Нэгэн нөхрийн маань насан баяр болж бидний хэсэг нөхөд Цэцээ гүний орой дээр гарлаа.
Үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модон дунд, цан хүүргээ савсуулсаар, цас мөсний оронд авхуулсан зураг
Tag: Аялал
Дахиал Аварга тосон
Дахиж аварга тосон орлоо. Гэхдээ энэ удаа нилээн олуулаа очлоо. 3 өдөр 2 шөнийн аялал байв. Баасан гаригийн үдээс хойш хотоос гараад бүтэн сайны шөнө нь эргэж ирлээ. Олон өдөр бороо үргэлжлэн орж байсан ч гэсэн яг энэ өдрүүдэд цаг агаар үнэхээр сайхан байв. Бид ийм болохыг урьдчилан CNN -ээс мэдэж авсан бөлгөө. Ингээ д аян замын фото сурвалжлагаа хүргэе. Continue reading Дахиал Аварга тосон
Аварга тосон
Аварга тосон гэж нэрийг нь л дуулж байсан болохоос хаана байдаг, ямар учиртай газар гэдгийн нь ч мэддэггүй байлаа. Хэрлэнгийн хөдөө аралд 2 нуур байх бөгөөд нэг нь олон төрлийн минералтай нөгөөх нь цэнгэг устай аж. Ямархуу газар вэ гэдгийг төсөөлүүлбээс тэгшхэн зассан элсэн дээр нүцгэн эмэгтэй цээжээрээ хэвтээд босвол хөхний 2 ором гарнаа даа. Яг тэр гарсан ором дээр нь ус тогтсон мэт 2 дугараг нуур байх бөлгөө. Хоёр нуурын хэмжээ ер ижил. Диаметр нь ойролцоогоор 700 орчим метр. Хөдөө арал бол Монголын түүхтэй салшгүй холбоотой газар гэдгийн надаар та нар минь юунд хэлүүлэх билээ. Continue reading Аварга тосон
Амралт буюу Аварга тосон орох замд
Наадмаар юу хийх билээ яах билээ гэдэг бодол аль 6 сараас эхлээд тархины нэг хэсэгт наалдчихаад салахгүй байлаа. Хотод байвал хийх юм байхгүй. Гэтэл өчнөөн олон хоног амрах гээд байдаг. Хөдөө явах гэхээр машаан тэрэггүй хүн чинь яааах ч билээ. Хөдөө явлаа ч хаашаагаа явах юм билээ. Хөдөө явж бараг үзээгүй. Монголынхоо хаана юу байгааг ч сайн мэдэхгүй. Тэгсэн мөртлөө найзууддаа “тийшээ явбал тэгнэ. төдөн доллараар тэгээд ингээд” гээл гадаад дотоод явахыг ичихгүй зааж суудаг болж байна уу энэ чинь, Энхбаатараа? Continue reading Амралт буюу Аварга тосон орох замд