АЖИЛ ГЭЖ ЮУ ЮМ БЭ
За та бүхэний түмэн амгаланг айлтгаяааа
Дашкаа ахыгаа таньж байна уу
Ажил хөдөлмөр гэж юу юм бээ?
Энэ бол хүний гайхамшигт чанар
Ажиллаж хөдөлмөрлөлгүй л яахав хүүхдүүд ээ.. Аа гэхдээ, насанд хүрч байж ажиллана шүү…
Шүлэг цээжлэх сайхаан…
Манай охин сургуульд яваад ханз энэ тэрээ цээжилээд бөөн идэвхи. Тэгсэн нэг шүлэг цээжилээд ирлээ шүү… Тэгээд тэрийгээ намайг цээжил гээд. Хүүхдийг багаас нь хичээл энэ тэрийг нь эцэг эх нь хамтран хийлцэн хичээлд нь анхаарвал аяндаа хүүхэд хичээл номондоо дуртай даалгавараа ч хүнээр шахаж шаардуулахгүй хийдэг болно гэж би боддог бөлгөө. Манайхан л анхаарч байгаа нь энэ гээл “энийгээ хий, сайн хий, цэвэр бич, чармай шамд, гүрий гүрдий” гэж харгислаад, тэрийгээ нээг их анхаарал хандуулдаг хүн гэж бодоод байдаг шиг санагдсан.
Том том юм ярилдаа…
Сүүлийн үед хүмүүс их том том юм ярьдаг болжээ. Оюу толгой, таван толгой, 14 тэрбум, сонгууль энэ тэр гээл… Би ч юугаараа дутахав том том ярьчий гэсэн чинь сэдэв орж ирдэгггүй ээ. Хүмүүсийн ярьж байгаа тэр том том сэдэв рүү ороод ярьчий гэхээр хүмүүс ярьчихсан болохоор шинэлэг биш тэгээд ч сайн мэдэхгүй болохоор шившиг болно. Юу яридийн билээ гэж бодож байтал нэг айхтар том сэдэв толгойд зурс гээл ороод ирлээ шүү. Нилэээн далайцтай, жинтэй авах сэдэв болоод явчлаа шүү…
9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа
Номхон морио үүрлээ дээ
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээжийгээ үүрээд аавыгаа үүрээд
Эрдэм сурахаар явлаа даа…
Хөшөө тийш очих ардын зам балараагүй…
Манай монголчууд нээрээ агуу шүү. Сэтгэнэ энэ тэр гэж үнэн чөлөөтэй. Ийм агуу сэтгэлгээнээс л зарим өвөрмөц шийдлүүд гардаг байх. Монголоос дэлхий үүссэн, монголчууд хамгийн анхны хүн, монголчууд хамгийн анхны супер хүн, монголчууд бүгдийг нээсэн гэх мэт. Энд бүүр “шилдэгийн шилдэг” шийдэл байна.
108 кг, 38 размер
Өчигдөр тэр Говь гэдэг саунд чинь орж үзэж нүд тайлав шд. Тэгээд жингээ үзээдэхсэн чинь 108 кг байна. Хмм. Сүүлийн үед амралт энэ тэр гээд их идээд байсан болохоор нэг их шальтай тураагүй байна. Гэхдээ зүгээрээ. Одоо 9 сараас эхлээд фитнэст явнаа. 10 сараас эхлэн орой юм идэхгүй болчихно. Гэхдээ 10 сарын 1 гэнгүүт л шууд орой нь юм идэхээ болих биш тэр болтол бага багаар дасгаж байгаад тэгнэээ.
Утлага
Утлага гэхээр лам энэ тэрийн арц хүж бодвоо. Та бүхнийг бузар булайгаар салхин дээрээс чинь утаж байгаа хот суурингийн маань хойморт байрлах газруудыг дурдъя. Бид чин өөрсдийгөө нүүдэлчин гүн ухаантай, дэлхийн талыг эзэлсэн айхтар улсууд гээд байсан хаа байна.
Өөртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй
Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэх хүлээцтэй занг шаарддаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусанд ороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар. Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Соёлтой, хэвийн иргэнийг дараах хүчин зүйл бухимдуулдаг.
Хаймар шатаахад учир бий
Нэг хав хар арал байжээ. Өвс мөвс нь хав хар. Элс, мод, чулуу мулуу гээл байж болох бүх юм нь хав хар. Гэтэл тэнд бас хав хар 2 нөхөр сууж байжээ. Тэгсэн нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. Хоёулаа хэрэггүй л хаймар шатаасийн…
Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.
