Нэгэн нөхөр гадаад дотоод яваад ирлээ хэмээгээд аяны богцноосоо ганц шил ганзай задаллаа. Хэдэн нөхдүүд суун түүнийг нь хүртэнгээ засаг төр, сонгууль, улс төр гээл хорвоо дэлхийн аль сонин сайхан зүйлсийг ярьлаа. Ингэж байх зуур нэгэн эртний явдал ярианы сэдэв болов. Тэр нь би бээр бас нэгэн программист нөхөртэй алс холын америкт байх эрх чөлөөний хөшөөний тухай маргалдан чи би дээ тулан чухам үнэн мөнөө олохын тулд гар хөл барин мөрийцсөн юм. Би эрх чөлөөний хөшөөний ногоон өнгийг зэсний хөгц бүрдүүлсэн хэмээсэн бол өрсөлдөгч нөхөр маань засвар хийж будсан хэмээсэн юм. Би маш олон тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн болов тусыг эс олов. Хөгжлийн оргилд хүрсэн америк хөшөөгөө хөгцрүүлсэн байж хэрхэв таарахгүй хэмээгээд тэрхүү ногоон өнгө нь болбоос будаг яахийн аргагүй мөн болохын зэрэгцээ засвар хийхдээ хэрхэн будсанг нь хүртэл манай нөхөр ярив. Continue reading Болсон явдал бөгөөд болох явдал