ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө

Танд яагаад хоолны дэглэм туслахгүй байна вэ. Хүмүүс ихэнхдээ яагаад турж чадахгүй байгаагаа байнга асууж байдаг. Ийм ихэнх хүмүүс илүүдэл жингээс салахаар олон жилийн турш үйлээ үзсэн мятаршгүй тэмцэгчид байдаг. Энэ хүмүүсийг олон төрлийн хооллолтын дэг, илчлэггийн хэмжээ болон орчин үеийн бялдаржуулах системийн тухай бүрэн ойлголттой болсон амьд нэвтэрхий толь, хамгийн дэвшилтэт гоо сайхны төвүүдийн замыг заагч, тураах эм, бэлдмэлүүдийн лавлах гэж хэлсэн ч болно. Ийм хүмүүсийг хоолны дэглэмийн сүүлийн үеийн мэдээ, тураах үйлчилгээтэй олон төрлийн багаж, үнэртэн зэргийн тухай яриагаар гайхуулахгүй л болов уу. Эдгээрийн ихэнх нь сэтгэл гутран аргаа барсан үедээ л ирж байгаа нь ойлгомжтой. Тэдэнд гоо сайхандаа зарцуулсан хөрөнгө мөнгөнийх нь тухай сануулах нь илүүц зүйл. Мэдээж хэрэг тураах талын олон тооны хүндэвтэр арга хэмжээ аваад бүсгүйчүүд турж байгаа нь үнэн гэдэгтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ богино хугацааны дараа эргээд алдсанаа нөхөөд байгаад л учир нь байгаа юм. Хэзээ нэгэн цагт би турж чадна гэж үү хэмээн аргаа баран асууж суугаа дунд насны эмэгтэйчүүдийг хараад өрөвдөхгүй байхын аргагүй. Надтай олон сараар юм идэхгүй явсаар 30~50кг турсан, өдөрт 2~3алим,3ш жигнэмэг идээд ч жингээ хасаж чадахгүй хүмүүс ч уулзаж байсан. Тэр байтугай 5~10 жил жингээ барих гэж явсаар мэдрэлийн ядаргаанд орсон хүн ч бий. Тэд нар олон жилийн турш хүнсний болон гурилан бүтээгдэхүүний дэлгүүр, кафе, нөхөрсөг уулзалт, гэр бүлийн баяр ёслолоос холуур явсан ч эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг элдэв амтан өөрийн эрхшээлдээ татан авсан байдаг юм. Над дээр ирсэн хүмүүс дотор араатны ходоодтой аварга идэштэн, идэхээс байгаа бүх бололцоогоор зугтсан өрөвдөлт хүний аль аль нь байсан. Тэр бүх тохиолдолд би идэхээ хязгаарлахгүй байж болно гэж бүрэн хариуцлагатайгаар хэлдэг дээ. Учир нь өнөөдөр турах асуудлаар ноёрхож байгаа ойлголт нь үндсээрээ буруу юм. Өнөөдөр та бүхэн хаана ч очсон тал бүрээсээ илүүдэл жин гэсэн ганцхан үгийг сонссоор байна. Энэ нь зөвхөн асуудлын мөн чанарыг л зааж байгаа юм. Тогтсон энэ хэллэг ойлголтоос л үйл ажиллагаа буруу хандлага руугаа явж байгааг олж харж болно.

2 thoughts on “ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>