Хонгилдоон

Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
– Ааваа
– Өөөв…
– Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
– Ямар тэнэг кино?
– Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
– …
– Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
– Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Яагаад гэдгээ тэрхэн хооронд тайлбарлаж чадсангүй. Аав нь зүгээр дуртай юм аа гэлтэй биш. Соц нийгмийн үед телевезийн гардаг цаг нь бага, кино гээч юмыг зурагтаар л үзэх учир гарсан бүх киног нь сайхан муухай хамаагүй л шимтэн үздэг байв. Ялангуяа Монголын уран сайхны бараг л бүх л киног баа бээгүй цээжилтлээ үздэгсэн. Ялангуяа би инээдмийн кинонд дуртайг хэлэх уу Зэрэг нэмэхийн өмнө, Хөхөө гэрлэх дөхлөө, Ингэх гээд байсан юм, Энэ хүүхнүүд үү, Өнөр бүл, Ховор хүмүүс гээл маш олон сайхан киног илүүтэй үздэг байв. Би бүр багадаа Ингэх гээд байсан юм гэдэг киног анх үзээд элгээ өвдтөл, татаж унатлаа инээж байж үзэж дуусгасан юмдаг. Одоо ч би яриандаа монгол кинонуудын үг хэллэгээс иш татаж ярьдаг юм. Монгол киноны тухай бичвэл арвин баялаг болох учир дараа бичихээр үлдээе.

Үндсэн яриандаа оръё. Саяхан зурагтаар нэгэн үе Монголчуудыг байлдан дагуулж байсан Хонг Гил Донг гэдэг кино гарав даа. Би ч сурсан зангаараа тухлан байж үзлээ. Энэ киног үзээд сууж байхад багийн явдлууд санаанд орлоо.

80-аад оны сүүл үе. Орост өөрчлөн байгуулалт явагдаж байдал нилээн зөөлөрч, оросын төв телевизээр янз бүрийн сонин сонин кино үе үе гардаг болов. Тэр дундаас амралтын өдөр гардаг Вокруг Света гэдэг нэг нэвтрүүлэгийг маш их үзэх сонирхолтой болов. Уг нэвтрүүлэг нь одоогийнхоор бол 25 телевизийн захирал Алтай шиг нөхөр л дэлхийгээр тэнэж тэрийгээ гаргадаг эд байв. Гол нь уг нэвтрүүлэгийн сүүлийн 10 минутанд Жэт Лигийн тоглосон Шао Линий хүүхдүүд гэдэг киног хэсэгчлэн гаргадаг байв.

Чухам тэр 10 минутаас хоцорсон бол бүхэл бүтэн 7 хоног ярих ярианы сэдэвгүй болж элдэв амьтдын амыг харах хэрэг гардаг байв. Тиймээс л бүтэн сайнд гадаа тоглож байсан ч болзсон цагтаа гэртээ яаран сандран ордог байв. Тэр үед гадаа гарна гэдэг аймаар том шагнал байв. Нэг гарсан бол хар шөнө болтол гэртээ орохгүй. Гарах зөвшөөрөл авах гэж өчнөөн төчнөөн ажил төрөл хийж, хичээл номдоо сайн дүн үзүүлсэн байх шаардлагатай. Гэтэл олдсон тэр боломжоо ч хайхралгүй гэртээ орж тэр 10 минутанд гарах бүгдийг цээжлэх гэж мэрийж байлаа.

Нэг дэх өдөр хичээлдээ ирээл үзсэн хүүхдүүд ам булаалдан ярина. Хүү хаа, гарын хөдөлгөөн энэ тэр гээл нөгөө 10 минутад гарсан бүгдийг нэгд нэгэнгүй бүгд ам булаалдан ярина. Үзээгүйчүүд нь нүдээ бүлтийлгэн чихээ дэлдийлгэн анхааралтай чагнана. Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр ярина. Үзсэн нь үзээгүйчүүлдээ 7 хоног гайхуулан ярина. Тэсвэр алдагдсан зарим нь шарандаа “Хмм тэгж ярьвал би тэрний чинь үргэлжлэлийг нь үзсэн. тэр чинь тэгдийн ингэдийн” гээл зохиож гарна. Зохиож ярьсан нь дараагийн нэг дэх өдөр илэрч түүнд хүүхдүүд итгэхээ болино.

