Хүүхдээ хүчлээд хэрэггүй

Манайхан хүүхдээ муу муухайгаас хамгаалж байгаа нь гээд өмнөөс бүх шийдвэрийг гаргасаар байгаад сул дорой гар хардаг болгочихдог байхаа. Энд нэг хөгжилтэй, сургамжтай бичлэг байнаа.

Fear Factor

Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ. Сүүлд 6, 7 дугаар ангид ороод хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай. Continue reading Fear Factor

Шүлэг цээжлэх сайхаан…

Манай охин сургуульд яваад ханз энэ тэрээ цээжилээд бөөн идэвхи. Тэгсэн нэг шүлэг цээжилээд ирлээ шүү… Тэгээд тэрийгээ намайг цээжил гээд. Хүүхдийг багаас нь хичээл энэ тэрийг нь эцэг эх нь хамтран хийлцэн хичээлд нь анхаарвал аяндаа хүүхэд хичээл номондоо дуртай даалгавараа ч хүнээр шахаж шаардуулахгүй хийдэг болно гэж би боддог бөлгөө. Манайхан л анхаарч байгаа нь энэ гээл “энийгээ хий, сайн хий, цэвэр бич, чармай шамд, гүрий гүрдий” гэж харгислаад, тэрийгээ нээг их анхаарал хандуулдаг хүн гэж бодоод байдаг шиг санагдсан. Continue reading Шүлэг цээжлэх сайхаан…

9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа

БөжүрэйНомхон морио үүрлээ дээ
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээжийгээ үүрээд аавыгаа үүрээд
Эрдэм сурахаар явлаа даа… Continue reading 9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа