Илүү, илүү, илүү шүү..

Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.

6 thoughts on “Илүү, илүү, илүү шүү..”

  1. Харин Үйтүмэнг харж баахан инээсэн шт..Ярьж байгаа нь ч нээх хөөрхөн..Чин сэтгэлээсээ тайлбарлаж, баярлаж байсан..Гэртээ бол босч зогсож байгаад TV-гээ цохиж унагах шахдаг байхөө хэхэ..Бид илүү байж чадсаан!!! :)

  2. Iluu hun gej iluu l yum bilee. Uneheer sportod bie setgelee zoriulsan hun gedeg chin uil hudluluuruu hurtel haruulj baina sh dee… Uitumen ahiin huch hudulmur uneheer ih baisan baihdaa ta iluu iluu 😀

  3. үйтүмэн их шалиг болхоор надад таалагддаггүй. яах вэ дээ Монголын урдаа барьдаг сайн боксчин л доо. гэхдээ доодох нь дэндүү болдоггүй. эхнэр нь отгоо гээд аймаар хартай хүүхэн бий. аргагүй шдээ. нөхөр нь тийм юм чинь.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>