Үзээгүй хүүхдүүд дараагийн бүтэн сайныг тэсэн ядан хүлээнэ. Зарим хүүхдүүдийн гэрт зурагт байхгүй. Зурагттай айлын хүүхэдтэй гайгүй сайн найзалж авна.
– Мань нь танайд очиж үзий шүү за юу?
– Юу өгөхийн?
– Шааригны нэг дугуйгаа* өгье?
– Нээрээ юу ?
– Нээрээ. Мань нь уул нь өөртөө нэг самкат** босгож авах санаатай байсийн. 1 дугуй дутчаад байсийн гэхдээ яахав чамд өгчихий.

Хүүхдүүд ШаоЛин, кунфу, зодоон, карате, ушу маш ихээр сонирхон бөөн юм болдог байв даа. Тэгсэн яг энэ үед кино театруудаар Хойд Солонгосын Хонгилдон хэмээх өнөө алдарт кино гараадахлаа.

Энэ киноны билетийг авах гэж үйлдвэр, заводын ажилчид нэгнийгээ билетэнд явуулж өөрсдөө ажлыг нь хийдэг байв. Нөгөө нөхөр гэтэл хоосон ирэв.
– Юу болов яаав ийв?
– Би ганцаараа барахгүй нээ.
– Яагаад?
– Тэнд махны оочероос*** ч аймаар юм болж байна.
– Пэээ, тэгээд хэр их оочер байна?
– За бараг л архины оочер**** шиг л юм болж байна.
– Өө за за. Тэгвэл бие хаа сайтайгаар нь Дондог, Балдан, Даш эд нарыг дагуулаад яв. Ингээд нөгөө нөхөр чинь бүхэл бүтэн оочерын баг бүрдүүлж аваад билетээ үй олноор нь аван хамт олноороо үзэж байв. Зарим нь авсан билетээ үнэ хүргэн шаглаж дахин дахин оочерлож ашиг хожоо гаргаж байв.

7 хоногт 10 минутаар жаргаж байсан хүмүүст энэ бол хэмжээлшгүй их аз жаргал, асар их баяр баясал, сэтгэлийн аугаа том цэнгэл байв. Сэтгэл нь ханаагүй зарим нь байн байн үзэж 10, 20, 30 үзсэн гэх тоо бага сонсогдох болж ирэв. Тэд эмх замбараагүй жаргаж байлаа. Гэхдээ бүгд жаргаж байсангүй ээ. Хэд хэдэн хүүхдүүд дарагдаж гишгэгдэж үхсэн билээ.

Ингээд нэгэн өдөр манай ангийнханд ангиараа Хонгилдон үзэх аз завшаан таарлаа. Баяр хөөрөөр бялхсан бид тэр киног нүдээ ч цавчилгүй үзлээ. Үзэж дуусаад кино театраас гарангуутаа л бид ам булаалдан ярьж гарлаа. Бүгд хамт үзсэн байж л бүгд бие биеэндээ ярина. Хэсэг санаачлагатай хүүхдүүд нэгдээд Хонгилдон болох ам тангараг ч өргөж байв. Гэтэл бас бүр санаачлагатай хүүхдүүд хар пиавар турба олоод ирлээ. Хэсэг хэсгээр тайрч түүгээр бишгүүр хийлээ. Авъяас билэг нь ундарч байдаг нэг хэсэг нь шууд л аяыг нь оруулж бусдадаа зааж өглөө. Бишгүүргүй үлдсэн хэд нь гараа атгаж байгаад шүгэлдэж гарлаа. Өмдний түрийгээ оймсон дотроо хийгээд үсэрч дүүлэн явах болов. Ингэж байтал нэг юм дутав. Мань Хонгилдон чинь Ягаан алчуураар толгойгоо боосон байдаг шүү дээ? Бүгд бодолд оров. Гэтэл нэг сэргэлэн нөхөр сургуулийн цэвэрлэгчдийн халаад нь ягаан өнгөтэйг бүгдэд сануулан хэллээ. Маргааш нь сургуулийн цэвэрлэгч халаадгүй сургуулиа цэвэрлэж байлаа…

