Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм. Continue reading Таргалалтыг төрөөс зохицуулахуй…
Tag: төр засаг
Тэр хоёрыг шагная л даа…
Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ. Continue reading Тэр хоёрыг шагная л даа…
ТЭР жоохон тэнэг байхааа….
Төрийх албан хаагч. Ай хэлэхэд ч урамтай сайхан нэр хүндтэй үг гэж боддийн. Сайд гэвэл бүр л айхтар сүрхий хүн байж таараа. Соёлт хүний эзэмшвэл зохих бүхий л 87 шинжийг бүрдүүлсэн байж гэмээ нь сайд болдог байхдаа. Хамгийн нэгдүгээрт цаг барих нь сүүпэр дүүпэр. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэгч үлгэрээр нөгөө сайн сайхан бүхнээ хашир өөрөө яриад байдаггүй хүмүүс л тэрийг нь магтаал бөөн сүр дуулиантай амьдардаг байхдаа. Ардын засгийн тамгыг хэн хийсэн би л хийсэн гэж нөгөө “мээк”Бодоо өөртэйгээ ярьж байдаг шиг мань мэт нь ганц нэг юм хийнгүүтээ л би л “оллоог хийсэн” энэ тэр гээл солиороол явжийдаг болтой юм. Continue reading ТЭР жоохон тэнэг байхааа….
Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.
Үрлээ, Баяраа 2 харанхуй ангид үнсэлдэнэ. Үрлээ гэнэн цайлган охин Баяраатай унтсанаа их юманд санан суух барих, хүүхэд шуухад, өдөр бүр чаатар үзнэ энэ тэр гээд бөөн тэнэг юм ярина. Баяраа нь харин айхтар санаатай гар “Чи юугаа солиороод байнаа, чи наад үлгэрээ тэр Дэлгэртээ л хэл” гэнэ. Үрлээ гүйн одсоны дараа Дэлгэр харанхуйгаас гарч ирнэ. Баяраа Дэлгэрийг ширээн дээр гарч өшиглөх гэж байгаад ойчин унах тэр агшинд ангийнхан нь орж ирнэ. Эцэг эх, багш нарын хурал болоход Ангийн багш босч ирээд ярина. Хайран ч хамт олон, хайран ч нэр төр. Ийм л хүн бидний дундаас төрлөө хэмээн халаглана. Continue reading Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.