Инээвэл турна гээд байгаам даа…

Нэг эр захаас эр тахиа худалдаж авахаар явж байна. Нэг тахиа үзсэн нь, эм тахиа гишгэх бүү хэл өөрөө гишгүүлчихээр амьтан байв. Цааш явж байтал нэг грузин эр өөр шигээ том эр тахиа зарж байв.
-Таны тахиа эм тахиаг сайн гишгэнэ биз?
-Гишгэхээр барах уу, тахиа бүү хэл хонь ч гишгэнэ, үнээ ч гишгэнэ… өчигдрөөс хойш над руу хараад байгаа юм… үнэгүй ав!!!

Бааранд нэг эр ороод нэг хундага дарс автал нэг сармагчин гүйж ирээд ширээн дээр нь гараад архи руу нь шээчихэв. Эр дахиад нэг хундага архи автал мөн л адил… Гайхсан эр үйлчлэгч дээр ирэв.
-Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
-Би мэдэхгүй ээ, тэр төгөлдөр хуурчаас асуу, тэр олон жил энд ажиллаж байгаа хүн. Эр төгөлдөр хуурч дээр ирэв. Төгөлдөр хуурч хөгжмөө дэрлэн унтана. Түүнийг сэрээв:
-Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ? Согтуу хуурч:
-100 бакс… Эрийн сониуч зан нь хөдөлж 100 доллар өгөв. Төгөлдөр хуурч согтуу хоолойгоор:
-Яа-гаад сар-магчин хундага руу шээ-дэг вээ, хэмээн дуулж гарав…

Эртний зочид буудал. Нэгэн ноёнтон, хаалгачид:
-9 давхрын 908 тоотын голын өрөөний хаалганы ард би зонтикоо орхичихсон юм шиг байна аа…
-Хаалгач би одоохон… гээд гүйн одов. /хуучны барилга учраас цахилгаан шатгүй/ Нилээд хэдэн минутын дараа хаалгач амьсгаадсаар хар хурдаараа гүйн ирэв:
-Ти-ийм бай-на аа, яг хаа-аалганы ард байна… авчрах юм уу ноёнтоо-оон?

-Хөөе, хаалгаа тайлаач хүн байна уу? Нэг нохой гүйж ирэн:
-Хүн байхгүй ээ гэх нь тэр. Нөгөө хүн үнхэлцэг нь хагарах шахав:
-Чи чинь хүний хэлээр яриад, хүн айлгаад хаячихлаа, хуцаж чаддаггүй юм уу?
-Чадна л даа, таныг айлгачих байх л гэж бодсон юм.

Гадаа тоглож байгаа хүү ээж дээрээ гүйж ирэв.
-Ээж ээ, ээж ээ, хоёр эрэгтэй хүүхдээс хүүхэд гарахгүй, тийм ээ?
-Тийм ээ… Хүү найзууд руугаа гүйн одов…
“-үгүй гэж байна аа, хэдүүлээ үргэлжлүүлье…”

Хоёр жентельмен хөлөг онгоцны тавцан дээр сууж байна.
-Хоёулаа дэмий байж байхаар хөзөр тоглох уу?
-Заа даа би ч 10 жил тоглоогүй лээ…
-Би ч бас 15 жил хөзөр бариагүй… Хөөе үйлчлэгчээ, бид хоёрт хөзөр аваад ир. үйлчлэгч хөзөр аваад ирэв. Нэг нь хольж байснаа:
-Хөөе, энэ чинь юу вэ… нэг хөзөр дутуу юм уу даа… Нөгөө нь авч хольсонооо:
-Нээрээ тийм байна… дөрвөлжингийн найм алга…

Хоёр эр анд явж байгаад гэнэт баавгайтай таарав. Нэг нь зугтаан модон дээр гараад суучихав. Баавгай ч араас нь авирч эхлэв. Нөгөө нөхөр нь дороос хашгирна.
-Би наадахын чинь төмсгийг хага буудчихья… Хага уудав. Баавгай архиран дээшилсээр.
-Одоо боовыг нь тас буудаадахъя… Тас буудав… Баавгай улам архиран дээшилсээр…Дээр байгаа эр хашгирна:
-Новш минь чи хааш нь юугаа буудаад байгаа юм бэ, наадах чинь намайг хүчиндэх гээгүй шүү дээ!!!

Хүн тээврийн галт тэрэг. Нэг эмэгтэй а/ц хэрэгслээ сольчихоод цонхоор шидчихэв. Тэр нь хэдэн ямаагаа хариулж явсан өвгөнийг оночихож. Өвгөн нөгөөхийг үзсэнээ:
-Хм, хачин юм даа, дайн дуусаад өчнөөн жил болж байхад, одоо болтол энэ вагонууд шархтнуудыг зөөсөөр л байх юм… хэмээн шогшров.

Ээж нь явган аялалд явах хүүдээ хүнсийг нь бэлдэж өгч байна.
-Май энэ хоёр зүсэм талх, 4 ширхэг ёотон.
-Энэ том дэрээр яах юм?
-үүргэвч чинь шалчийчихаад хүн харахад эвгүй ш дээ…

Эхнэр:
-Идэх юмгүй юм чинь хоёулаа орондоо орох уу даа? Нөхөр:
-Өөрсдөө идэх юмгүй байж бас хүүхдээр яах нь вэ?

8 thoughts on “Инээвэл турна гээд байгаам даа…”

  1. aali 2007 onii zun baihaa bichsen ymiig chin unshaad uhtlee ineej baisiin Bas l turchih sanaatai. Ter ueiig bodvol nileen ch sain tursan butsaad bas hed heden udaa targalaad amjsan. Targalalt setgel sanaatai holbootoi baidgiig anzaaraad aimar neelt shahuu ym hiigeed suujiin. Setgel sanaa tavgui baihaar amttai chiherleg ym asar idmeer sanagdaj baigaam haashaan ter setgel sanaaniih ni dutuug amttai ymand baidag neg bodis nuhuud baigaa uu erdemtdiin sudalgaa edr.g neeh anzaardgui bolohoor amidral deer buyu uur deeree bielj heregjeed baigaa zuiliig l bichlee.
    Odoo tsagaan sar gej bayar bolnoo!! Ailiin baga tudiigui deedeh ah egch naraasaa asar olon nasaar duu barag l dahin huuhed turuhgui gej baih ued genet tursiin bolohooroo yadjiihad hamaatan sadan buguud aav eejiin naizuudiinh dund asar Od oo!! Tegeed tsagaan saraar nuguu humuus chin manai gert tsuglarch baigaad l sonjij shinjij garnaa unen tuvugtei. Say shine jil geed nileen bayarlasan tiim ym chin nemegdelgui yahav gehdee gaigui. Odoo ene nemegdlee hasmaar baina ur duntei arga baina uu tsagaan sariin beltgeliig gereesee gantsaaraa hamgiin joohon ni ym bolohoor bas l gantsaaraa hiine tiimees gym.d yavah zav baihgui!! Zuvluuch!
    ter ehnii onigoog unshaad uhtlee ineelee shd ineegeed turdiin bol heden gramm hassan baihaa thanks!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>