* Тэр үед хүүхдүүд шааригны дугуй гэж холхивчийг хэлдэг байв.
** Самкат гэдэг нь модоор суудал, хөндлөвч хйисэн 4 холхивчоор дугуй хийсэн бага оврын тээврийн хэрэгсэл.
*** мах авах гэж дэлгүүр маш урт дараалал бий болдог байв. Зарим нь урдуур дайрч хэрүүл уруул үүсгэнэ.
**** Архи авах гэж асар урт дараалал бий болж үймээн самуун дэгддэг байв.

38 thoughts on “Хонгилдоон”

  1. ** Самкат гэдэг нь модоор суудал, хөндлөвч хйисэн 4 холхивчоор дугуй хийсэн бага оврын тээврийн хэрэгсэл.

    Хахаха тайлбарууд нь бараг бичлэгээсээ тасархай наасан :)))))
    Нээрээ гоё байсан шүү. Бараг бүх тоглоом юмаа өөрснөө хийдэг. Тэр нэг нарийн саарал турба нээрээ хаанаас олддог байсан юм бол. Манай тэр хавиар ч бас яг тийм лимбэ хийчээл ддиинднднд дийн дийн дийн гээл 😀

  2. аяа, асар бага залуу нас минь. Тээврийн хэрэгслийг минь тэр үеийн шүтээнтэй минь хамтаар бичжээ. Манай гэр хороололд байсан болоод ч тэр үү байшингийнхаа дээвэр дээр лимбэтэй гарууд зогсоод л либэдээд л… сүр байж дээ. Тэгээд Өргөөгийн хойд дээж дээрээс харахад комбинатад хэдэн хүүхдүүд өмднийхөө шуумгийн оймсондоо хийчээд үсрээд байсан нь чи байсан юм байна шт.

  3. Хүүхэд нас минь санагдаваа гэж. Тэр үеийнхээ тухай ярихаар одооны хүүхдүүд ч итгэхгүй үлгэр ярьж байгаа юм шиг л санагддаг юм шиг байгаан.

    хэсэг хар пиавар турба аваад диван креслоны порлоныг авч урд нь тэвнэ хэтгээд бүүр нэг зэвсэглээд явдаг байж билээ гэ

  4. Миний ухаан мэдрэл орж эхлэж байсан үе юмдаг (нэлээн хожуу ухаан орсийн зайлуул, гэхдээ тэр Вокруг Света-гийн Жет Ли-г санаад байгаамаа), өмдний шуумагаа оймсондоо чихсэн хүүхдүүд үсчэх буухиа подвальд гардаг видео кино гээчийн үр шимээр үлэмж боловсронгуй, шинэ төвшинд хөгжиж билээ. “Өмнөд, Умардын шаолин”, “Согтуу мастер”, “Америк нинжа” …

  5. Goyo yumaa ter ued bgaagui bolhoor medkuum daa turuh ch bolooguu bj dee bi he he

    Buur setgel hudulchluu gantsaardana gj yu bolhiig odool mederch bn shuu ene ued tanii bichsen yumiig unshahaar go go bn shooo …

  6. Өмнөд умардын шаолин коноог үзчихээд өөрөө тийм болчихсон юм шиг хөөрдөг байж билээ. Одоо үзэхэд ч бас гоё хэвээрээ байна билээ.

