бодлоо. Хэрэв очоод барилдаад эхлэхийн бол түгжирсэн жолооч нар бүгдээрээ надтай барилдах гэж гарч ирнэ гэж бодоод цагдааг зүгээр орхилоо.

    Уул нь замын цагдаа бол үйлчилгээний байгууллага гэж бодож байна. Алив үйлчилгээний байгууллагын хаан нь хэрэглэгч баймаар юм. Гэтэл Хаантайгаа ингэж харьцдаг газар ихэвчлэн төрийн байгууллагууд байхийм даа.

     
  • 2 настай хятад хүүхэд тамхи татаж байгаа нь

    admin 9:06 pm on July 3, 2009 | 3 Permalink | Reply

    За энэ ч ёстой дэндэнэээ…

     
  • Гэраабаа...

    admin 10:19 am on June 30, 2009 | 1 Permalink | Reply

     
  • Michael Jackson (1958-2009)

    admin 10:00 am on June 26, 2009 | 2 Permalink | Reply

    mj

    Бидний үеийнхэнийг дуу, бүжгээрээ хүмүүжүүлсэн, ёстой жинхэнэ шалгарсан манлай, домог болон хайрлагдсан Майкл Жэксон маань 50 насандаа таалал төгссөн мэдээг өнөө өглөө босоод сонслоо. Энэ аймшигт мэдээг сонсоод харуусахын дээдээр харуусч, гашуунаас гашуун нулимс унагав.

    Баярлалаа MJ

     
  • Эрчүүд хүүхнүүдийн ялгаа оршивой

    admin 11:10 pm on February 9, 2009 | 8 Permalink | Reply
    Tags:

     
  • Шинэ оны ажлын эхний өдөр

    admin 8:14 pm on January 5, 2009 | 1 Permalink | Reply
    Tags: хог, , цас цэвэрлэгч, цэвэрлэгч

    Шинэ оны эхний өдөр гэрээсээ эртлэн гарч ажилдаа явлаа. Энэ жил хийх ажил, төлөвлөсөн зүйлсээ бодон гүүр даван ажил руугаа алхаж явтал өөдөөс шаргал хантаанзтай 3 гудамжны цэвэрлэгч буюу ТҮК-н ажилтан алхаж яваатай таарлаа. Гартаа шүүр, хүрз барьсан эдгээр хүмүүс өглөө хар эртнээс ажиллсан нь илэрхий. Ороолт, малгай, хөмсөг сахал гээд нүүр нь тэр чигтээ өтгөн цан хүүрэг болжээ. Гэвч хоорондоо их хөгжилтэй зүйлс ярин инээд хөөртэй алхаж байв. (More …)

     
  • Гайя Ричийгийн найруулсан ОД гэдэг богино хэмжээний кино

    admin 2:27 pm on October 16, 2008 | 2 Permalink | Reply
    Tags:

     
  • Королиа хэзээ хэлд орох вээ?

    admin 1:25 pm on August 27, 2008 | 12 Permalink | Reply
    Tags:

    Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ. (More …)

     
  • Илүү, илүү, илүү шүү..

    admin 3:43 pm on August 25, 2008 | 5 Permalink | Reply

    Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
    Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.

     
  • Төрийн бус байгууллагуудын мэдэгдэл

    admin 1:54 pm on July 3, 2008 | 0 Permalink | Reply

    2008 оны 7-р сарын 2-ны өдөр. Улаанбаатар хот
    2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна. (More …)

     
  • Монгол хүүхэн American Idol Саймоноос өндөр үнэлгээ авжээ

    admin 2:50 pm on April 25, 2008 | 3 Permalink | Reply

     
  • Зургаан настай дуучин охин

    admin 12:14 pm on April 23, 2008 | 1 Permalink | Reply
    Tags:

    Энэ охины хажууд миний дуулах гэж ч ичмээр дамшигдаа…

     
  • Энэ нээрээ айхтар үнэн үгтэй дуу шүү...

    admin 4:56 pm on April 9, 2008 | 6 Permalink | Reply
    Tags: ,

    Манай найз анх дуулж байснаасаа сайжирсан байна лээ. Харин үзэгчид түүний оригнал хувилбарыг машид их таашаан түүнийг даган дуулах нь сэтгэл хөдөлгөмөөр.

