Michael Jackson (1958-2009)

mj

Бидний үеийнхэнийг дуу, бүжгээрээ хүмүүжүүлсэн, ёстой жинхэнэ шалгарсан манлай, домог болон хайрлагдсан Майкл Жэксон маань 50 насандаа таалал төгссөн мэдээг өнөө өглөө босоод сонслоо. Энэ аймшигт мэдээг сонсоод харуусахын дээдээр харуусч, гашуунаас гашуун нулимс унагав.

Баярлалаа MJ

Эрчүүд хүүхнүүдийн ялгаа оршивой 3

Хайнэкэнийхэний хийсэн реклам хүмүүст маш их хүрсэн тул Бавариа тэдэнтэй барьцаж ийм реклам хийжээ.

Тэгсэн хэдэн залуус гэртээ ийм хөргөгч хийжээ. аймшигтай. Охид хөвгүүдээ!! Гэртээ үүнийг хийж болохгүй.

Шилбээ хугалж, шагайгаа мулталлаа гэж..

Түрүүчийн долоо хоногт зүлэгний хайсанд бүдэрч унахдаа хөлөө хөшөөд зүүн хөлний шилбээ хугалж, шагайгаа мулталчихлаа. Эмнэлэгт ирээд шагайгаа буцааж оруулаал болчих байх гэж бодож байсан чинь эмч нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй, хагалгаанд орох ёстой, шилбэ хугарсан байна, ба снэг салдаггүй яс нь салчихсан байна гэж хэллээ. Ингээд эмнэлэгт хэвтэвээ хөөрхий. 

Хөл нь маш их хавдартай тул хавдарыг нь буулгаж байж хагалгаанд орох ёстой юм байна. Ингээд хөлөө дээш нь сойгоод мөсөөр жин тавиал хэвтээд байна. 

Эмнэлэгт компьютераа авчируулаад найзаасаа wireless internet эрхийг аваад нэтэд холбогдлоо. 

Эмнэлэгт өглөө хар цай, өдөр шөл, орой бантан өгдөг юм байна. Тэрийг нь идвэл би гээч хүн цадах нь битгий хэл өлбөрөөд үхмээр. Гэвч турах гэж байгаа хүн чинь тэсэх хэрэгтэй гэж бодоод хэд хоног бага хоол идээд хэвтээд байсан чинь ер нь турах шинжтэй. Сайн гэгч нь турнаа. Эмнэлгийн хоол сайн шүү хэ хэ. 

4 сарын 7нд хагалгаанд орж эрэг шураг суулгуулнаа.

Инээвэл турна гээд байгаам даа…

Нэг эр захаас эр тахиа худалдаж авахаар явж байна. Нэг тахиа үзсэн нь, эм тахиа гишгэх бүү хэл өөрөө гишгүүлчихээр амьтан байв. Цааш явж байтал нэг грузин эр өөр шигээ том эр тахиа зарж байв.
-Таны тахиа эм тахиаг сайн гишгэнэ биз?
-Гишгэхээр барах уу, тахиа бүү хэл хонь ч гишгэнэ, үнээ ч гишгэнэ… өчигдрөөс хойш над руу хараад байгаа юм… үнэгүй ав!!! Continue reading Инээвэл турна гээд байгаам даа…

Шинэ оны ажлын эхний өдөр

Шинэ оны эхний өдөр гэрээсээ эртлэн гарч ажилдаа явлаа. Энэ жил хийх ажил, төлөвлөсөн зүйлсээ бодон гүүр даван ажил руугаа алхаж явтал өөдөөс шаргал хантаанзтай 3 гудамжны цэвэрлэгч буюу ТҮК-н ажилтан алхаж яваатай таарлаа. Гартаа шүүр, хүрз барьсан эдгээр хүмүүс өглөө хар эртнээс ажиллсан нь илэрхий. Ороолт, малгай, хөмсөг сахал гээд нүүр нь тэр чигтээ өтгөн цан хүүрэг болжээ. Гэвч хоорондоо их хөгжилтэй зүйлс ярин инээд хөөртэй алхаж байв. Continue reading Шинэ оны ажлын эхний өдөр

