Турахад тустай зууш

Турахыг хүсч байгаа хэн ч идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол төрөл бүрийн зуушнууд юм.Яагаад гэвэл түүнд илчлэг бага, витамин ихтэй, янз бүрийн найрлага бүхий зүйлээр өөрийгөө бөмбөгдөхгүй сайн талтай. Гэхдээ бүх зууш тийм гэж бодож болохгүй. Ганц халбага илүү майонез, үгүй бол бяслаг л таны зуушийг тосонд шарсан төмстэй адилтгаж чадна гэдгийг санахад илүүдэхгүй.

Тэгэхээр ийм зууш бэлтгэхэд юу юу орж болохыг зөвлөе.

~ улаан лооль. Энэ нь А болон С витаминаар баялаг, ликопин буюу хорт хавдраас сэргийлэх үйлчилгээтэй бодисыг агуулдаг. 1 ш улаан лоолинд хүний өдөрт авах шаардлагатай А витамины хагас, С витамины 25 хувь агуулагддаг мөртлөө 20 нэгж илчлэгийг өгдөг. Тэгвэл зуушинд ердөө л хагас аяга байхад хангалттай.
~ өндөг. өндөг бол протеины гол эх үүсвэр (нэг ш өндгөнд 7гр) болно. Зөвхөн өндөгний шар нь 6гр өөх тосыг агуулдаг. Тиймээс зуушинд нэг ширхэг өндөгнөөс (65 нэгж илчлэг) илүү хийх хэрэггүй. Үгүй бол зөвхөн цагааныг (15 нэгж илчлэг) хийхэд болно.
~ мөөг. Хэдийгээр мөөг нь тэжээллэг чанараараа бага гэж тооцогддог ч өл дарах сайн үйлчилгээтэй. Мөн илчлэг бага боловч фолийн хүчлээр баялаг байдаг нь чухал антиоксидант болж өгдөг.
Зуушинд хагас аяга ороход л хангалттай.
~ лууван. Энэ нь маш чухал антиоксидант болох бета~ каротинаар баялаг. Түүнийг зүссэн болон нухаш байдлаар 3\1 аяганы хэмжээтэй хэрэглэнэ.
~ алим. Эдгээр нь төрөл бүрийн витамин, антиоксидантаар баян ч сахарын төрлийн хэмжээ ихтэй . Тэгэхээр 3\1 аягаар тооцоолж болно.
~ зөөлөн перец. Зөвхөн дунд зэргийн улаан перец гэхэд л хүний өдрийн нормын хагасаас илүү хэмжээний А,С витаминуудыг агуулдаг. Зуушинд хагас аяга байхад хангалттай.
~ самар. Самар нь хамгийн ашигтай уураг, өөх тос, минералууд ба Е витаминаар баялаг. Гэхдээ маш их илчлэгтэй. Зуушинд хоолны халбагаар нэг хийхэд хангалттай ( 50~70 нэгж илчлэг). Хэтрүүлэх хэрэггүй.
~ байцаа. Витамин С ээр баялаг. Түүнд хүний өдрийн нормын хэрэгцээт А,С витамин байдаг ч 3\1 аяганы хэмжээний байцаа 8 нэгж илчлэгийг агуулдаг. Аягандаа 3\1ээс хэтрүүлээд хэрэггүй.
~ агшаасан будаа. Төрөл бүрийн минерал, эслэгүүдээр элбэг, идэмжтэй. Аягандаа 3\1ээс илүүгүй оруулж болно.
~ уураг. Зуушинд бага илчлэгтэй, сайн чанарын уураг өгдөг зүйл бол арьснаас нь салгасан тахианы хэнхэрцэг, чанасан загас зэрэг юм. Аягандаа 100гр орчим хийхэд болно.

5 thoughts on “Турахад тустай зууш”

  1. Hey admin?
    Ta nadad nasnii angilalaar undugnuus awah yostoi ilchlegiin talaar delgerengui medeelel olj ugch chadah uu?
    Olj ugwul tand maaaash ih bayarlah bna, Bi sudalgaaniihaa ajild heregleh gesiimaa.
    Hariu huleej baiy :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>