Түрүүчийн долоо хоногт зүлэгний хайсанд бүдэрч унахдаа хөлөө хөшөөд зүүн хөлний шилбээ хугалж, шагайгаа мулталчихлаа. Эмнэлэгт ирээд шагайгаа буцааж оруулаал болчих байх гэж бодож байсан чинь эмч нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй, хагалгаанд орох ёстой, шилбэ хугарсан байна, ба снэг салдаггүй яс нь салчихсан байна гэж хэллээ. Ингээд эмнэлэгт хэвтэвээ хөөрхий.
Хөл нь маш их хавдартай тул хавдарыг нь буулгаж байж хагалгаанд орох ёстой юм байна. Ингээд хөлөө дээш нь сойгоод мөсөөр жин тавиал хэвтээд байна.
Эмнэлэгт компьютераа авчируулаад найзаасаа wireless internet эрхийг аваад нэтэд холбогдлоо.
Эмнэлэгт өглөө хар цай, өдөр шөл, орой бантан өгдөг юм байна. Тэрийг нь идвэл би гээч хүн цадах нь битгий хэл өлбөрөөд үхмээр. Гэвч турах гэж байгаа хүн чинь тэсэх хэрэгтэй гэж бодоод хэд хоног бага хоол идээд хэвтээд байсан чинь ер нь турах шинжтэй. Сайн гэгч нь турнаа. Эмнэлгийн хоол сайн шүү хэ хэ.
4 сарын 7нд хагалгаанд орж эрэг шураг суулгуулнаа.

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ.
