Тэр хоёрыг шагная л даа…

Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ.

Соц нийгмийн сэтгэлгээ нь арилахгүй шагналын хойноос үхэлдэх хүмүүс үй түмээрээ байсаар л. Нөгөө мэргэн гарамгай удирдагч нар ч шагналыг нээрээ гамгүй тараажийнаа. Өдөр шөнөгүй тараагаал байхад цаана нь ээлжээ хүлээж тэвчихээ байсан хүмүүс нь өөрсдөө шагнал үүсгэн өөрсдийгөө шагнаад эхэлжээ. Одоо бүүр элгийн юм болсон. Гавъяат төрийн ажилтан гээч шагнал гаргахгүй бол төрийн ажил явахгүй нь гээд тийм шагнал бий болгоно гэнэ. Төрийн ажилчин гавъяат болохгүй бол шагналаас завсардаад байгаа нь маш хохиролтой байна гэжээ. Даанч манай төрийн ажил нэг л сайн явахгүй байсийн. Тэд нарыг шагнахгүй байсан болохоор тэгэж байж шүү дээ. Тэр хүнийг амьдруулахын тулд биш зөвхөн улсынхаа сайн сайхны л төлөө зүрх нь цохилж байдаг, насаараа төрд зүтгэсэн, төрийн хар хүн, мэргэжсэн парламентч, ноён нуруутай нөхдүүдэд маань тэр л зүйл дутжээ.

Саяхан III цахилгаан станц дэлбэ үсэрэх дөхлөө шдээ. 2 залуу ажлаа хийж байгаад тэсрэх бөмбөг илрүүлсэн байх юм. Сонин дээр хальт гараал өнгөрөх шиг боллоо. Архинд хордсон хүмүүсийн дүйвээнээр намжсан уу эсвэл наадахаа намжаа гэсэн үү бөө мэд ямар ч байсан тэгэс гээл алга боллоо. Хэрэв тэр хоёр ажилдаа хайнга хандан тэр бөмбөг станц руу ороод дэлбэрсэн бол яах байсан бол яах вээ гээд бодоод үзье.

3 дугаар цахилгаан станц энэ хавьцаа л байсиймдаа гэх ул мөр үлднэ. Хэдэн зуун хүн үхэж үрэгдчихсэн. Тэд нарыг оршуулах нэр төртэй ажлыг засгийн газар зохион байгуулж чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Оршуулах ёслол дээр сайд үг хэлэх ажээ. Эх орноо цахилгаанаар хангах ажлыг баатарлагаар хийж байсан та нөхдүүдээсээ бид хагацлаа. Цээлийн ус долгилж цэгээн чулуу хагарлаа. Цахилах гэрэл гарч цахилгаан стаанц минь дэлбэрлээ гэж ирээл маш гашуудалтай үгийг хэлж хурсан олны нулимсыг хуруулна. Улс орон хэдэн тэрбумын хохирол амсжээ. Юун бөмбөг хаанаас гарч ирээд дэлбэлэв гэж шалгаад хэдэн нөхөр шоронд орно. Манай улсад хариуцлагагүйн зуд нүүрлэжээ хэмээгээд нөгөө бөмбөг олох ёстой байсан 2-г хараан зүхэх ажээ. Улс орон даяар цахилгааны хямрал болоод, элдэв шалдав үймээн самуун болох ажээ. Цахилгааны хязгаарлалт хийж соц нийгмийн үед орой болохоор л цагийн хуваарийн дагуу хотын энд тэнд харанхуй нүүрлэнэ. Үйлдвэрүүдэд өгөх цахилгааны үнээ нэмээд, нөгөөдүүл нь талх архины үнээ сайхан нэмнэ. Ингээд амар сайхандаа жарганаа. Юун цагаан сар юун сонгууль.

За за муу ёрлох яахав.

Нөгөө муу хоёр маань одоо улс орноо юунаас аварсанаа ч мэдэхгүй бульдозероороо нүүрсээ түрсэн чигтээ ажилаа хийгээл явж байгаа байхдаа. Надад гавъяат цол олго энэ тэр гэхгүй ээ тэр хоёр маань. Харин дараагийн цалин хүртэл яажшуухан хүргэнэ дээ л гэсэн бодол толгойд нь байгаа. Тэр хоёрыг л сайхан шагнах юмсан даа. Гэхдээ одон тэмдэг медал өргөмжлэл энэ тэрээр биш амьдрал ахуйд нь хэрэг болох зүйлээх. Алдаж болох байсан тэр олон тэрбумынхаа өчүүхэн хэсгэээр нь ч болов шагнаасай.

10 thoughts on “Тэр хоёрыг шагная л даа…”

  1. Tanii niitleluudiig unshij elgee tattal ineeseer bgaad udriin hool ch idsengui…Er ni nileen turaw bololtoi shuu…hehehe Manai garig deer ulger jishee awahuiz iimerhuu tsuun heden hun uldsen ni yamar ih zol we…Eruusuu huuhed gargaad tanaar haruulnaa…hahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>