Болсон явдал бөгөөд болох явдал

Нэгэн нөхөр гадаад дотоод яваад ирлээ хэмээгээд аяны богцноосоо ганц шил ганзай задаллаа. Хэдэн нөхдүүд суун түүнийг нь хүртэнгээ засаг төр, сонгууль, улс төр гээл хорвоо дэлхийн аль сонин сайхан зүйлсийг ярьлаа. Ингэж байх зуур нэгэн эртний явдал ярианы сэдэв болов. Тэр нь би бээр бас нэгэн программист нөхөртэй алс холын америкт байх эрх чөлөөний хөшөөний тухай маргалдан чи би дээ тулан чухам үнэн мөнөө олохын тулд гар хөл барин мөрийцсөн юм. Би эрх чөлөөний хөшөөний ногоон өнгийг зэсний хөгц бүрдүүлсэн хэмээсэн бол өрсөлдөгч нөхөр маань засвар хийж будсан хэмээсэн юм. Би маш олон тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн болов тусыг эс олов. Хөгжлийн оргилд хүрсэн америк хөшөөгөө хөгцрүүлсэн байж хэрхэв таарахгүй хэмээгээд тэрхүү ногоон өнгө нь болбоос будаг яахийн аргагүй мөн болохын зэрэгцээ засвар хийхдээ хэрхэн будсанг нь хүртэл манай нөхөр ярив. Хамт олон нь түүнийг уухайлан дэмжиж намайг “чи мөрийгөө алдлаа архи дарс авчир” хэмээв. Би гайхлаа. Нөгөөдүүлд “Хүүе ардуудаа та нар аан гээд уун гэж бай. Тэрхүү хөшөө бол далайн эрэг дээр байснаас болж далайн давсархаг чийгтэй урвалдан асар хурдан хугацаанд хөгц өнгөр болсон эд шүү дээ” гэж тэдэнд найдлага тавин хэллээ.

Тэгвэл манайд яаахаараа хөшөөнүүд тэгэж хөгцөрдөггүй юм, дэлхийн агаар нэг л байлтай хэмээн нөгөөдүүл ч шаагиад явчлаа. Агаарын нягтрал дээшлэх тутам сийрэгжин, чийг ч тэр хэрээр байхгүй болдог хэмээн тайлбарлав.
Гэтэл нөгөө нөхөр маань тэгэж ярихийн бол тарагны халбаганд энд тэнд алаг цоог бүдэг хөгц бий болдог. Тиймээс америкийн хөшөө бол алаг цоог хөгцөрсөн байна. Тэгэхээр нь будсан байна хэмээн шинэ таамаг дэвшүүлэв. Энэ дүгнэлт хөгжөөн дэмжигчдийн зүгээс айхтар дэмжлэг авч нөгөөдүүл баяр хөөрөөр бялхаад ирлээ. Яг нээрээ тэгж шүү дээ. Гарцаагүй үнэн боллоо хэмээн бүгд ам булаалдан ярьж чухам одоо мөрийгөө өг хэмэн шахамдууллаа.

Би ч тийм биш гэдгийг нь хэлж эрс эсэргүүцэв. Ингээд байдал сайжрахгүйг мэдсэн хөгжөөн дэмжигчид аргаа өөрчилөн “тэгвэл олонхоороо асуудлыг шийднэ” гэлээ. Санал хураалт явуулаад хэний зөв болохыг шийдэх нь ардчилсан манай улсын шалгарсан ганц арга гэв. Би:

– Ардуудааа тийм юм байж болохгүй. Та нар санал хураагаад гарсан тэр шийдвэр хөшөө хэрхэн ногоон болсонг үнэн түүх нь болж чадахгүй тухай тайлбарлалаа. Хажуугаар нь орсууд дэлхий хавтгай гэдгийг хэрхэн баталсан, Бруног юуны учир шатаасан тухай ярив ч тусыг эс олов.

Хөгжөөн дэмжигчид санал хураалт явуулан нэгэн дуугаар хөшөөг будаж ногоон болсныг “баталлаа”. Тэд нарт хөшөө хэрхэн ногоон болсон нь огт хамаагүй бөгөөд гол нь архи дарсны мөнгийг л хэн нэгэн гаргах нь илүүтэй чухалтай байв.

Би ч эсэргүүцсээр л байв. Хөгжөөн дэмжигч нар дахин нэгэн мэргэн санаа олж ер нь дундаа хийчихье, 50%, 50 % хувиар мөнгө гаргуулъя гэлээ. Гэтэл нөгөө өрсөлдөгч маань “Юу гэсэн үг юм бээ би ялчихсан хүн юу боллоо гэж мөнгө гаргах болжийно” гээд гэдийлээ. Энэ үед би “За тэр дээ. Та нарын сонгосон хүн чинь ийм хүн байж шүү. Өөрсдийн сонгосон хүнээ хар” хэмээн өөртөө байдлыг эргүүлэх гэж оролдов.

