Таргалалтыг төрөөс зохицуулахуй…

Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм.

Саяхан зурагт үзээд суужийсан чинь шал өөр бодол орж ирлээ. Зурагтаар дандаа бүдүүн хүмүүс гарч байнаа. Аймаар бүдүүн, бүүр надаас бүдүүн гээл бодол доо. Эр эмгүй. Гэхдээ зурагтаар дандаа төр засгийн тэргүүн, сайд, дарга, түшмэл, төрийн албан хаагчид гарахийм аа.
Ер нь би ингэж турах гэж зовж байхаар хүмүүсийг л таргалуулая, тэгвэл би туранхай харагдах юм байна гэж бодлоо. Тэгээд одоо байгаа туранхай хүмүүсийг хэрхэн таргалуулах тухай бодлоо.

Одоо сонгууль дөхөж байна. Залгуулаад орон нутгийн сонгууль болно. Энэ бол маш том боломж гэж бодлоо. Энийг ашиглая. Сонгуулиар бид туранхай хүмүүсийг л дэмжээд хурлын гишүүн болгоё. Тэдний хамаатан садан гэж бас чурчийсан юмнууд байгаа. Хаширууд дээшээ гараад өөрийн чурчгай хамсаатануудаа сайд дарга түшмэд болгог. Дараа нь орон нутгийн сонгуулиар бас л туранхайчуудаа дэмжээд дээшээ явуулчий. Ингээд хоолны хоёрдугаар ээлж хоолондоо ороод ирэхээр сайхан бондойгоод ирнэ. Тэгэнгүүт л дараагийн чурчгай нарын ээлжийг хоолонд нь оруулая. Ингэх замаар улс орон даяараа таргалая.

Ингээд нөгөө миний турах төлөвлөгөө чинь улс орныг хамарсан асар том төлөвлөгөө болж хувирлаа. Үргэлжлүүлээд хэрхэн хэрэгжүүлэхээ бодлоо. Улс орон даяараа өлсөж үхлээ, ядуурч гүйцлээ, үнэ өсөөд аллаа, бензиний үнэ дийлдэхээ болилоо гэх мэт зүйл маш их яригдаж байгаа учир миний төлөвлөгөө бараг биелэх юм шиг санагдаад явчлаа. Учир нь өлсгөлөн хүн чинь туранхай л байх ёстой. Тиймээс туранхай хүмүүст миний төлөвлөгөө бол гайхамшигтай сайхан сонсогдоно. Ингээд туранхайчууд буюу ядуучууд үнэхээр л олонхи нь юм бол бүдүүн тарган дарга нарыг дахин сонгохгүй зөвхөн өөрийн туранхайчуулаа сонгох нь дамжигггүй. Зүйтэй. Ингээл зүгээр сууж байгаал турчижаагааншд.

Байзаарай. Энэ чинь юун бензиний үнэ мүнэ дийлдэхгүй болоод явчвааа? Бензиний үнэ нөгөө ядуу хүнд ямар хамаатай байнаа гэж гайхлаа. Өлбөрч үхэх гээд байгаа нөгөө ядуу хүн чинь машингүй байх ёстойшдээ? Юун бензиний үнэ яриад явчив? Гай газар доороос, гахай модон дотроос болох нь байна шүү. Нөгөөдүүл чинь баахан машин унаатай хүмүүс байнаа.

За ерөөсөө ингэе. Хуучин машины оруулж ирэх татварыг нь нэмчихий. Ингээл хүмүүс хуучин япон машин оруулж ирэхгүй. Шинэ машин авна. Шинийг нь бүдүүн хүмүүс л авна. Тиймээс манай туранхайчууд машингүй хоцорч бензиний үнэ нэмэгдлээ гээд хэл ам хийгээд байхгүй. Бүдүүнүүд бензиний үнэ нэмэгдлээ энэ тэр гэвэл бандайсан хар новш минь битий олон долоон юм чалчаад бай! Идсэн уусан чинь багадаа юу гээл хэлчихнэ. Ингээл амар сайхандаа жаргаж байгаамшдээ…

Юм нээрээ үнэхээр амархан бүтэх нь байна шүү. Харин хэрэгжих болов уу яаах бол…

3 thoughts on “Таргалалтыг төрөөс зохицуулахуй…”

  1. Naad benzinii une chini humuusiin idej baigaa talhand noloolood baigaa bolhoor l hun bolgon benzini une usluu gej buhimdaj baigaa bailgui dee. Talhni une yagaad usuud bgaan geheer uuduus ni BENZIN-i une ussun uchraas nemegdej bgaa l gedeg biz dee. Sayahan end heden MGlchuud uulzaad, MGLd amidrah hetsuu bolloo. Hool huns, bairni une usuud yaj amidrah yum be gej yarij baital negen hun bidnii dundaas Neg l salbarin uiclhilgeenii une l erchimtei buurch bgaa gedgiin. Ter ni IT-n salbarin uilchilgeeni une buurch bgaan genee. Ineedtei ch yum shig, …
    Tegheer Enhbaataraa! unetei talh, hongorin hortoi toms, hachigtai guril idej baihaar hamgiin haymdhan NET heregleed yu ch idehgui tursan ni deer baihaa. Mongond ch hemnelttei, deer ni gualig zaluu boloh biz.

  2. Socialismniin hun mini de. tur tur tur tur. Ta nar turgui bol booj uheh ni uu? Odoo ued chini turgui baih tusam saihan bolchihood bainashd ee. buh yumiig l turtei abaachich naadad socialismiin ene hed mini burhan bolson tsagt mongol oron arai gaigui boloh baihdaa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>