Дахиал Аварга тосон

Дахиж аварга тосон орлоо. Гэхдээ энэ удаа нилээн олуулаа очлоо. 3 өдөр 2 шөнийн аялал байв. Баасан гаригийн үдээс хойш хотоос гараад бүтэн сайны шөнө нь эргэж ирлээ. Олон өдөр бороо үргэлжлэн орж байсан ч гэсэн яг энэ өдрүүдэд цаг агаар үнэхээр сайхан байв. Бид ийм болохыг урьдчилан CNN -ээс мэдэж авсан бөлгөө. Ингээ д аян замын фото сурвалжлагаа хүргэе. Continue reading Дахиал Аварга тосон

Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ

Тус сувилал нь анх 1969 онд байгуулагдсан ба1992 оноос ЭМЯ-нд харьяалагдаж улсын хэмжээний үйлчилгээтэй сувилал болсон байна. Хувьчлагдахаасаа өмнөх жилүүдэд арьсны харшил судлалын төвтэй нягт уялдаа холбоотой ажиллаж арьс, харшлын бүхий л төрлийн өвчнийг эмчлэх клиник сувилгааны эмнэлэгтэй жилдээ 2000 гаран хүнд үйлчилдэг. Continue reading Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ

Аварга тосон

Аварга тосон гэж нэрийг нь л дуулж байсан болохоос хаана байдаг, ямар учиртай газар гэдгийн нь ч мэддэггүй байлаа. Хэрлэнгийн хөдөө аралд 2 нуур байх бөгөөд нэг нь олон төрлийн минералтай нөгөөх нь цэнгэг устай аж. Ямархуу газар вэ гэдгийг төсөөлүүлбээс тэгшхэн зассан элсэн дээр нүцгэн эмэгтэй цээжээрээ хэвтээд босвол хөхний 2 ором гарнаа даа. Яг тэр гарсан ором дээр нь ус тогтсон мэт 2 дугараг нуур байх бөлгөө. Хоёр нуурын хэмжээ ер ижил. Диаметр нь ойролцоогоор 700 орчим метр. Хөдөө арал бол Монголын түүхтэй салшгүй холбоотой газар гэдгийн надаар та нар минь юунд хэлүүлэх билээ. Continue reading Аварга тосон

Наадам

Наадам дөхлөө. Айдаа сайхандаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Шал худлаа. Зүгээр л автоматаар ийм тэнэг бодол толгойд орж ирлээ. Наадмаар ер нь сайхан юм юу болдийм бэ? Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бөөөн бөөн хүмүүс тоос шороо босгон үхтлээ баярлана. Үнэндээ тэдний нүдэнд баярын биш харууслын ниламс цийлэгнэмээр. Гэвч юунаас болоод истжоон тойроод хуушуур олж идэх гэж яваагаа өөрсдөө ч үл мэднэ. “Далайцэрэн давсаан, Далайцэрэн давсан. Яаахаараа жирийн ардын хүүхэд давж болдоггүй наадам бээ” хэмээн бахардатлаа орилолдсон ардууд истжооноор дүүрэн. Continue reading Наадам