Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
– Ааваа
– Өөөв…
– Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
– Ямар тэнэг кино?
– Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
– …
– Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
– Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Continue reading Хонгилдоон
Tag: багын явдал
Харь гаригийнхантай уулзалдсан нь
Монголд телевиз үүсэн байгуулагдсан энэ тэр гээл бөөн юм болов доо. Монгол телевизэд дурлагч, шүтэн бишрэгч ч маш олон байв. Амаа олохгүй магтаад, ер нь л монгол телевиз бүгдийг хийчихсэн шахуу юм ярьж бие биенээ догиогоол. Хөгшчүүл нь “бяд л эхэлсийн, бяд л нээсэн, бяд л анхдагч, бяд л зохиосийн” гэж цээжээ дэлдээл, дунд үеийнхэн нь “ээ бурхан минь, би монгол телевиз ороол ирсэн чинь бөөн бөөн алтан үеийн бурхад маань тосч аваал, их ч юм сургасандааа” гээл аймшигтай халилтай ярихиймааа. Тэгсэн залууст нь хэлэх юм үлдээгүй болохоор аргагүйн эрхэнд баахан дуу дуулав шд. Ёооз ёозоор нь клип хийлгэжээ. Амтай бүгд нь л дуулж ТВ нэртэй болгон л тэрийг гаргав. Continue reading Харь гаригийнхантай уулзалдсан нь
Самар
Өчигдөр гадаа самар зарж байхаар нь авчих санаатай үнэ ханшийг нь асууж, бас ч хэдэн самар аваад амслаа. Дажгүй самар болохоор нь авдаг юм боллоо. Тэгсэн тэр самар зарж байсан эгчид гялгар уут байсангүй. Өдөржингөө зараад уут нь дуусчихсан, тэгээд харих гэж байгаа гэв. Тэгээд эгч хүү:
– Сайхан хармаалаад явчих уу?
– Юу яасан балиар заваан юм? яаж хармаалахийн?
– Дээр үед бол хүмүүс хармаалаал явчихдаг байсийм, одоо л уут сав гэдэг болчихсон болохоос гэв. Яг энэ үед бага байх үеийн дурсамж бүдэг бадаг юм толгойд орж ирлээ… Continue reading Самар