Хөгжөөн дэмжигчид ч байдал бишдэж байгааг мэдрэн манай өрсөлдөгчийг “Чамайг дэмжээд байхад чиний байж байгаа царай энэ тэр гэж” барьцаа лавшируулав. Өрсөлдөгч арга буюу надтай хувааж архи дарсны мөнгө гаргах болов.

Гэтэл яг архи дарсаа авах болтол би түрийвчээ орхиод гарсанаа мэдэв. Хөгжөөн дэмжигчид надад мөнгө зээлэв. Ингээд мөрийний архиа задлан уух болов. Зарим хүмүүс архиан уунгаа “Уул нь бол чиний зөв байсан юм” хэмээж байв.

Тэгээд би бодов. Сонгууль ер нь иймэрхүү болдог ажээ. 2 хүн дэвшихэд хэн нь зөв зүйтэй юм ярьж байгаа нь тэр хүмүүст огт хамаагүй байдаг аж. Гол нь тэр хар массад таалагдах зүйл л ярих ёстой юм байна. Тэгэхээр сонгууль нэр дэвшиж байгаа хүн бол үнэн мөн нь чухам юу вээ гэдгийг тайлбарлах юм бол маш их цаг хүч хөдөлмөр зарцуулахаас гадна магадгүй заримыг нь мэдлэгийн төвшин, амьдрал ахуй энэ тэрээр доромжилсон хэрэгт унаж юун сонгогдох манатай үзэн ядагдаад дуусах аж. Харин тэд нарт тохирсон юмыг яриад, ам хамарт жоохон юм зуулгаал хуурахад цаг зав, хөдөлмөр асар бага зарцуулах аж. Хүн үнэнийг мэдэхийг хүсэх боловч хууртахыг түүнээс илүү хүсдэг хэмээх үг зурс хийлээ.

Ингээд архи дарс дундарч найр наадам жигдэрээд ирэхийн цагт би босож:
– За ардуудаа би та бүхэндээ нэгэн зүйлийг хэлье гэлээ. Хөгжөөн дэмжигч түмэн ч анхааралтай чагнав.
Би тэдэнд тэд нараас зээлсэн мөнгөө ер нь эргүүлж өгөх бодолгүй байгаагаа хэллээ…

13 thoughts on “Болсон явдал бөгөөд болох явдал”

  1. Хаха нээрээ л тиймэрхүү юм байдаг шүү. Тухайн массын түвшингээс бас их хамаардаг байх даа бодвол? Одоогийн мань мэтийн түвшинд бол ингэж л сонгуульд өрсөлдөх нь үр дүнтэй байх. Хэдэн жилийн дараа бол харин огт өөр болох байх даа..

  2. Yoo uhteree ineelee shtei. Ene huu bolson yavdald bi bas oroltsoj bailaa sht. Yagaad humuus tegej cham ruu buleglen uuhailan dairsan geheer chamaar GANTS yum garguulah sanaatai l tegsen baihgui yu. Ternees BT-n zov uu chinii zov uu gedgiig ene NET-s unshaad l boloo shuu dee.

  3. Hun itgel unemshildee her unench bdgiin batalgaa boljee. Jijigheen zuil deer ch busdiin haraa, ugen dor archaagui doroi zagnaj chadah humuus orchlongoor duuren bna…Bi ch gesen neg udaa nar bol haluun hailmal bumbulug, neg ugeer bol delhiid hamgiin oirhon bgaa od gedgiig batlah gej angiinhandaa uzen yaduulj bilee. Ted nar-iig nar gej helsen. Nar gedeg ni zugeer l onooson ner ni shuu dee. Getel nar nar geed l dairaad namaig ch barag ideh shahsoon…Gol ni ter uyed ni sharandaa bas itgel unemshildee l zutgesen hereg. Ene manai heden uls turchid gej ch huurhii ter uyed nadruu dairch bsan heden huuhduiin l aaw eej bhdoo…Tedend arhiniih ni mungiig ug ug…Tertei tergui niigem uuriiguu ugaachihdag shuu dee.

  4. Ogohgui bgaa huniig ted nar yaahav dee haha bolj. Ug n bol chinii zov sh dee.Zesiin gadarguu deer baigaliin nohtsol baidlaas uussen nogoon gadarguug PATINA gedeg sh dee. Budval hen ch sht 😛

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>