Ханиад эдгээх шилдэг арга

Сая нэг хэсэг айхтар хүйтэрэв дээ. Тэр үед нь манай ажлын өрөөний паарнууд нь огт халахаа болиод хөлдөөж алахаа шахлаа. Би ч яахав паар луу хамаг багажаа бариал дайрчлаа. Тэгсэн бас болдоггүй ээ. Паар засахад порписнал хүн хэрэгтэй байдийн байна лээ. Байрны залуу хүрч ирээд ухаад бас бардаггүй. Хэд хоног манай өрөө аймаар хүйтэрч манайхан бараг бүгдээрээ ханиад шуухниа туслаа. Continue reading Ханиад эдгээх шилдэг арга

Үсээ авхуулах уу яахуу?

Саяхан даа, бурхан багш Буддагийн мэндэлсэн 25ний гэдэг өдөр тохиож хүмүүс цагаан хоол унд идэж их сайхан тэмдэглэсэн сэн. Миний найз байх. Уул нь манай нэгэн томоохон технологийн компанийн захирал бөгөөд залуухан хүн. Түүнтэй саяхан 12 сарын 24 нд уулзаад яриад сууж байтал хашир гэнэт тогонд цохиулсан юм шиг “хүүе өнөөдөр чинь үс авхуулахад сайн өдөр үү муу өдөр үү?” гэж надаас асуулаа.  Би өөдөөс нь “Ингэхэд чи ямар компанийн захирал вэ, хэддүгээр зуунд амьдарч байнаа?” гэж асуулаа. Нөгөөх чинь ” За за зүгээр л асуучлаашд. Гэхдээ айхгүй ч гэсэн аягүй байдийм аа” гэж бантлаа. Continue reading Үсээ авхуулах уу яахуу?

Алхах сайхаан…

Саяхан бензиний үнэ өсөж нэг хэсэг хүмүүсийг аймаар айдаст автуулав даа. За бараг л хоёр гурван мянгад хүрэх нь гээл айгаал эхнээсээ машин тэрэгээ зарсан байхөөө хүмүүс. Харин надад бол хамт алхах хүмүүс олширч илүү олон ханьтай болох нь гэж бодогдож байлаа.  Ганцаараа гудамжин алхах ч бас эвгүй золиг шүү. Шөнө орой бол бүүр ч аймаар.

Харин одоо байдал дээрдэж бензиний үнэ буулаа. Хүмүүс ч бага зэрэг тайвширч байх шиг байна. Гэтэл өнөөдөржин “Бензиний үнэ буурчаад байхад таксины үнэ буусангүй, шулаачингуудыг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй” гэх өнгө аястай мэдээлэл мэссэнжэрээр ирээд амар заяа үзүүлсэнгүй. Ер нь бол ингэж байхийн оронд тэр таксинд суухаа л больчих хэрэгтэй шд. Сайхан алхаал. Эрүүл мэндэд ч хэрэгтэй.

Энэ олон фитнэссийн алинд нь явах вээ?

За одоо турнаа гээл хэлнээс хойш ахиц дэвшил гарж байгаа юм ер нь алгаа. Зарим турж л гэхийн, зарим нь ямар аймаар таргалчихаав л гэхийн. Биеийн тамираар идэвхитэй хичээллэхгүй л бол нэмж турна гэсэн найдвар алга боллоо. За тэгээд аятайхан цэвэрхэн, тохилог, олон төрлийн боломжтой, хичээллэх цаг нь уян хатан, үнэ ханш нь гайгүй, сайн багштай тийм клуб олох нь амаргүй бололтой.

Сайн багш ер нь их чухал байх гэж би бодоод байгаам. Турах гээд очихоор баки болох гэж байна гэж бодооод өөр дасгал хийлгээд унавал баларваа. Турах арга мэддэгүй болохоороо бантаад шууд тэгдэг ч байж болох юм.

Хүмүүсээ фитнэсс клубд явбал хаана явсан нь дээр вэ? Мэдэх сайн клуб байна уу?

Королиа хэзээ хэлд орох вээ?

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ. Continue reading Королиа хэзээ хэлд орох вээ?

Илүү, илүү, илүү шүү..

Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.