Аварга тосон

Аварга тосон гэж нэрийг нь л дуулж байсан болохоос хаана байдаг, ямар учиртай газар гэдгийн нь ч мэддэггүй байлаа. Хэрлэнгийн хөдөө аралд 2 нуур байх бөгөөд нэг нь олон төрлийн минералтай нөгөөх нь цэнгэг устай аж. Ямархуу газар вэ гэдгийг төсөөлүүлбээс тэгшхэн зассан элсэн дээр нүцгэн эмэгтэй цээжээрээ хэвтээд босвол хөхний 2 ором гарнаа даа. Яг тэр гарсан ором дээр нь ус тогтсон мэт 2 дугараг нуур байх бөлгөө. Хоёр нуурын хэмжээ ер ижил. Диаметр нь ойролцоогоор 700 орчим метр. Хөдөө арал бол Монголын түүхтэй салшгүй холбоотой газар гэдгийн надаар та нар минь юунд хэлүүлэх билээ.

Нуурынхаа хажууд сувилалын газартай бөгөөд тэнд нь арьс, харшил, үе мөчний эмгэгтэй хүмүүс эмчилүүлж сувилуулах аж. Хотоос эрхийн бичиг энэ тэрийг нь авч болдог юм гэсэн. Сувилалын хажуугаар тэнд нутгийн хүмүүс өөрсдөө 5 нь тав, 10 нь арван гэрүүд барьж ард иргэдийг хүлээн авч үйлчилнэ. Гэргүй хоцорсон уу эсвэл мөнгөө хэмнэсэн үү хүмүүс нуурын эрэг дагуу майхан барьж нилээнээр суурьшсан байлаа. Анх очоод харахад хөдөө биш дээр үеийн заслан юм уу пионерийн зуслан шиг сэтгэгдэл төрж байлаа.
Тэнд очсон хүмүүсийн машин тэрэг нь дандаа л том том жийп байх бөгөөд хааяа нэг жижиг тэрэг харагдана. Хаа очиж тэнд гэр хороололынх шиг хашаа байхгүй бөгөөд гэрүүдээ хэсэг хэсгээр нь өөрийн эзэмшлээ тусгаарлан хайс татсан нь таалагдсан. Зам би хөдөө хээр ганцаараа байгаа мөртлөө гэр хорооллынх шиг банзан хашаа татсан айлыг харж байлаа. Учрыг нь сайн олоогүй. Цаанаа их нарийн учир байгаа байхдаа? Харин минералтай нуураа тойруулаад намхан төмөр хашаатай юм билээ. Хэзээ татсийм бөө мэд. Хүмүүс тэрхүү нуурыг л тойрон майхнаа барьж, усанд орж, шавар тавьж, наранд шарж ер нь л хамаг гол үйл явдал тэнд л өрнөх бөлгөө. Харин цэнгэг гэх нууранд адуу мал орж наранд шарж жаргалаа эдлэнэ.
Минералтай нууранд 3 төрлийн шавар байх аж.
1. Хар шавар – Үемөчний өвчинд хэрэглэнэ
2. Шар шавар – Харшил, эгзээм, алиргий, элдэв батга, яр шарханд сайн
3. Саарал шавар – гоо сайхны шавар. Нүүрэн дээрээ тавихад зориулсан маск л гэсэн үг. Арьсны гүнд орж бүх бузар зүйлийг сорон гаргана.
Минералтай нуураны бас нэгэн ид шид нь шимэгч хорхой. Тэр хорхой нь ханадаг юм уу шимдэг юм уу бөө мэд. Ямар ч л байсан усанд ороод хөдөлгөөнгүй байхад хүрч ирээд час часхийлгэн хазахийм. Учир мэдэх хүмүүсийн ярьсанаас үзвэл тэр хорхой хүний өвчтэй газар нь очиж хазаад өвчин, муу муухайг нь авдаг. Уснаас гарж ирээд харахад тэр хазсан газар нь шумууланд хазуулсан мэт улайсан байх юм. Гэхдээ хэдэн цагийн дараа тэр нь арилчихна. Зарим нь арилахгүй тэр нь маш их өвчтэй болохыг илэрхийлж байгаа бололтой. Гэхдээ тэр хорхойд ном ёсоороо бол 15-20 минут хазуулах жамтай гэсэн. Би бүх өвчнөө нэг мөсөн эмнээд цоо эрүүл болчих санаатай цаг гаруй тэр усанд нь хорхойд хазуулсан чинь толгой эргэж байдаг шүү. Гэхдээ байгаль ээж “хөөе малаа чи нарших гээд байна” гэж сануулсан сануулга ч байсан байж магад. За тэгээл уснаас гарч ирээд наранд шараад байна даа. Шарж шарж яг буцалдгийн даваан дээр ус руугаа яваад орчиж байгаан.

Нуурын эрэг бол ер нь бол миний үзсэн Монголын No1 beach. Хүмүүс маш. Ус нь маш бүлээхэн. Эрэгээсээ 10 гаруй метр хэртэй газраа ус нь намайг давж байв. Би чинь бүүр нэг зуун наян санж өндөртэй хүн шүү дээ. Гүн рүүгээ явбал доороо нилээн шавартай, эрэг рүүгээ элстэй. Нэг сонин юм нь өдөр 1 цагт бүрээ үлээж хүмүүсийг хоолондоо ор гэж дууддаг юм байна лээ. Пионерийн зусланд тийм байдагсан.

