Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
– Ааваа
– Өөөв…
– Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
– Ямар тэнэг кино?
– Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
– …
– Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
– Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Continue reading Хонгилдоон