Шилбээ хугалж, шагайгаа мулталлаа гэж..

Түрүүчийн долоо хоногт зүлэгний хайсанд бүдэрч унахдаа хөлөө хөшөөд зүүн хөлний шилбээ хугалж, шагайгаа мулталчихлаа. Эмнэлэгт ирээд шагайгаа буцааж оруулаал болчих байх гэж бодож байсан чинь эмч нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй, хагалгаанд орох ёстой, шилбэ хугарсан байна, ба снэг салдаггүй яс нь салчихсан байна гэж хэллээ. Ингээд эмнэлэгт хэвтэвээ хөөрхий. 

Хөл нь маш их хавдартай тул хавдарыг нь буулгаж байж хагалгаанд орох ёстой юм байна. Ингээд хөлөө дээш нь сойгоод мөсөөр жин тавиал хэвтээд байна. 

Эмнэлэгт компьютераа авчируулаад найзаасаа wireless internet эрхийг аваад нэтэд холбогдлоо. 

Эмнэлэгт өглөө хар цай, өдөр шөл, орой бантан өгдөг юм байна. Тэрийг нь идвэл би гээч хүн цадах нь битгий хэл өлбөрөөд үхмээр. Гэвч турах гэж байгаа хүн чинь тэсэх хэрэгтэй гэж бодоод хэд хоног бага хоол идээд хэвтээд байсан чинь ер нь турах шинжтэй. Сайн гэгч нь турнаа. Эмнэлгийн хоол сайн шүү хэ хэ. 

4 сарын 7нд хагалгаанд орж эрэг шураг суулгуулнаа.