Энэ нээрээ айхтар үнэн үгтэй дуу шүү…

Манай найз анх дуулж байснаасаа сайжирсан байна лээ. Харин үзэгчид түүний оригнал хувилбарыг машид их таашаан түүнийг даган дуулах нь сэтгэл хөдөлгөмөөр.

Туранхай харагдах шилдэг арга

За ойрд юм бичсэнгүй. Тэгээд ч ер нь фитнэс энэ тэрд явахгүй бол 105 кг-аас илүү турах боломжгүй болоод явчлаа. Энэ дээрээ гацчихлаа. Хүмүүс ч туржийна уу яажийна энэ тэр гэж ч асуухгүйн. Тэгээд ч өвөл болоод пөөнийсөн зузаан зузаан хувцас өмсөөд турж байгааг маань ч мэдрэх хүн алгаа. За тиймээс эрч хүч ч сулраад явчлаа. Тэгээд үсээ урт ургууллаа. Том толгойтой хүний үс ургахаараа ч ай мөн аймшигтай том толгойтой харагдаж байдаг шүү. Нэг л их үстэй том толгой. Хааяа сахал үс нь ургахаараа бүүр уулнаас бууж ирсэн хүн шиг л аймшигийн.

Каффу – Өвөөгийн бор чемодан

Бусдаасаа нэг л өөр. Дажгүй гоё дуунуудтай залуу байна.

Тэр хоёрыг шагная л даа…

Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ.

Оны шилдэг лам 2008

– Олимпийн жил болохоор л монголын улс төрчид аймаар эх оронч болдогийншд
-Тамирчдаа дэмжээл үү?
– Үгүй ээ үгүй. Сонгууль болдог байхгүй юу.

Эх оронч болоод эхэлчихжээ. Сая бүүр алиа юм сонслоо. Лам нар эх оронч болооод эхэлчихжээ. Тэд нар оны шилдэгээ шалгаруулна гэнээ. Яг ямар шалгуураар шалгаруулах юм бөө мэд. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлж л таараа байх даа.

img-8656.jpg

Хэдэн эмээнүүд уулзав…

Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ.

Хүсэл ба хясал

Думаа хүүхэн үргэлж л поп Сараа шиг үс засалттай, дуучин Номин шиг хөхтэй, дуучин Сэрчмаа шиг биетэй болохыг мөрөөддөг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр хөөрхий Думаа одоо болтол дуучин Дэлгэрмөрөн шиг үс засалттай, Дэлгэрмөрөн шиг хөхтэй, Дэлгэрмөрөн шиг бие галбиртай хэвээр л явна.

Сайн муу тал

Сайн уу муу юу аль нь вэ хө гэж нэг сайхан дууг цэцэрлэгт байхдаа нам дуулдаг байж билээ. Гол асуудал болсон турах тухайгаа бичихгүй элдэв улс төр хөөснөөс болж хүмүүс туржийна уу яажийна гээд асууж лавлах нь ихэсэв. Туржийнаа. Тураад ирсэн чинь нэг асуудал гарч ирэвэээ хөөрхий. Урд нь өмсөж байсан хувцаснууд маань томдоод эхлэв.

Ардын баатар уу Ардын дайсан уу

denzell-amgangster.jpgЮм хөгжинөө гэж, сайхан юмдөөө… Саяхан нээлтээ хийсэн Холливудын од Denzel Washington-ний гол дүрд нь тоглосон American Gangster гэдэг шинэ киног гэртээ байж байгаал үзчихиймаа. 60-70 аад оны үед Frank Lucas гээч хар арьст нөхөр Вьетнамын дайныг ашиглан тоймгүй баяжжээ. Вьетнамд алагдсан америк цэргүүдийн цогцосыг нутаг руу нь зөөх явцад хашир цогцос дотор герион нууцаар оруулж ирдэг байжээ.

Үнэн төрх

Эрчүүдийн үнэн төрх нь нэг иймэрхүү л байх шив дээ….

Турнааа гэж сайхан ажил шүү…

494510917-2690a1353d-o.jpg

Янхан ба лам

Өчигдөр орой Улаанбаатар зочид буудлын урдуур өнгөрлөө. Гэтэл Ленин багшийн хөшөөний тэнд цагаан хоолойгоор хүмүүс яриад хэсэг бусаг хүмүүс цуглажээ. Орой харуй бүрий болсон тэр үед хувьсгал хийх гэж хүмүүс цуглуулж байдаг эд нар ч нээрээ тэнэг хүмүүс юм даа гэж бодлооо. Гэтэл байдал шал өөр байна шүү. Хэсэг христийн сүмийн хүмүүс биеэ үнэлэгч нарыг цуглуулаад яриа хийж байна. Бүү биеэ үнэл, ухамсар, үнэнч байдал энэ тэр гэхээс гадна мэдээж ертөнцийн эзэн энэ тэр гээл ярьж байх шиг. Гэтэл хамт явсан залуу маань балиар хар христийн малнууд гэдэг байгаа. Цочив. Юу вээ чи!!!!!! Хар новшийн янхануудаа мал гэж хэлэхгүй байж тэднийг өөрчилөх гэсэн хүнийг яаж байгаан гэлээ. Үхсэн хойноо хогын христийн сургаалаа л тарааж байгаа биз. Өөр эд нарт хийх юм байдийм уу гэж байна. Би гайхлаа. Заваарсан бөөн өвчний үүр болсон янхануудыг хэлэхгүй оронд нь тэднийг өөд нь татах гэсэн хүмүүсийг үзэн ядах ч гэж дээ.. Тэр нөхөртэй дахиж нийлэхгүй ээ ::)

ТЭР жоохон тэнэг байхааа….