  7. Хахаха, багын өдрүүд нүдэнд харагдаадь сэтгэгдэл бичихгүй байж чадсангүй, би лав ялалтад үзэхдээ шахуулаад үхэх шахаж байсан, шат нь ядаж байхад уруу, цэргүүд ирж араас нь тарааж байж амь гарсан шүү. Хонгилдон үзээд од хийгээд айлуудын модон хаалганд шидэж зоож баясаад л, манай байрны урд байдаг саглагар модонд шөнө авираад шөнийн нинжа болж хүүхдүүийг гэнэт үсэрч бууж цочоогоод л, подволд тарагны шилээр кино үздэг байсан шт, хичээл тараад найдвартай нэг кино үзнэ дээ 1 төгрөгөөр. Шаолиний хэдэн хүрэл хүн ч билээ, баахан сорилттой киног үзээд дараа нь янз бүрийн сорилт зохиож тоглоод л. Дандаа л гадаа, мод чулуу, шил, шороо, электрод, турба, самкатаар тоголдог байж дээ өрөвдмөөр одооных шиг сонголт байхгүй. Манай 5 шард бороо орхоор асар том ус тогтдог газрууд байдгийн тэнд модоор сал хийж тоглоно, вирзгал гээд цахилгаан станцын тогоо хөргөдөг усан оргилуурт сэлж, эрэг дээр нь төмс үнсэнд булж иддэг байлаа гэж хахаха. хагас зэрлэг наасан, цэцэрлэгүүдийн ард байдаг төмөр хайрцагнаас яс шөнө хулгайлж өдөр нь тушаагаад анхны мөнгө өөрөө олдог арга байлаа, дараа нь бензин саадаг байсан, машин бензин аваад цоргоо дуусгаад өлгөхөөс нь өмнө тэр шаланканд үлдсэн бензинийг цуглуулж зардаг байсан, энэ ч бүр 90 он гарцан үе л дээ. айдаа ядуу зүдүү, талх масло, карантны усаар өссөн балчир нас минь дурсамжаар дүүрэндээ… бичээд, яриад барашгүй…(санаа алдав)

  8. багын явдлуудыг маань сануулсанд баярлалаа, хө. харин хоёр үйл явдалыг наана цаана нь хийсэн байх юм. тэр үе маш сайн санаанд орж байна. “хонгилдон” нь эхэлж гараад “өмнөд умардын шаолин” нь нилээд сүүлд гарсан юмдаг. тэхээр нийтлэлчийн маань бичлэг агуулгын хувьд асуудалд орох боловч үйл явдлын өрнөлтөнд нь хэрэгтэй байсан биз, яахав.
    7-р ангид байхад хамт суудаг найз маань партан дээр алчууртай хонгилдон, сэлэм үүрсэн хар хувцастангууд байнга зурдаг байж билээ. “хонгилдон” анх гарах үед билет олдохгүй болохоор нь ардын жорлонгийн цонхоор нэгнийгээ өргөж оруулаад, орсон нь дараа нь бусдыг татаж бүгдээрээ орж үзэж байж билээ. нэг орсон дээрээ дахин үзмээр санагдаад, белэтаж(зөв бичсэн байгаадаа)-аар дамжин хажуу танхим руу нуугдан орсоор байгаад тэр өдөртөө 7 удаа үзэж, бүр шөнө болсон хойно насанд хүрэгчидтэй хамт гарч явж байж билээ(формын хувцастайгаа шүү).
    8-р ангидаа өөр сургууль руу шилжээд сурч байтал “өмнөд умардын шаолин” гарсан тухай дуулддаг юм байнаа. шууд нэвтрүүлгийг үзэж чадаагүй боловч давталтыг үзэж болох байсан тул сургуулийн ойролцоо гэртэй шинэ ангийнхаа нэгнийд хэдүүлээ хичээлээ таслан байж гүйж очин үзэж билээ. тэрнээс хойш үлдсэн хэсгүүдийг нь бүгдийг нь анаж байгаад олж үзсэн юмдаг.
    тиймэрхүү юм бодон мөрөөдөж галзуу мэт явдаг байсан сайхан үе байж дээ…

  9. Tuhain ued bi buur uvsad baisan. Tsetserlegt l baisan baihdaa. Gehdee 1 r angid yag oroh baisiin. Tegsen manai Chinba ah hotoos ireed agaan chamd Hongildon gej 13 angitai kino yarij ugii geed, :)) Chinbaa ah zunjingaa nadad yarij ugch baisiin. Tegeed suuld 1994 ond baishingiin hongild video gargadag baihad bi neg orj uzcheed nuguu Chinba ahiin yarij baisan laitai Hongil Donn ingeel boloo yu? gej ih l gonsgor garch irj bilee. Chinbaa ahad odoo ter yavdaliin tuhai yarihad icheed “za demiireed bai chi” geed baidag yum. Manai ah Enkhbaatar ahtai nasaar chatsuu baih. Bas l 120iinh. :) hehehe