Үрлээ, Баяраа 2 харанхуй ангид үнсэлдэнэ. Үрлээ гэнэн цайлган охин Баяраатай унтсанаа их юманд санан суух барих, хүүхэд шуухад, өдөр бүр чаатар үзнэ энэ тэр гээд бөөн тэнэг юм ярина. Баяраа нь харин айхтар санаатай гар “Чи юугаа солиороод байнаа, чи наад үлгэрээ тэр Дэлгэртээ л хэл” гэнэ. Үрлээ гүйн одсоны дараа Дэлгэр харанхуйгаас гарч ирнэ. Баяраа Дэлгэрийг ширээн дээр гарч өшиглөх гэж байгаад ойчин унах тэр агшинд ангийнхан нь орж ирнэ. Эцэг эх, багш нарын хурал болоход Ангийн багш босч ирээд ярина. Хайран ч хамт олон, хайран ч нэр төр. Ийм л хүн бидний дундаас төрлөө хэмээн халаглана.
Бодоогийн үйлдэл.
Өглөө кино. Сүхбаатар, Данзан нар Москва орж бадар барихаар явсан хойгуур Бодоо нэгэн сүр жагсаал цуглаан хийнэ. Энэ нь хуучны бурангуйг устган шинэ сайхан зүйлийг авчирах гагцхүү ард түмний төлөө ариун сайхан үйлдэл аж. Бүсгүйчүүлийн үсийг огтолж, эрчүүдийн дээлийн нудрагыг тасчин хаяж галд шатаав. Ардууд энэхүү үйлдлийг дургүйцэн, бөөн хэрүүл уруул хийж ардын засгийг хараан зүхэж, тэмцэл өрнөв.
Дайнд ялагдсан шалтгаан
Асар том дайн болжээ. Гэтэл нэг арми нь илүү давуу хүчтэй байсан ч дайнд ялагджээ. Яагаад ялагдав, юу болов гээл бөөн юм болно биддээ. Буруутанг хайж эхэлжээ. Арми яагаад ялагдав?
Дахиал Аварга тосон
Дахиж аварга тосон орлоо. Гэхдээ энэ удаа нилээн олуулаа очлоо. 3 өдөр 2 шөнийн аялал байв. Баасан гаригийн үдээс хойш хотоос гараад бүтэн сайны шөнө нь эргэж ирлээ. Олон өдөр бороо үргэлжлэн орж байсан ч гэсэн яг энэ өдрүүдэд цаг агаар үнэхээр сайхан байв. Бид ийм болохыг урьдчилан CNN -ээс мэдэж авсан бөлгөө. Ингээ д аян замын фото сурвалжлагаа хүргэе.
Рентген зурхай
Энэ зурхай өөрийн болон өрөөл бусдын үргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сөрөг зүйлсийг рентген туяагаар харж байгаа мэт байгаа чигээр нь харах боломж олгоно. Тиймээс ямар нэг зүйл нь таарчихвал уурлах хэрэггүй зүгээр л бодит үнэнийг байгаа чигээр нь хүлээн авч анхааралтай уншина гэдэгт найдаж байна.
Төрсөн өдрийн зурхай
Ордны зурхай байдаг ч хүмүүс зөвхөн ордоор биш орд дотроо бас төрсөн өдрөөрөө ялгаатай байдаг аж. Ингээд тэрхүү төрсөн өдрүүдийнхээ зурхай инчаанаас авч үзээрэй.
Бүсгүйчүүдийн секс зурхай
Охид бүсгүйчүүдийн секс зурхайг та эндээс орж харна биз дээ.
Эрчүүдийн секс зурхай
Эрчүүдийн сексийн амьдрал гэх мэт зүйлийн талаархи зурхай болой.
“АУРГА” рашаан
Рашаан гэдэг нь газрын гүн дэх чулуу, хөрс ургамал олон зуун жил дагтаршсанаас болж үүссэн эрдэс, органик, цацараг идэвхт бодис, хийн хольц зэргийг агуулсан газрын гүний ус юм.
Тосон рашаан нуур
Тосон нуур нь олон мянган жилийн настай бөгөөд өндөр эрдэсжилттэй, найрлагандаа олон төрлийн органик бодисыг агуулсан шавар, элсэн дээр газрын гүний усны ундаргаар тогтсон байгалийн рашаан юм. Тосон нуурын рашаан ус нь карбонат-гидрокарбонат, хлорт натрийн төрөлд хамрагдах өндөр эрдэсжилттэй жинхэнэ давст нуур учир хүний биеийн дархлааг сайжруулж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ
Тус сувилал нь анх 1969 онд байгуулагдсан ба1992 оноос ЭМЯ-нд харьяалагдаж улсын хэмжээний үйлчилгээтэй сувилал болсон байна. Хувьчлагдахаасаа өмнөх жилүүдэд арьсны харшил судлалын төвтэй нягт уялдаа холбоотой ажиллаж арьс, харшлын бүхий л төрлийн өвчнийг эмчлэх клиник сувилгааны эмнэлэгтэй жилдээ 2000 гаран хүнд үйлчилдэг.