Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие

Сүүлийн үед нацист герман загварын савхин хувцас өмссөн хэдэн залуучууд хэвлэлийн бага хурал хийлгэн “Хэрэв таныг гадаадынхан та нарыг дээрэлхээд байвал захиалга өг. Тэгвэл бид очоод чанартай, найдвартай эд бадыг нь хийгээд өгнө. Зөвхөн захиалгаа л өг. Та яараарай” гээл сурталчиллааа. Бараг 4 хүн захиалж зодуулбал 5 дахийг шагнал болгон зодно болтой юм л ярьж байна шүү. Би ч үнэ төлбөргүй юм чинь хурдхан шиг л захиалаад хэдэн хүнийг нэвширтэл зодуулах юмсан гэж бодлооо.

Харин хэнийг????? Бодлоооо. Намайг дээрэлхээд байгаа гадны хүнийг танихгүй мэдэх ч үгүй. Харин гудамжаар дүүрэн гятадууд, солонгосууд байгаад байдаг. За байз яадийн билээ. Тэр гээд худлаа хэлээд зодуулчдийн бил үү. Хэнийг зодуулах уу????

Гятадууд дүүрлээ гээл үхчих гээл байна манайхан. Гэтэл тэд бидэнд ямар муу юм хийвээ? Зарим нэг нь архи ууж хүн амьтан зоджээ. энд тэнд байнга зодоон цохион хийгээд монголчуудыг дээрэлхжээ. Монгол хүүхнүүдийг(биеэ үнэлэгч) шөнөөр авч, наргиж цэнгэдэг гэнэ. Солонгосууд нь ч бас ийм гэнэ.

Компанийн эзэд, дарга түшмэл хэдэн хүн л бөөн бөөнөөр нь хужаа нарыг оруулж ирсэн байх юм. Эд нарыг зодуулмаар байна?? Яагаад асар өндөр оюуны потенциалтай монголчуудаа ажилд авахгүй юу ч чадахгүй өгөр хужаа новшнуудыг ажилд авдийм. Эд нарыг гэхдээ манай хэд зодож өгөх болов уу? Манайхан чинь баян тарган хүнээс айж, ядуу тарчиг хүнийг аймаар дээрэлхдэг хүмүүс шд.

Барилга энэ тэр дээр хар ажил хийж байгаа гятадууд чинь бараг бичиг үсэг ч мэдэхгүй, зөвхөн амьдрах гэж л энд ажиллаж байгаа хүмүүс гэж би боддог. Тэдний буруу гэж юу байхав дээ уул нь. Угийн ядуу тарчиг хүн ухаан муутай, архи дарс балгах дуртай байдаг юм хойно. Манайхан ч мөн адил Солонгост ийм л хөдөлмөр хийж байгаа. Тэднийг маань барьж аваад зодож жанчаад байвал юу болох уу?

Гол нь энэ олон нөхдийг хэн оруулж ирэв? Хэрэв чи өөрөө зам барьж, тойпий өрж, хоол хийж чаддаг байсан бол эд нар орж ирэх үү? Зарим нэг нь мөнгө байхгүй гэнэ. Тэгвэл тэд нарын хөрөнгө мөнгийг оруулж ирээд юмаа сураач. Сурсаныхаа дараа өөрсдөө хийгээд тэдэнтэй өрсөлдөөч. Тэгээд тэд нарыг ажилгүй болгож өөрсдөө ажилтай болооч. Атаархаад, боож үхэх гээд, бачуураад, зодох хүн хайгаад гудамжаар тоос шороо бучигнуулаад байхаар…

11 thoughts on “Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие”

    1. та нарын зөв л байх гэхдээ та нар энийг ганцхан юман дээр ухааран учир нь чиний ажилах ажил дээр хятад хүншүү юм ороод ирхээр малуудаа нэг их ухаантай царайлж гэнэ.

