Королиа хэзээ хэлд орох вээ?

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ.

Саяхан зам гарах гээд зогсож байтал яг миний өмнө нэг машинд сууж явсан хүүхэн татаж явсан тамхиа цонхоор шууд чулуудчихлаа. Би ч яахав “Новш минь чи наад хогоо аваач” гээл хэлчихлээ. Тэгсэн нөгөө хүүхэн чинь харин амандаа юм бувтнаад над руу хялайн харлаа. Юу гэснийг нь сайн сонсож амжсангүй машин нь өнгөрөөд явлаа. Нүүр, нүдний байр байдлаар нь яав ч надад олигтой үг хэлээгүй дэг. Би тэгээд бодлоо. Ер нь яасан гэж шаардлага тавьсан хүнд уурлах болж байна даа.

Манайхан бие биедээ шаардлага тавихаар нөгөө хүн нь тэрхүү шаардлагыг нь хүлээн авах нь битгий хэл харин ч эсрэгээрээ хэрүүл өдлөө гэж боддогийм уу яадгийн өөдөөс нь хэрүүл хийх юм. Тиймээс л шаардлага тавих гэж байсан хүмүүс нь “за за яршиг, ялихгүй юмнаас ямааны гарз” гээл орхидог юм шиг байгаан. Зарим нь бүүр “чи өөрөө олигтой юм бол” гэж ирээд хэрэлдэнэ. Эргүүлээд нөгөө шаардлага тавьсан хүн доромжлуулаад дуусна. Тиймээс л манайхан бие биедээ шаардлага тавих тухай огт бодохоо больсон бололтой юм. Ямар сайндаа л өөрт нь цалинг нь өгч байгаа иргэдтэйгээ дээрэнгүй харьцдаг төрийн байгууллагын ажилтанд шаардлага тавихаар өөдөөс нь “Юм олж долоохыг чинь харнаа” гэж доромжлуулаад дуусч байхав дээ.

Улс орны хөгжил, иракийн дайн, бензин шатахууны үнийн өсөлт, дэлхийн дулаарал, Таван толгой, Оюу толгой гэх мэт хэт томдсон зүйлийг шууд ярихаасаа өмнө бүгдээрээ бие биедээ зөв шаардлага тавьж сурах хэрэгтэйн байна гэж бодлоо.

Хүн хэлэхээс нааш гэж үг бий. Гудманд хог, шүлсээ хаа сайгүй хаяад яваа тэр нөхөрт тааралдсан хүн бүр “Болиоч чи” гээд хэлээд байхад тэр нөхөр эрх биш нэгийг бодно. Энэ мэт муу муухай зүйлээсээ бага багаар салаад байвал бид хөгжих мэт?

Өөртөө, гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө, хамт олондоо, гудамжинд яваа хүмүүст, үйлчилгээний байгууллагынханд, төрийн байгууллагынханд, хурлын гишүүдэд, ерөнхийлөгчдөө шаардлага тавьж суръя. Тэгвэл тэр сайхан амьдрал, хөгжил дэвшил гэдэг чинь олимпийн алт шиг л ойрхон санагдаад байгаам даа.

Халтар царайт кинон дээр Королиа хэлд орсон уу үгүй юу бөө мэд. Ямар ч л байсан бид Королиа шиг бүгдийг харсаар мэдсээр байж хий дэмий “Эсстэрлиитаа” гээд нүдээ бүлтэгнүүлэн дотроо бухимдаад суугаад байж болохгүй байхаа.

13 thoughts on “Королиа хэзээ хэлд орох вээ?”

  1. Энхбаатар ах зөв шаардлагаа тэр дээрх тохиолдолд арай өөр үг хэллэг хэрэглэснээ блог дээрээ буулгахдаа ташаа бичсэн байх гэж найдав.

  2. бүх юм хамгийн жижиг зүйлээс л эхэлдэг. тийм болохоор том том зүйл ярилгүйгээр хамгийн багаас нь эхлээд өөрстөө хийцгээе..

  3. ene minii helmeer yvdag sedev b.a.
    mongol humuus bie bienee hundeleh mash baga bdag.
    ehleed omsson huvtsasiin ni harj baij ter huntei taaruulj hartsdag. za gadaad ymuu aytaihan huvtsaslasan gaigui targan haragduul garaad l ogno.
    mongol hun nongol hunee hun shig harj shaardlaga tavihdaa eyeldeg taviul tavisan shaardlaga chin hurtel hurne biz dee.
    zovhon ooriih ni bodol zov ym shig zutgeed zagnaad, dairaad, doromjlood baidag. ter bas XYH zov gej bodogdoj bolno.
    gehdee deerh hog haysan huuhniig heleegui.
    er ni l mongolchuud mongolchuudaa l hundelj baij daraagiih ni yrigdana.

    ‘bie biene hairla’ ene ugs arai tom utgatai. hairlahaas omno hundel.

  4. Hog uurt chini iluu haragdaad baival uuruu l ab da geneshd ee. Hogtoi baina abna gej bodsonoos hog bol baih l uzegdel bid ingeed tsonhooroo hayah yostoi gesen bodoltoi baisan ni deeree. Mongold bol iim yumnaas uuriiguu l stressduuleed duusna duu. daraagiin udaa uuruu adilhan tamhia mashinii tsonhooroo hayarai. Kafetai sanagdana shuu.

  5. Дутагдалын хажуугаар дуугай өнгөрч чаддаггүй хөөн… Дуугай өнгөрөх шаардлага гарвал кармаандаа салаавч гаргачихдаг.

  6. nadad ene site mash ih taalagdaj bna yalanguya ter turah tuhai… bi ooroo 172 cm ondor harin 95 kg bi end dandaa orj bnaaaaa vnendee l taalagdlaa gej eniig sanamsargvi olson shvv he he

  7. tegbel chi yagaad ter hvnd aria soyoltoigoor helj boloogvi yum be! sanaa chin zub l bsan bna daanch buruu ilerhiilchij nobsh min geheer hvn bvr l uurlna shdee yadahnee:hogoo abaach gej bolno shdee! nobsh gesen bolhoor ter hvn chamaig butsaagaad doromjilson biz.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>