Том том юм ярилдаа…

Сүүлийн үед хүмүүс их том том юм ярьдаг болжээ. Оюу толгой, таван толгой, 14 тэрбум, сонгууль энэ тэр гээл… Би ч юугаараа дутахав том том ярьчий гэсэн чинь сэдэв орж ирдэгггүй ээ. Хүмүүсийн ярьж байгаа тэр том том сэдэв рүү ороод ярьчий гэхээр хүмүүс ярьчихсан болохоор шинэлэг биш тэгээд ч сайн мэдэхгүй болохоор шившиг болно. Юу яридийн билээ гэж бодож байтал нэг айхтар том сэдэв толгойд зурс гээл ороод ирлээ шүү. Нилэээн далайцтай, жинтэй авах сэдэв болоод явчлаа шүү… Хүмүүс глобалчлал даяарчлал энэ тэр гээл аймаар том том ярьдаг. Энэ миний ярих сэдвийн хажууд бол хумхын тоос л гэсэн үг. Би бол одоо бүүр галактикчлал ярихаар шийдлээ. Бөөн бөөн монгол дуунуудыг дуундаа авч ашигласан болохоор нь манайхан Энигма гэж хамтлагийг сайн мэдэх билээ. Хамгийн сүүлд гаргасан A Posteriori гэдэг цомогт орсон Goodbye Milkyway гэдэг дууг та нарт хүргэе гэж бодлоо.

Мэдлэг судалдаг шинжлэх ухаанд А Рriori, A Posteriori гэдэг 2 хэллэг хэрэглэгддэг юм байна. А Рriori гэдэг нь мэдлэг туршлага 2 тусдаа зүйл гэдэг бол A Posteriori мэдлэг нь туршлага дээр тулгуурлан бий болдог хэмээн үздэг юм байна. Яг яагаад цомгоо A Posteriori гэж нэрлэсийн бөө мэд. Тэгээд бүүр хамгийн сүүлийн дуу нь Goodbye MilkyWay. Энэхүү дууны утга агуулга нь болбоос. Нэг нөхөр энэ дэлхийгээс явахаар болоод сар луу марс луу биш бүүр Адаг чуулганы мананцар луу явах болж байгаа юм. Тэгээл дэлхий минь баяртай энэ тэр гээл дуулааал.

Адаг чуулганы мананцар буюу Андромед нь манай дэлхийгээс 2.5 сая гэрлийн жилийн тэртээ орших галактик юм. Хэвэр та хөдөө хээр цэвэр агаар гарвал Андромедийг харах боломжтой юм. Ер нь бол энгийн нүдээр харагддаг ганц галактик байхаа. Хүн таван одноос дээшээ Алтан гадастай бараг нэг шугамд шахуу байдаг. Хэлээд төсөөлөгдөхгүй дараа л завтай үедээ зурж мурж үзүүлэхээс..

За тэгээд энэ галактик манай дэлхий рүү секундэд 300км хурдтай ойртож байгаа юм. Энэ нь аймаар сонсогдож байгаа ч жинхэнэ аймаар нь 5 тэрбум жилийн дараа л болно. Тэр үед манай дэлхий байдаг Сүүн зам галактиктай Андромед галактик ирж мөргөлдөж нэгэн шинэ асар том галактик бий болох юм. Айй бүү үзэгд…

Энэ дуу нь клипгүй боловч хүмүүс өөрсдөөө янз бүрийн клип хийж ЮТүүб дээр тавьжээ.

Энэ дуун дээр I’ll miss you children of the sun гэж дуулагддаг. Энэ санаж гансраад байгаа нарны хүүхэд бол манай дэлхий юм шүү дээ. Энийг мэддэггүй хүмүүс бас байдийн байна лээ. Гэтэл манай дэлхий одоо юу л болоод байна даа. Озоны цоорхой, дулаарал энэ тэр гээл.. Юу болжийно энэ чинь? Аймаар том том галактикчлалын тухай юм ярьж байснаа шаал жоохон юм ярьж тэнэгтдэг байнашд…

Goodbye Milky Way

Shall I go?
Shall I stay?
107 light years away, many times, so many doubts…
but no reason to talk about…

mission is over, mission is done,
I’ll miss you children of the sun
but it’s time to go away, Goodbye, Goodbye Milky way!

for a better world without hate, from your heart believe in fate
only visions and the mind will guide you to the light
mission is over, mission is done
I’ll miss you children of the sun
now it’s time to go and say, Goodbye, Goodbye Milky way
mission is over, mission is done,
I’ll miss you children of the sun
I’ll get born this one day,
I say Goodbye, Goodbye Milky way

in 5 billion years Andromeda galaxy will collide with our Milky way,
a new gigantic cosmic world will be born…

4 thoughts on “Том том юм ярилдаа…”

  1. Огторгуй галактик гэж мөн ч их маргалддаг байж билээ. Хязгааргүй орон зай гэж бодохоор ухаан санаа хүрэхгүй хачин оргиод байдийн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>