Төрийх албан хаагч. Ай хэлэхэд ч урамтай сайхан нэр хүндтэй үг гэж боддийн. Сайд гэвэл бүр л айхтар сүрхий хүн байж таараа. Соёлт хүний эзэмшвэл зохих бүхий л 87 шинжийг бүрдүүлсэн байж гэмээ нь сайд болдог байхдаа. Хамгийн нэгдүгээрт цаг барих нь сүүпэр дүүпэр. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэгч үлгэрээр нөгөө сайн сайхан бүхнээ хашир өөрөө яриад байдаггүй хүмүүс л тэрийг нь магтаал бөөн сүр дуулиантай амьдардаг байхдаа. Ардын засгийн тамгыг хэн хийсэн би л хийсэн гэж нөгөө “мээк”Бодоо өөртэйгээ ярьж байдаг шиг мань мэт нь ганц нэг юм хийнгүүтээ л би л “оллоог хийсэн” энэ тэр гээл солиороол явжийдаг болтой юм.

Хуримын ордон орох ардын зам балрахгүй

Энэ дэлхий дээр хамгийн аймаар шидтэн хэн бээ гэсэн чинь хуримын ордоны хурим батлагч эмэгтэй гэжээ. Яагаад гэсэн чинь сэтгэл татам сайхан сүйт бүсгүйг нэг шившлэгт тушаал уншаал хормын дотор адгийн үглээ яншаа жирийн нэг айлын авгай болгочихдог гэжээ.

Харь гаригийнхантай уулзалдсан нь

Монголд телевиз үүсэн байгуулагдсан энэ тэр гээл бөөн юм болов доо. Монгол телевизэд дурлагч, шүтэн бишрэгч ч маш олон байв. Амаа олохгүй магтаад, ер нь л монгол телевиз бүгдийг хийчихсэн шахуу юм ярьж бие биенээ догиогоол. Хөгшчүүл нь “бяд л эхэлсийн, бяд л нээсэн, бяд л анхдагч, бяд л зохиосийн” гэж цээжээ дэлдээл, дунд үеийнхэн нь “ээ бурхан минь, би монгол телевиз ороол ирсэн чинь бөөн бөөн алтан үеийн бурхад маань тосч аваал, их ч юм сургасандааа” гээл аймшигтай халилтай ярихиймааа. Тэгсэн залууст нь хэлэх юм үлдээгүй болохоор аргагүйн эрхэнд баахан дуу дуулав шд. Ёооз ёозоор нь клип хийлгэжээ. Амтай бүгд нь л дуулж ТВ нэртэй болгон л тэрийг гаргав.

Ониго зохиомор аядав…

Сайн байцгаана уу эрхэм хүндэт хэрэглэгчдээ.
Бид үнэ төлбөргүй шинэ үйлчилгээгээ та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Бид сар бүрийн эцэст таны яриа болон мэссэжний бичлэгүүдийг бүрэн эхээр нь эхнэрт (нөхөрт) чинь үнэ төлбөргүй явуулж байхаар боллоо.
Жич: Хэрэв та манай энэ төлбөргүй үйлчилгээг авахыг хүсэхгүй байвал нэмэлт 10$-г сар бүр нэмж төлнө үү.

Хүүхдээ хүчлээд хэрэггүй

Манайхан хүүхдээ муу муухайгаас хамгаалж байгаа нь гээд өмнөөс бүх шийдвэрийг гаргасаар байгаад сул дорой гар хардаг болгочихдог байхаа. Энд нэг хөгжилтэй, сургамжтай бичлэг байнаа.

Fear Factor

Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ. Сүүлд 6, 7 дугаар ангид ороод хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай.

Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг билээ? 70 хувийг гээд Мянганбаярын эхнэр Пүрэвсүрэнгийн савангийн реклам байдаг. Жоохон хүүхэд болохоор нь тиймэрхүү юманд тоглуулсийм шиг байгаан. Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.

Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие

Сүүлийн үед нацист герман загварын савхин хувцас өмссөн хэдэн залуучууд хэвлэлийн бага хурал хийлгэн “Хэрэв таныг гадаадынхан та нарыг дээрэлхээд байвал захиалга өг. Тэгвэл бид очоод чанартай, найдвартай эд бадыг нь хийгээд өгнө. Зөвхөн захиалгаа л өг. Та яараарай” гээл сурталчиллааа. Бараг 4 хүн захиалж зодуулбал 5 дахийг шагнал болгон зодно болтой юм л ярьж байна шүү. Би ч үнэ төлбөргүй юм чинь хурдхан шиг л захиалаад хэдэн хүнийг нэвширтэл зодуулах юмсан гэж бодлооо.