Утлага

Утлага гэхээр лам энэ тэрийн арц хүж бодвоо. Та бүхнийг бузар булайгаар салхин дээрээс чинь утаж байгаа хот суурингийн маань хойморт байрлах газруудыг дурдъя. Бид чин өөрсдийгөө нүүдэлчин гүн ухаантай, дэлхийн талыг эзэлсэн айхтар улсууд гээд байсан хаа байна. Continue reading Утлага

Өөртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй

Нийгэм дунд амьдарна гэдэг тодорхой хэмжээгээр бусдыг хүндэтгэх хүлээцтэй занг шаарддаг. Гэтэл бодит амьдрал дээр ямар байдаг билээ? Автобусанд ороод л хэрүүл тэмцэл хийдэг иргэд байсаар. Өглөөнөөс хар энерги өөртөө татсан хүний ажил үйлс тэр өдөртөө ямар байх нь тодорхой. Соёлтой, хэвийн иргэнийг дараах хүчин зүйл бухимдуулдаг. Continue reading Өөртөө хар энерги хуримтлуулсан хүний ажил үйлс бүтдэггүй

Хаймар шатаахад учир бий

Нэг хав хар арал байжээ. Өвс мөвс нь хав хар. Элс, мод, чулуу мулуу гээл байж болох бүх юм нь хав хар. Гэтэл тэнд бас хав хар 2 нөхөр сууж байжээ. Тэгсэн нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. Хоёулаа хэрэггүй л хаймар шатаасийн… Continue reading Хаймар шатаахад учир бий

Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.

Үрлээ, Баяраа 2 харанхуй ангид үнсэлдэнэ. Үрлээ гэнэн цайлган охин Баяраатай унтсанаа их юманд санан суух барих, хүүхэд шуухад, өдөр бүр чаатар үзнэ энэ тэр гээд бөөн тэнэг юм ярина. Баяраа нь харин айхтар санаатай гар “Чи юугаа солиороод байнаа, чи наад үлгэрээ тэр Дэлгэртээ л хэл” гэнэ. Үрлээ гүйн одсоны дараа Дэлгэр харанхуйгаас гарч ирнэ. Баяраа Дэлгэрийг ширээн дээр гарч өшиглөх гэж байгаад ойчин унах тэр агшинд ангийнхан нь орж ирнэ. Эцэг эх, багш нарын хурал болоход Ангийн багш босч ирээд ярина. Хайран ч хамт олон, хайран ч нэр төр. Ийм л хүн бидний дундаас төрлөө хэмээн халаглана. Continue reading Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.

Бодоогийн үйлдэл.

Өглөө кино. Сүхбаатар, Данзан нар Москва орж бадар барихаар явсан хойгуур Бодоо нэгэн сүр жагсаал цуглаан хийнэ. Энэ нь хуучны бурангуйг устган шинэ сайхан зүйлийг авчирах гагцхүү ард түмний төлөө ариун сайхан үйлдэл аж. Бүсгүйчүүлийн үсийг огтолж, эрчүүдийн дээлийн нудрагыг тасчин хаяж галд шатаав. Ардууд энэхүү үйлдлийг дургүйцэн, бөөн хэрүүл уруул хийж ардын засгийг хараан зүхэж, тэмцэл өрнөв. Continue reading Бодоогийн үйлдэл.

Дайнд ялагдсан шалтгаан

Асар том дайн болжээ. Гэтэл нэг арми нь илүү давуу хүчтэй байсан ч дайнд ялагджээ. Яагаад ялагдав, юу болов гээл бөөн юм болно биддээ. Буруутанг хайж эхэлжээ. Арми яагаад ялагдав? Continue reading Дайнд ялагдсан шалтгаан

Дахиал Аварга тосон

Дахиж аварга тосон орлоо. Гэхдээ энэ удаа нилээн олуулаа очлоо. 3 өдөр 2 шөнийн аялал байв. Баасан гаригийн үдээс хойш хотоос гараад бүтэн сайны шөнө нь эргэж ирлээ. Олон өдөр бороо үргэлжлэн орж байсан ч гэсэн яг энэ өдрүүдэд цаг агаар үнэхээр сайхан байв. Бид ийм болохыг урьдчилан CNN -ээс мэдэж авсан бөлгөө. Ингээ д аян замын фото сурвалжлагаа хүргэе. Continue reading Дахиал Аварга тосон

Рентген зурхай

Энэ зурхай өөрийн болон өрөөл бусдын үргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сөрөг зүйлсийг рентген туяагаар харж байгаа мэт байгаа чигээр нь харах боломж олгоно. Тиймээс ямар нэг зүйл нь таарчихвал уурлах хэрэггүй зүгээр л бодит үнэнийг байгаа чигээр нь хүлээн авч анхааралтай уншина гэдэгт найдаж байна. Continue reading Рентген зурхай

Төрсөн өдрийн зурхай

Ордны зурхай байдаг ч хүмүүс зөвхөн ордоор биш орд дотроо бас төрсөн өдрөөрөө ялгаатай байдаг аж. Ингээд тэрхүү төрсөн өдрүүдийнхээ зурхай инчаанаас авч үзээрэй. Continue reading Төрсөн өдрийн зурхай

“АУРГА” рашаан

Рашаан гэдэг нь газрын гүн дэх чулуу, хөрс ургамал олон зуун жил дагтаршсанаас болж үүссэн эрдэс, органик, цацараг идэвхт бодис, хийн хольц зэргийг агуулсан газрын гүний ус юм. Continue reading “АУРГА” рашаан