  1. Би л лав гудманд сайхан Монгол бүсгүй дагуулсан хужаа ч тэр гадаад ч тэр атаархаж харамсаад байдаггүй, харин ч өөрийнхөө хайртай хүнээ ингэж алдчмхаагүй дээ өөртөө, өөрийг минь ийм элдэв дэмий зүйл хийж эсвэл нийгмэдээ айдас хүйдэс төрүүлчихээргүй хүн болгож өсгөсөн, мөн хүмүүжүүлсэн эцэг эхдээ баярладаг.

    Би л лав гадаадынханы хийгээд байгаагаас илүү ядаж дутахгүйхэн шиг хийж хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсдэг. Тэгж ч чадаж байгаа гэж боддог. Жинхэнэ эх оронч хүмүүс бол миний эцэг эх, тэд ямар ч жагсаал цуглаангүй шударгаар татвараа төлсөн, МОНГОЛ улсдаа хоёрын хоёр өндөр татвар төлөгч хүнийг өсгөж хүмүүжүүлж капитал болгон өгсөн тэрнийхээ төлөө төр засаг харж үзэхгүй байна энэ тэр гэж гүйгээгүй, хүнд үе байсныг өөрсдийнхөө хүчээр картын талх, маслогоор даван туулсан. Эх орондоо хэрэгтэй хүн болгохын тулд миний залхуу завхаг занг маань хазаарлаж, намайг өглөө босгож сүү талханд оочерлуулж байсан, эрхлүүлэхдээ элдэв өнгөтэй зүйлээр илүүтэй танин мэдэхүйн гайхамшигаар хангалттай эрхлүүлсэн. Алдаа гаргаад, эсвэл хүнд зодуулаад хохирох аваас хүнээс бус алдаагаа өөрөөсөө хайх ид шидийг хайрласан тул би одоо ч гэсэн хэн нэгэнд хорсож, чадаагүй зүйлийнхээ чадамжгүйг бусдаас хайдаггүй хүн болсон. Энэ бол миний хамгийн сайн мэдэх хоёр хүн болон өөрийнхөө тухай л бичсэн нь энэ. Энэ хоёр хүн шиг маш олон эцэг эх үр хүүхдүүд байгаа тэд жагсдаггүй, бусдад гомддоггүй харин тэр алдаагаа өөрөөсөө хайж эхэлдэг. Тийм ч учраас дуугай урдах ажлаа хмагийн сайн хийхийг хүсдэг. Ийм л хүмүүс эх оронч байдаг гэж боддог харин хэт экстремистүүд бол хэдий ярьж байгаа нь зөв хэдий ч үйл нь бодлогогүй байдаг учир үр дагавар нь үргэлж уршигтай байдаг. Хүний эрхийн тунхаглалыг бид хүлээн зөвшөөрсөн, тэр байтугай нэгдэн орсон ОУ гэрээ конвенц дотоодын хуулиас дээгүүр үйлчилнэ ч гэсэн заалт байдагийг бүү мартаарай. Өөрсдөө сэрж байна гэж гэнэ болчимгүй, адал балмад үйлдлээрээ жинхэнэ 1 тэрбус адал балмад тариачдыг дээр нэмээд дэлхийн хамтын нийгэмлэгтэй нь сэрээчвээ. Тэр цагт “хэрэггүй л хаймар шатаасан юм” гээд халаглаад сууж байх вий дээ эх орончдоо!!!

  2. хахаха хэзээ манайхан тунг нь тааруулж юм хийж байсан юм! Тун байтугайгаа мэдэхгүй байжээж… лолз