Тэнд ер нойр их сайхан ханаж байв. Би л лав шөнө 1, 2 гэж унтсан мөртлөө өглөө 7 өнгөрөөгөөд 8 гэж босоход сэргэг сайхан байлаашд. Өдөр нь унтах хүсэл төрөхгүй байв. Их л сайхан сэргэлэн болчихож байна лээ.
Бидний гэр авсан айл гэрийг нь шууд л нүдэн дээр нь барьж өгөөл оруулж байлаа. Тэндэхийн гэрийн үнэ нь хүний 3000 төгрөг. Гэхдээ яриал авчихдаг юм байна лээ. Бид нэг гэрийг хоногийн 12000 төгрөгөөр хөлсөлөн авсан. Тэнд нэг төв гудам байх бөгөөд тэнд 3 дэлгүүр ажиллана. Бүх л юм байна. Шүдэнз лаа, архи пиав, хүнснээс авхуулаад гааз, хийлдэг цагираг хүртэл байна. Пиав нь харин Касс, Хайт л байв. Нойл тавынх үнэ нь 1200. Хоолон гэрүүд байх бөгөөд хоолны чанар үнэхээр сайхан ориг, шинээрээ. Бидний захиалж байсан айл л ямар ч байсан тийм байв. Поорц нь ч арвин. Би хүртэл барахгүй байна гээл бодолдоо ардуудаа. Хоолоо захиалаал 1 цагийн дотор аваад идчихнэ. Нутгийн ардууд гэрүүдээр хэсэн хонь, ямаа авах уу хэмээн асууж хэрэглэгчидтэйгээ тулж ажиллана. Авна гэвэл алаад, боогоод, хорхоглоод өгнө. Нэг төлөг нь дундажаар 30,000 төгрөг. Харин хонь авахгүйгээр бага шиг хорхог 2 хаагаар хийлгэвэл бас л 30,000 төгрөг. 25 касс юм уу хайт авбал бас 30,000 төгрөг. Хоёр хүн 5 хонох юм бол гэр нь бас л 30,000 төгрөг. Ер нь л хүний хэрэгцээ цөм бүрджээ.

Хорхоглон идэх хонь 30
Хонины махан хорхог нь 30
Хорин таван пиав нь 30
Хонож өнжих гэр нь 30
Миний эх орон 30 төгрөгнийх билэээ… Өөр яаалгах гээд байгаан та нар. Зүгээр л машиндаа бензин хийж аваад тийшээ явж амар.

8 thoughts on “Аварга тосон”

  1. Бие борлохгүй байнаа гээд шараад байсан чэнэ цагаан байж байж байгаад гэнэт улайдаг хар туучийй байна билээ ардууд болгооно биз ээ

  2. Tiim neg muuhai shar humuus chin borloj haralalgui ulaij urchiideg tuuchinuud baigaan. Tiim neg muuhai shar nogoon humuus baidag daa… :))
    Hanty nigga bolson uym uu? heniigee ch gehev dee 2uulaa “ma nigga” saihan yavj. Iish tiish yavah bol duulgaj l baigaarai…

  3. элэг хөших нээ. Бадарчаас дутахгүй зохиож байна шүү. Явий явий гэсээр байтал өвс ногоо нь гандлаа. Ажлыг яая даа байз

  4. миний диваажин юм шүү ойрын 3 жил очсонгүй. Энэ газар ус байгаагүй бол өдийд хаана ч энэ бие хэвтэж байх байсан юм бүү, мэд. Анх 12 настайдаа энэ хотоосоо гарч үзээд онгон байгалийн сайханыг мэдэрсэн газар. 4 жил дараалж явсан юм. Үнэхээр сайхан шүү. Намайг эрүүл болгосон юм. Багасаагүй байгаасай л гэж найдаж байна. Бага байхад ихээ том нуур байдаг байсан. Хэвээрээ л байгаасай. Хотын надад харъяалагдах хөдөөний нутаг ус байдаггүй болохоор хамгийн анх очиж байсан болохоор миний нутаг юм шиг л санагддаг. Хайртай диваажиндаа энэ зун заавал очно оо.

  5. Надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Ингэж бодохоор л монголын газар нутаг агуу гайхалтай шүү. Эх орноороо бахархах үнэхээр бахдалтай байна. Би монголдоо хайртай БИ МОНГОЛ хүн гэж чангаас чанга хашгирмаар байна эх орон минь мандан бадраг. Энэ сайхан эх орноо хайрлаж яваарай миний хайртай элэг нэгт монголяууд минь

  6. Надад үнэхээр сайхан сэтгэгдэл төрлөө. Ингэж бодохоор л монголын газар нутаг агуу гайхалтай шүү. Эх орноороо бахархах үнэхээр бахдалтай байна. Би монголдоо хайртай БИ МОНГОЛ хүн гэж чангаас чанга хашгирмаар байна эх орон минь мандан бадраг. Энэ сайхан эх орноо хайрлаж яваарай миний хайртай элэг нэгт монголчууд минь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>