Хүний бие цогцос нь нарийн тооцоологдсон махбодь бөгөөд хэрэггүй буюу илүү зүйл гэдэг нь хүний өөрийн бодож олсон хий зүйл гэж үзэхэд болно. Аливаа юм нүдэнд үзэгдэж харагдах гадаад шинж хэлбэр, дотоод агуулга буюу энэ хэлбэрийг бий болгож байгаа олон төрлийн шалтгаануудтай. Хүнд илүүдэл жин, илүүдэл шүд, илүүдэл эрхтэн гэж байхгүй. Хүн өөрийн биеэ оюун ухааны хүчээр удирддаг бөгөөд энэ л хүчээрээ хувьсан өөрчлөлтийн шат бүрийг дамжин хөгжлийн дээд цэгт хүрсэн билээ. Тэгэхээр таны бие бол хэзээ нэгэн цагт байгаль эхийн бий болгосон тэр биетийн цогц зохицол, дээд механизм юм. Хүний бие цогцос бол бидний төсөөлж байснаас хавьгүй илүү ухаантай. Энэ нь энгийнээр хэлбэл гайхамшигтай үйлчилгээгээр баялаг эм тан бүхий эмийн сан, маш нарийн зохион байгуулалттай биохимийн лабораториос хамгийн хэцүү бялдаржуулах механизм хүртэл сайтар бэлтгэгдсэн иж бүрдэл юм. Хүний бие таны амьдралыг урт удаан хугацааны туршид хамгийн ихээр хангахад юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэж байдаг гэдэгт та итгэлтэй байж болно. Хэрэв та таргалаад, эсвэл түүнийгээ зогсоож чадахгүй байвал таны биед энэ нь яагаад ч юм бэ хэрэгтэй байна гэсэн үг. Гадна талын зузаан үеэр таныг хамгаалахыг хичээж байгаа хэрэг. Энд дотоод болон гадаад хүчин зүйл чухал биш. Хүний бие бол дотор болж байгаа зүйлийн гадаад хэлбэр, өнгө зүс юм. Энд нэг сонин баримт дурдахыг хүсэж байна. Хоолны дэглэм сахиж байсан 200 хүний зөвхөн нэг нь л дэглэм сахиснаас хойш нэг жилийн хугацаанд жингээ хадгалж чадаж байсан байна. Тиймээс эрхэмсэг хүүхнүүддээ захиж хэлэхэд хоолоо зохицуулан жингээ хасахыг зөвлөж байгаа хэнд ч гэсэн нэг их итгээд байх хэрэггүйг сануулья. Учир нь тэд нар хүний бие эрхтэний хэвийн зохицолдоог физиологийн түвшинд мэдэхгүй. Хоол бол таны организмд цахилгаан станцаар бол түлш нь болж өгөх ба таныг хөдөлгөж амьдрах энерги нь юм. Тэгэхээр таны жингийн илүүдэлд хоол хүнсээр дамжин нөлөөлөх оролдлого ямар ч ашиггүй болох нь тодорхой. Таны биеийн гадаад үзэмж таны толгойд л байгаа. Хүн анх төрөхдөө эцэг эхээсээ энэ дэлхийн тухай анхны төсөөллөө аван ухамсарт нь хариу мэдрэмж, үйлдлийн программ бүрэлддэг. Уураг тархины таламо~париентал хэсэгт эцэг эхийн ирүүлсэн далд болон ил мэдээллийн бичигдсэн ухамсар нь голографи зураглалыг бүрдүүлэн гадна талдаа хэрхэн харагдах тухай дотоод мэдрэмжийг бий болгоно. Энэ мэдрэмж нь бусад эд эрхтэнээр дамжин таны толгойд гадаад төрх, хэмжээг программчлан тогтооно. Хэрэв таламо~париентал хэсгийн бүтцэд өөрчлөлт орвол тэр нь таны ухамсартай байнга холбоотой бөгөөд таны гадаад байдал ч өөрчлөгдөнө.