  3. Блогийг ажиллуулж байгаа хүн маш зөв зүйлийг бичсэн байна.Маш их талархаж байна. Даяр Монголын залуусын эх оронч үзлийг буруутгах гээгүй. Гэхдээ бид чинь 2 том гүрний дунд байгаа эдийн засаг төдий сайн хөгжөөгүй улс /буурай/ улс шд. Өмсөх хувцасаа, идэх хоолоо амьтнаас авч байж, бид хэний өөдөөс юу дугарах вэ гэдгээ мэдмээр юм шигээ.Би хятад хэл судалдагтаа тэгж боддог биш. үнэндээ өрсөлдөгчөө ялахын тулд түүнийг сайн судлах хэрэгтэй гэсэн үг байдаг шд. Бид тэднээс суралцаж, тэднийг далдуур аргаар яг тэдний үзлээр ялах ёстой. Тааралдсан нэгнийг барьж авч зодоод эсвэл хий дэмий цээжээ балбаж хоолны газрын хятад хаягийг авч хаяад л болчих асуудал биш. Золоор Даяар Монголын залуусын үйлдэл өнөөдөр бага хүрээтэй байгаа, хэрэв энэ асуудал нийгэмд нилээн газар авбал, асуудлыг хурцатгаж, монгол улсын олон улс дахь нэр хүндийг газарт унагах болно. Өнөөдөр Хятадуудыг их оролдоод байгаад хилийг 7 хоног хаалаа гэж төсөөлөхөд л манай улс сүйрнэ шүү дээ. манай залуус хэтэрхий бусармаг үйлдэл хийж, нийгэмд таагүй уур амьсгал нэмж байгаад жирийн залуу хүний хувьд өмнөөс нь маш их харамсаж байна. гудамжаар Хятад хүнтэй явж харагдсан Монгол хүүхний үсийг хусна гэл үү. хэхэ. үнэндээ би л гэхэд энэ бүдүүлэг үзлийггазар авч, 39 оны хэлмэгдүүлэлт хар сүүдэр монгол оронд дахин ирэх нь үү дээ гэсэн болгоомжлолтой болсон. Би монголын радиогийн гадаад нэвтрүүлгийн албаны Хятад нэвтрүүлгийн албанд ажилладаг.Хятад хэлний редактор хийдэг. манай редакци хятад хэл дээр хятад руу нэвтрүүлэг цацаад 43 жил болж байгаа. үнэндээ монгол улс гадаад руу хятад хэлээр нэвтрүүлэг цацаад 43 жил болж байгаа гэсэн үг л дээ. Ажлын шаардлагаар энд ажиллаж амьдардаг янз бүрийн давхрагын Хятад хүмүүстэй уулзах хэрэг гардаг. Тэгтэл Даяар монголын залуучуудын гаргасан мэдэгдэл над мэтийн эх орноо гадаадад сурталчилах үйл хэрэгт өөрийн хүчээ өргөх гэж өглөөнөөс үдэш хүртэл бие махбодоо үл хайхран ажилладаг тахир дутуу хятад хэлтэй ажлын махнуудад харамсалтай хамаарахгүй бололтой. Үнэхээр ардчилал шудрага ёс гэж байдаг бол энэ залуусын эх оронч үзлийг бусармаг зүйл болгочихгүй гэж найдаад л ажлаа тайван хийе дээ.