     
  • Каффу - Өвөөгийн бор чемодан

    admin 6:11 pm on February 17, 2008 | 1 Permalink | Reply
    Tags: , каффу

    Бусдаасаа нэг л өөр. Дажгүй гоё дуунуудтай залуу байна.

     
  • Тэр хоёрыг шагная л даа...

    admin 2:41 pm on February 1, 2008 | 8 Permalink | Reply
    Tags: , хариуцлага, шагнал

    Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ. (More …)

     
  • Оны шилдэг лам 2008

    admin 2:00 pm on January 17, 2008 | 11 Permalink | Reply
    Tags: ,

    - Олимпийн жил болохоор л монголын улс төрчид аймаар эх оронч болдогийншд
    -Тамирчдаа дэмжээл үү?
    - Үгүй ээ үгүй. Сонгууль болдог байхгүй юу.

    Эх оронч болоод эхэлчихжээ. Сая бүүр алиа юм сонслоо. Лам нар эх оронч болооод эхэлчихжээ. Тэд нар оны шилдэгээ шалгаруулна гэнээ. Яг ямар шалгуураар шалгаруулах юм бөө мэд. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлж л таараа байх даа.

    img-8656.jpg

    (More …)

     
  • Ардын баатар уу Ардын дайсан уу

    admin 12:23 pm on November 19, 2007 | 3 Permalink | Reply
    Tags: авилгал, гэмт хэрэг,

    denzell-amgangster.jpgЮм хөгжинөө гэж, сайхан юмдөөө… Саяхан нээлтээ хийсэн Холливудын од Denzel Washington-ний гол дүрд нь тоглосон American Gangster гэдэг шинэ киног гэртээ байж байгаал үзчихиймаа. 60-70 аад оны үед Frank Lucas гээч хар арьст нөхөр Вьетнамын дайныг ашиглан тоймгүй баяжжээ. Вьетнамд алагдсан америк цэргүүдийн цогцосыг нутаг руу нь зөөх явцад хашир цогцос дотор герион нууцаар оруулж ирдэг байжээ. (More …)

     
  • Янхан ба лам

    admin 5:43 pm on November 10, 2007 | 34 Permalink | Reply
    Tags: , , янхан

    Өчигдөр орой Улаанбаатар зочид буудлын урдуур өнгөрлөө. Гэтэл Ленин багшийн хөшөөний тэнд цагаан хоолойгоор хүмүүс яриад хэсэг бусаг хүмүүс цуглажээ. Орой харуй бүрий болсон тэр үед хувьсгал хийх гэж хүмүүс цуглуулж байдаг эд нар ч нээрээ тэнэг хүмүүс юм даа гэж бодлооо. Гэтэл байдал шал өөр байна шүү. Хэсэг христийн сүмийн хүмүүс биеэ үнэлэгч нарыг цуглуулаад яриа хийж байна. Бүү биеэ үнэл, ухамсар, үнэнч байдал энэ тэр гэхээс гадна мэдээж ертөнцийн эзэн энэ тэр гээл ярьж байх шиг. Гэтэл хамт явсан залуу маань балиар хар христийн малнууд гэдэг байгаа. Цочив. Юу вээ чи!!!!!! Хар новшийн янхануудаа мал гэж хэлэхгүй байж тэднийг өөрчилөх гэсэн хүнийг яаж байгаан гэлээ. Үхсэн хойноо хогын христийн сургаалаа л тарааж байгаа биз. Өөр эд нарт хийх юм байдийм уу гэж байна. Би гайхлаа. Заваарсан бөөн өвчний үүр болсон янхануудыг хэлэхгүй оронд нь тэднийг өөд нь татах гэсэн хүмүүсийг үзэн ядах ч гэж дээ.. Тэр нөхөртэй дахиж нийлэхгүй ээ. (More …)

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
esc
cancel