Өндөр шингэцтэй өөх тос. Эдгээр нь мах, цөцгийн тос, сүү, бяслаг, мөхөөлдөс, өндөгний шар, шоколад, кокос болон дал модны тос зэрэгт агуулагддаг. Эдгээрийг ихээр хэрэглэснээр хүний биен дэх муу холестериныг нэмэгдүүлэн таргалах, цаашилбал зүрх судасны өвчинд хүргэнэ. Хэрэв та цагаан хоолтон л биш бол эдгээр өөх тосыг хүнсэндээ хэрэглэхийг бүрмөсөн болих нь юу л бол. Гэсэн хэдий ч та мацаг барих, тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэх, өндөгний хэрэглээг хязгаарлах замаар эдгээр өөх тосны хэмжээг ихээхэн багасгах бололцоотой.