Зайсаан гэж

Монгол улсын иргэнд 0,07 га газар үнэ эзэмшүүлэх хууль манайд бии. Гэтэл нутаг заагдаж байгаа юм шиг хаа хол, жоохон бороо орохоор л байнга үер болдог газар миний авах ёстой газар байж байхийн. Бэлгийн морины шүдийг үзэхгүй ээ гээд газраа авая гэхээр дотроос юм хатгаад болдоггүй.
Миний багад сүрьеэгийн больницоос өөр байшин барилгагүй байсан газар өнөөдөр бүхэл бүтэн хороолол босчихсон байхийн. Гэтэл нөгөө больниц нь хорих газар ч болчихсон байх шиг. Уул нь нөгөө Зайсангийн ам нь дэлхийн анхны дархан цаазат газар гэх Богд уулын нэг ам гэж байгаа. Хэн нь бариад, хэн нь цөлөгдөөд байгаан. Continue reading

Ордос

Өвөр монголын ордост 6 тэрбум тонн нөөцтэй нүүрсний орд олдож хятадын засгийн газраас Ордост шинэ хот байгуулах шийд гаргасан аж. 5 жилийн дотор 1 сая хүн амьдрах хот байгуулсан байна. Энд одоогоор цэвэрлэгч барилгачин гэх мэт цөөн хэдэн хүн л байгаа болохоор Сүнсний хот гэх болжээ. Ордосын GDP нь 16.85 тэрбум доллар болж хятадад нэгт орсон байна. Ордосын бас нэг баялаг нь дээд зэргийн ноолууртай цагаан ямаанууд аж. Ноолуур, нүүрс хоёроо л гол бүтээгдэхүүн болгон хөгжүүлж байгаа аж. Хэдийгээр одоогоор хүн байхгүй ч үргэлжлүүлэн байшин барилга тасралтгүй баригдсаар

Манай 5 толгой бас 6 тэрбум тонны нөөцтэй гэж байгааа…