  10. Hongildoon uzhees umnu bi zunduu laitai kino uzchihsen baisan l daa, sogtuu master, 7 luugiin tulaan, Shaolinnii shav nar geed l… Yun ter Hongil Don. Tegeed uzsen chin harin ahiin yarisan yumnuudaas tsuuhun hedhen yum l baij baisan. Busdiin manai ah davsalaad nemtsen baidag baigaa. Aimaar gomdson doo tehed. Noir hurehgui. Yadjaahad baga baihdaa ter hongildooniig naizuuddaa 13n angiar ni yariad ugtsun baisaniig ch helhuu. Hund baidald orj bilee. Ene tuhai neg blog bichij baigaa l daa :) Tegeed odoo bodhod yum hovor, haalttai baihad uzsen bolhoor l tegej goyo setgeld ni hurdeg baisan baihdaa.

  11. Samkatkan deer ch gutal tesdeggui baij bilee dee hoorhii. Hool nehsen gutaltai jaaluud l uralddag bj bilee. Neeree Hongildon ii 2 r angiig uzsen uu….? Hongildon ovgon bagsh shigee hodolgoongui bolgoj sursan shde geel goshgoruuldag bj bilee.hahahahahah.Baga bhad ch neeree goyo bjee.odoonii huuhduud aztai ch yum shig azgui ch yum shig.baatarchuud,pionert elsene.yavgan aylal angi surguuliaraa hiine,subbotnik buur goyo ovol hiih,hoid uulan deeree gulgana,tsas ch neeree laitai ih ordog bj bilee.odoo ch tsas hurtel zah zeeld orjee,tsasaar ovliin ovgon laitai tom hiideg bj bilee,odor onjuulehed japayav, pyadkad naa hahaha hool 50han mongo geel……………………………………………………………………………………………………………………..

  12. Saihan baga nas mini bur nudend haradchihlaa.Odoonii huuhduud azgui um daa.Togloom toglobol haraa ni muudna, userch haraibal buur ni muudna, guigeed yabbal mashind dairuulna hetsuu bolj dee. Bidnii ueiinh ni teghed mashin zam deer samkataraar mashintai uralddag bailaa.

  13. unshaad zondoo ineelee.uneheer goyo bj bilee ter ued ohiduud hurtel ene kinog shuten bishershij olon udaa uzdeg bj bilee.zarim bur daisnii taliin gegdeh ninja zaluu durlaad ..hehehe hongildon ih zarailag zaluu bj bilee. bur daraa heden jiliin haij bj cd r olj uzsen goyo bj bilee
    ih sain hiisen kino um bilee. ter huuuhnud hulgailaad deerem hiigeed baidag ninja nar japan aar yaridag baisan iig suuld medej bilee .huuhduud yamar orchuulgagui shuud north korea heleer uzeed oorsdoo orchuulaad eleg abdg bjee.

  14. za ter hongildon garj bsan ued bich uhaan oroogui bjdee odoo bodhod modon samkatkandeer ih gulgadag bj bilee gulgahaar birjigneed l suuldee gar jirelzdeg blaashd buur shono ni zuudeldeg bj. odoo bodhod minii huuhed nas aria hund hetsuu bogood jargaltai ongorchdee. yag minii daraagiin uyees l ter samketka chuluun bldaan ntr bhaa boltson yum shigee. bi ch odoo 21 teildee gehdee l ene ih huwislaas amjij huuhed nasaa udejdee hoorhii

  15. Im Gegensatz zu Topper1993 würde ich mich über eine Fortsetzung freuen, ebenso hätte ich es cool gefunden wenn sich der Undead Nightmare DLC sich evtl an dem SPOILER orientiert hätte und quasi die Geschichte nahtlos weiter erzählt bzw sich einfach in das Hauptspiel integriert. Für mich war dieses Spiel auch ganz gross im letzten Jahr.

  16. Wendy: The German flour #550 is like a pastry flour in the states. And you remember it right:-)) that sponge cake is not exactly my type of caof….Chifekn is my favourite.Thank you, guys, for taking time to stop by! :-))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>