Тосон рашаан нуур

Тосон нуур нь олон мянган жилийн настай бөгөөд өндөр эрдэсжилттэй, найрлагандаа олон төрлийн органик бодисыг агуулсан шавар, элсэн дээр газрын гүний усны ундаргаар тогтсон байгалийн рашаан юм. Тосон нуурын рашаан ус нь карбонат-гидрокарбонат, хлорт натрийн төрөлд хамрагдах өндөр эрдэсжилттэй жинхэнэ давст нуур учир хүний биеийн дархлааг сайжруулж эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Continue reading Тосон рашаан нуур

Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ

Тус сувилал нь анх 1969 онд байгуулагдсан ба1992 оноос ЭМЯ-нд харьяалагдаж улсын хэмжээний үйлчилгээтэй сувилал болсон байна. Хувьчлагдахаасаа өмнөх жилүүдэд арьсны харшил судлалын төвтэй нягт уялдаа холбоотой ажиллаж арьс, харшлын бүхий л төрлийн өвчнийг эмчлэх клиник сувилгааны эмнэлэгтэй жилдээ 2000 гаран хүнд үйлчилдэг. Continue reading Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ

Аварга тосон рашаан сувилалын үнэ ханш

Өрөөний зэрэглэл Нэг өрөөнд байх орны тоо Нэг хоногийн төлбөр
1 хүн Хүүхэд
ЭМД-ийн хөнгөлттэй үнэ 0-12 нас
Ортой Оргүй
Энгийн өрөө 4-6 7800 төг 6500 төг 5000 төг
Зочид буудлын хагас люкс 2 11500 төг 8900 төг 6500 төг
Зочид буудлын люкс 2 15800 төг 12600 төг 8500 төг
Зочины гэр 3 9500 төг 7900 төг 5500 төг
Зочины байр 2-3 11000 төг 8500 төг 6000 төг

Continue reading Аварга тосон рашаан сувилалын үнэ ханш

Аварга тосон

Аварга тосон гэж нэрийг нь л дуулж байсан болохоос хаана байдаг, ямар учиртай газар гэдгийн нь ч мэддэггүй байлаа. Хэрлэнгийн хөдөө аралд 2 нуур байх бөгөөд нэг нь олон төрлийн минералтай нөгөөх нь цэнгэг устай аж. Ямархуу газар вэ гэдгийг төсөөлүүлбээс тэгшхэн зассан элсэн дээр нүцгэн эмэгтэй цээжээрээ хэвтээд босвол хөхний 2 ором гарнаа даа. Яг тэр гарсан ором дээр нь ус тогтсон мэт 2 дугараг нуур байх бөлгөө. Хоёр нуурын хэмжээ ер ижил. Диаметр нь ойролцоогоор 700 орчим метр. Хөдөө арал бол Монголын түүхтэй салшгүй холбоотой газар гэдгийн надаар та нар минь юунд хэлүүлэх билээ. Continue reading Аварга тосон

Амралт буюу Аварга тосон орох замд

Наадмаар юу хийх билээ яах билээ гэдэг бодол аль 6 сараас эхлээд тархины нэг хэсэгт наалдчихаад салахгүй байлаа. Хотод байвал хийх юм байхгүй. Гэтэл өчнөөн олон хоног амрах гээд байдаг. Хөдөө явах гэхээр машаан тэрэггүй хүн чинь яааах ч билээ. Хөдөө явлаа ч хаашаагаа явах юм билээ. Хөдөө явж бараг үзээгүй. Монголынхоо хаана юу байгааг ч сайн мэдэхгүй. Тэгсэн мөртлөө найзууддаа “тийшээ явбал тэгнэ. төдөн доллараар тэгээд ингээд” гээл гадаад дотоод явахыг ичихгүй зааж суудаг болж байна уу энэ чинь, Энхбаатараа? Continue reading Амралт буюу Аварга тосон орох замд

Наадам

Наадам дөхлөө. Айдаа сайхандаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Шал худлаа. Зүгээр л автоматаар ийм тэнэг бодол толгойд орж ирлээ. Наадмаар ер нь сайхан юм юу болдийм бэ? Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бөөөн бөөн хүмүүс тоос шороо босгон үхтлээ баярлана. Үнэндээ тэдний нүдэнд баярын биш харууслын ниламс цийлэгнэмээр. Гэвч юунаас болоод истжоон тойроод хуушуур олж идэх гэж яваагаа өөрсдөө ч үл мэднэ. “Далайцэрэн давсаан, Далайцэрэн давсан. Яаахаараа жирийн ардын хүүхэд давж болдоггүй наадам бээ” хэмээн бахардатлаа орилолдсон ардууд истжооноор дүүрэн. Continue reading Наадам

Тураах төв

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг Urban Lady Fitness төв нь бүсгүйчүүддээ уян хатан, эруул чийрэг бие галбираа хадгалах боломжийг олгож байна.
Энэ төвийн онцлог нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд эрүүл тухтай орчинд цөөхүүлээ хичээллэх боломжтой. Фитнесс аэробикийн мэргэжлийн багш зөвлөгөө өгч, танд тохирсон хөтөлбөрийн дагуу хамтран ажиллана. Мөн өндөр ур чадвартай гоо сайханч маникюр, педикюр, бүтэн биеийн массажаар үйлчилнэ.

Та бяцхан үрээ харах хүнгүй гэж санаа зовох хэрэггүй. Тэдэнд зориулсан тухлаг орчинг бид бас бүрдүүлсэн. Хажуудаа аятайхан кафе ажилддаг юм байна лээ.

 

Машин барих

Ер нь бол би өөрөө боломж гарвал л алхах дуртай. Ер нь бол хар багаасаа л алхдаг гар л даа. Манай зарим найзууд ганц хоёр алхамын газар л алхахааасаа залхууран машин барих дуртай. Тэр нь тэгээд ямар ч зорилгогүй зүгээр архи, пиво уух юм уу нэг баар саванд орох гэж явахдаа. Continue reading Машин барих