Бодоогийн үйлдэл.

Өглөө кино. Сүхбаатар, Данзан нар Москва орж бадар барихаар явсан хойгуур Бодоо нэгэн сүр жагсаал цуглаан хийнэ. Энэ нь хуучны бурангуйг устган шинэ сайхан зүйлийг авчирах гагцхүү ард түмний төлөө ариун сайхан үйлдэл аж. Бүсгүйчүүлийн үсийг огтолж, эрчүүдийн дээлийн нудрагыг тасчин хаяж галд шатаав. Ардууд энэхүү үйлдлийг дургүйцэн, бөөн хэрүүл уруул хийж ардын засгийг хараан зүхэж, тэмцэл өрнөв.

Энэхүү кино нь социализмын үед хийгдсэн бодит үнэн зүйлийг гуйвуулсан ч гэлээ утга санаа нь одоо болж байгаа үйл явдлуудтай төстэй санагдаж байна.

Хятадуудыг зайлуул, хятадууд сөнөтүгэй, хятадуудыг тааралдсан газраа зодно хэмээсэн, галтай цогтой эдгээр хүмүүс үнэндээ хэний төлөө ийм үйлдэл хийгээд хэнийг хэний эсрэг турхираад байна? Хятадуудаас бид мэдээж болгоомжтой байх хэрэгтэй. Бид аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол энэ тэр гэх мэт зүйлээ бодвол хэзээ ч орос хятад 2-той нийлж болохгүй. Тэглээ гээд муудалцаж болохгүй. Манайд хятдуудыг үзэн ядах үзэл дээр дөрөөлөн гадаад гэсэн бүгдийг үзэн ядаж эхлээд байна. Гадныханыг муулж солиорч байх хооронд гадныхан чинь гараад явчихна. Тэгээл нөгөө Буянт, Далай, Даашинхүү нар чинь хүрзээ бариал ороод ирнэ дээ. Одоо тэдний хүрзээр нэг хутгахад л та нарын өөрсдөөсөө харамлаад байсан нүүрс, зэс чинь асгасан юм шиг л алга болно. Та нар бөөн шороо тоосон дунд улайсан нүдээ нухаал үлдэнэ.

Соц нийгмийн үед дэлхий дээр 3 арьстан л байсан гэж би боддог. Намайг тэгэж л хүмүүжүүлж байлаа. Цагаан нь орос, Шар нь Монгол, Хар нь Куба. Тэгээл болооо. Харин одоо гадныхан гэвэл л хятадууд мэтээр бодох боллооо. Хэн нь ингэтэл хийрхүүлж орхио вээ?

10 thoughts on “Бодоогийн үйлдэл.”

  1. Хэ хэ. Би тэр хужаа нарыг өмөөрч энийг бичсэнгүй ээ. Харин хятадууд өөрсдөө хятадуудыг алаад өгөөч, зодооч гэсэн энэ үйлдлүүдийг хийгээд байгаан биш үү гэж хэлсэн ухаантайн. Биднийг эзлэхэд тэдэнд ядаж шалтаг хэрэгтэй биз дээ? Тэгээд хэдэн тэнэг бацаануудыг хөөргөөд өгөхөөр нөгөөдүүл нь учираа мэдэхгүй хөөрцөглөнө. Гэтэл Юу ч мэдэхгүй сайхан сэтгэлтэй гал цогтой хүмүүсийн цаана жинхэнэ аюул байдаг шүү дээ… ЭНэ бацаануудыг дагаж салбаганадагаа ч болих хэрэгтэй байхааа…

  2. Чи загатнасан газар майжлаа. Хэдэн боловсрол хүмүүжилгүй хүүхдүүдийг турхирч байгаа хүн нь харин хэний нь талд ажиллаад байнаа? Тэмцэх хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ Санаа нь зөв Арга нь буруу гэдэг шиг. Тэр хэдэн мангар пацаанууд үндэсний үзэл гэж цээжээ дэлдэн хашгирч хуулиа зөрчин гэмт хэрэг үйлдсэнээр жинхэнэ үндэсний үзэлтнүүдийн маань нэр төрийг гутаан доромжилж байгаагаа мэдрэхгүй л байх шиг. Өөр аргаар тэмцэх хэрэгтэйлдээ. Бид цөөхүүлхэнээ шүү дээ. Ялалт байгуулъя гэвэл дайснаа сайтар судлах шаардлагатай бус уу? Тэр жунгаа хэлий нь судлалдаа. Үүх түүх, гүн ухааны нь, шашин шүтлэгий нь, биологийн онцлогий нь судлалдаа. Тэгээж боловсорч гэмээ нь зөв тэмцлийн стратеги нь тодрох байх тиймүү?

  3. бид урсгал усыг боож байж далан үүсгээд тэгээд мэдээж далан нэг өдөр сад тавин биднийг угааж орхих вий дээ. Дэр үед хөрсөн дээр хэн торойж үлдэх бол???

  4. Тэр үед хэлэгдэж мэдэх хамгийн магадлалтай үг “хэрэггүй л хаймар шатаасан юм” байх болов уу даа. Хаймар шатаадаг онигоог энхбаатарын блогийн хаа нэгтэй байгаа байх.

    http://enhbaatar.dot.mn/?p=54

  5. Hej Sarah Louise.Jeg har i noget tid fulgt med pÃ¥ din blog, og jeg mÃ¥ altsÃ¥ sige at du er et meget livsbekræftende og sødt menneske! Jeg bliver simpelthen sÃ¥ glad af at læse din blog Jeg har lige et par spørgsmÃ¥l: Hvordan holder du dig sÃ¥ fit og smuk? GÃ¥r du meget op i træning og kost?Ha’ en god dag.Love C!

  6. Thanks for this excellent article. Also a thing is that nearly all digital cameras can come equipped with a zoom lens that permits more or less of any scene to generally be included simply by ‘zooming’ in and out. Most of these changes in focus length tend to be reflected from the viewfinder and on substantial display screen right at the back of the particular camera.

  7. Hej!Wie schön, Ellja! Ich möchte so gerne mal nach Schweden, das fehlt so ganz dringend auf meiner Länderliste für den Norden, leider bin ich über Dänemark noch nicht hinausgekommen. Muss ich mich noch ein wenig mit Leksvik, Hemnes und Visdalen begnügen, Billy mal wieder abstauben und Köttbullars rollen…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>