  4. Minii sanaa:
    Yagaad hujaa nariig bon boonoor ni oruulj ireed ajilluulaad baigaa yum be? Uunii tsaana bas 1 zuil baigaa…
    MGL hun (medeej buh hun bish bh l daa) ooroo idehgui, oroold iduulehgui..gedeg shig zantai badag shuu dee. Uneheer, odoo ued zuurmag zuuraad toosgo orood gadaa barilga deer ajillah zaluus her olon baigaa bol? bugd l bolj ogvol miss ehnertei bayan boss, company-n zak boloh huseltei ni hudlaa bish bizdee. Tseregt yavalguigeer general boloh sonirholtoi, denduu belenchleh setgelgeetei bus uu? Gadaadad, solongost ajillaad l bna shuu dee gej heleh bh l daa, tendniig chini ter ulsad zovhon nogoon mongo l hodolgoj bna shuu dee, tuunees bish une holsgui ch bai hamaagui dee, ulsaa l uls shig hogjuuleed avbal daraa ni bolno doo geed hantsui shamlaad oroh hun hed baigaa bol? Hen, haana iluu mongo tolj bna, tiishee l shuurna, mongonoos yugaa ch hudaldahad belen bolchood baina shuu dee. Ehneree, huuhdee, oron geree heden haltar tsaasnii baritsaand tavichihsan humuus duuldaj l baih yum. Er ni yamarvaa 1 yumiig oort ashigtaigaar mash hyalbaraar, hurdan shdeg durtai uls. Uhamsar ih dutagdaj bna gej heleh geed bna l daa. Urt oocher-n daraalal baisan ch ard ni ochood zogsood avchie geheesee iluu bolj l ogvol urduur tanil tal ni zogsoj baina uu gui yu, yaj iigeed hunii urduur shurgalj orood hurdhan avchihiig meriih, ene mashin oroh dohiod huleegeed bna, uuniig oruulaad yavuulchihval boglorch tugjrehgui hurdan yavj boloh yum bna gej bodohoosoo iluu, bi l yavah yostoi, bi chamd zam tavij oh yu yum..gej zovhon ooriinhoo amin huviig hicheej chigeeree zutgej boon tugjrel uusgeh..geh met huvi hunii uhamsartai holbootoi asuudluud odor bur l taaraldaj bna shuu dee. Er ni ajiglaad bhad bi l bolj bval busad ni hamaagui, ene udaa l argalaad ongorch baival daraa ni yasan ch yahav..gej heleegui ch uildeleeree haruulj bui uhvar mochid baidal zondoo gargah yum daa. 1 udaa l ter gadnii humuusees heden tsaasnii shovgor avaad nutagtaa ajillah zovshoorol olgoj baival daraa ni garah hor urshig tedend ogt pad baihgui, zovhon ter mest deer baih boginohon hugtsaandaa l jaahan holjood avah ni gol. Tiim bolhoor busdaas bish, dotroosoo, oorsdoosoo ehleed buruugaa haij oloh, tuniigee zasaj zalruulahiig hicheevel deer bh daa. Chinggis-n MGL gej tseejee deldeheesee omno, yaval ter Chinggis-n mgl chini busdiin dor orohgui baihav, yaval busdad darluulahgui, hudaldagdahgui bhav gedgiig l bodoh heregtei bh. Hun bur huulia deedeldeg, eh ornoo, ireeduigee gesen chinhuu setgeltei baidag bol hen bidniig darlah gej oroldoh ve dee..gadniihan manaid davrah bolomj, hors suuriig ni bid oorsdoo tavij, olgood bgaa yum bishuu?

  5. Mash zov ugaasaa yamar ch archaagui yamar ch bolovsrolgui uhaan muutai humuus l hytaduud solongosuud nart deerlehuulj yavaa shdee. Dayaar mongol hodolgoon haya ch denduulsen baidag shuu. Yur ni bol gadnii orond manaihnii ner hund asar dood tuvshind baidag shuu dee. Horsh ornontoigoo iimerhuu baidalaar haritsaad baih yum bol naandaj hytad surch bolovsorch bgaa oyutan zaluusd ayul tulgarah tun bolomj uuseed baina. Dayar mongold bgaa humuus dandaa uhamsariin doroitoltoi esvel tanhai ajilgui ireeduigui humuuseer duuren haragdsan. Tehdee arai ch bugd tiim bish l dee bolovsroltoi humuus baij l bna lee tehdee uug ni yumnii jaahan ireeduig harj hiivel… Manaih shig tsoon hun amtai yaduu orond bol jaahan diplomat haritsaa l chuhal gej bodoh yum daa.

  6. end estoi zow zuil bichsen bna bur 100huwi demjij bna end comment uldesn ulsud ch mun adil holig harsan bolowsrol medlegtei uls shg sanagdlaa ter dayar mongolinhon gj heden nuure ch oligtoi ugaj chadku haltar huuhduud l bnaleee eh oronch gj nerelsen haltar bandi nar l bnaleee uug ni uneher eh oronch uzeltei bsan bol neg ch gsen baishingin toosgig zoogood mongolin ireduid baga ch gsen horongo orulalt hiwel sain l ymsan uhan muutai l bnadaaa huuhduud…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>