Өчигдөр орой Улаанбаатар зочид буудлын урдуур өнгөрлөө. Гэтэл Ленин багшийн хөшөөний тэнд цагаан хоолойгоор хүмүүс яриад хэсэг бусаг хүмүүс цуглажээ. Орой харуй бүрий болсон тэр үед хувьсгал хийх гэж хүмүүс цуглуулж байдаг эд нар ч нээрээ тэнэг хүмүүс юм даа гэж бодлооо. Гэтэл байдал шал өөр байна шүү. Хэсэг христийн сүмийн хүмүүс биеэ үнэлэгч нарыг цуглуулаад яриа хийж байна. Бүү биеэ үнэл, ухамсар, үнэнч байдал энэ тэр гэхээс гадна мэдээж ертөнцийн эзэн энэ тэр гээл ярьж байх шиг. Гэтэл хамт явсан залуу маань балиар хар христийн малнууд гэдэг байгаа. Цочив. Юу вээ чи!!!!!! Хар новшийн янхануудаа мал гэж хэлэхгүй байж тэднийг өөрчилөх гэсэн хүнийг яаж байгаан гэлээ. Үхсэн хойноо хогын христийн сургаалаа л тарааж байгаа биз. Өөр эд нарт хийх юм байдийм уу гэж байна. Би гайхлаа. Заваарсан бөөн өвчний үүр болсон янхануудыг хэлэхгүй оронд нь тэднийг өөд нь татах гэсэн хүмүүсийг үзэн ядах ч гэж дээ.. Тэр нөхөртэй дахиж нийлэхгүй ээ ::) Continue reading Янхан ба лам