Latest Updates: туралт RSS

  • Турсан хүмүүсийн алдар сууг магтая

    admin 5:58 pm on May 16, 2008 | 14 Permalink | Reply
    Tags: туралт, турсан туршлага,

    Турах эрмэлзэлтэй нөхдүүдэд зориулан нэгэн булан нээе гэж бодлоо. Энэхүү булан бол алдарын булан байх юм. Тэнд урд өмнө нь ямар аймаар бүдүүн байж байгаад одоо хэрхэн сайхан гоолиг болсоноо харуулах зураг хөрөг байх болно. Тиймээс өөрийнхөө зурагнуудыг бас явуулаарай хүмүүсээ.

    Та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн залуу хэрхэн бакир болсон тухай гаргая.

    (More …)

     
  • Таргалалтыг төрөөс зохицуулахуй...

    admin 12:13 pm on April 18, 2008 | 3 Permalink | Reply
    Tags: , , туралт,

    Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм. (More …)

     
  • Туранхай харагдах шилдэг арга

    admin 7:49 pm on April 8, 2008 | 10 Permalink | Reply
    Tags: туралт,

    За ойрд юм бичсэнгүй. Тэгээд ч ер нь фитнэс энэ тэрд явахгүй бол 105 кг-аас илүү турах боломжгүй болоод явчлаа. Энэ дээрээ гацчихлаа. Хүмүүс ч туржийна уу яажийна энэ тэр гэж ч асуухгүйн. Тэгээд ч өвөл болоод пөөнийсөн зузаан зузаан хувцас өмсөөд турж байгааг маань ч мэдрэх хүн алгаа. За тиймээс эрч хүч ч сулраад явчлаа. Тэгээд үсээ урт ургууллаа. Том толгойтой хүний үс ургахаараа ч ай мөн аймшигтай том толгойтой харагдаж байдаг шүү. Нэг л их үстэй том толгой. Хааяа сахал үс нь ургахаараа бүүр уулнаас бууж ирсэн хүн шиг л аймшигийн. (More …)

     
  • Сайн муу тал

    admin 5:11 pm on December 3, 2007 | 6 Permalink | Reply
    Tags: туралт

    Сайн уу муу юу аль нь вэ хө гэж нэг сайхан дууг цэцэрлэгт байхдаа нам дуулдаг байж билээ. Гол асуудал болсон турах тухайгаа бичихгүй элдэв улс төр хөөснөөс болж хүмүүс туржийна уу яажийна гээд асууж лавлах нь ихэсэв. Туржийнаа. Тураад ирсэн чинь нэг асуудал гарч ирэвэээ хөөрхий. Урд нь өмсөж байсан хувцаснууд маань томдоод эхлэв. (More …)

     
  • Турнааа гэж сайхан ажил шүү...

    admin 11:48 am on November 15, 2007 | 1 Permalink | Reply
    Tags: , туралт

    494510917-2690a1353d-o.jpg (More …)

     
  • 108 кг, 38 размер

    admin 1:09 pm on August 28, 2007 | 8 Permalink | Reply
    Tags: туралт

    Өчигдөр тэр Говь гэдэг саунд чинь орж үзэж нүд тайлав шд. Тэгээд жингээ үзээдэхсэн чинь 108 кг байна. Хмм. Сүүлийн үед амралт энэ тэр гээд их идээд байсан болохоор нэг их шальтай тураагүй байна. Гэхдээ зүгээрээ. Одоо 9 сараас эхлээд фитнэст явнаа. 10 сараас эхлэн орой юм идэхгүй болчихно. Гэхдээ 10 сарын 1 гэнгүүт л шууд орой нь юм идэхээ болих биш тэр болтол бага багаар дасгаж байгаад тэгнэээ. (More …)

     
  • Шалтгаан

    admin 3:12 pm on June 9, 2007 | 1 Permalink | Reply
    Tags: туралт

    За эхлээд энэ сайтыг яагаад хийх болсон болон ер нь яагаад турах болсон тухайгаа цухас дурдаадахий. 120 кг жинтэй болно гэдэг арчаагүй, сул дорой, залхуу хойрго, шантрамтгай, нусан жур, идэвхигүй миа гарын хувьд жирийн зүйл байж болно. Харин би тийм байхыг хүссэнгүй. Нэг өглөө босоол толинд харсан чинь яг тийм гар нойрмог нүднийхээ нуухыг ухаад өөдөөс ширтээд зогсож байв. (More …)

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
esc
cancel