Амралт буюу Аварга тосон орох замд

Наадмаар юу хийх билээ яах билээ гэдэг бодол аль 6 сараас эхлээд тархины нэг хэсэгт наалдчихаад салахгүй байлаа. Хотод байвал хийх юм байхгүй. Гэтэл өчнөөн олон хоног амрах гээд байдаг. Хөдөө явах гэхээр машаан тэрэггүй хүн чинь яааах ч билээ. Хөдөө явлаа ч хаашаагаа явах юм билээ. Хөдөө явж бараг үзээгүй. Монголынхоо хаана юу байгааг ч сайн мэдэхгүй. Тэгсэн мөртлөө найзууддаа “тийшээ явбал тэгнэ. төдөн доллараар тэгээд ингээд” гээл гадаад дотоод явахыг ичихгүй зааж суудаг болж байна уу энэ чинь, Энхбаатараа?

Гэтэл хамтрагч маань Аварга тосон гэх газар луу явъя, урд нь тийшээ очиж байсан гэлээ шүү. Гэтэл хоёулаа дэмий, олуулаа явбал хөгжилтэй, хэмнэлттэй, замд ямар нэгэн юм болвол ханьтай гээд хүмүүсийг уриаллаа. 6 хүн боллоо. Хамтрагч маань хүүхэдтэйгээ явах болж долуулаа боллоо. Дордохын 7 гэж бодовч гадаадад чинь 7 тоо маш сайн гэж бодоод тайвширлаа. Сая 2007 оны 7 сарын 7 чинь чухам сайн өдөр гээд дэлхийн өнцөг булан бүрт хосууд үй олноор хуримлавшд. Юун манай Балжинням Дашнямтай өдөр. За тэгээд 7 сарын 11 буюу наадмын эхний өдөр 10 цагт цугларч аваад гараад шидэхээр шийдлээ.

7 сарын 10 өдөр хүмүүс баасан гариг болсон мэт л энд тэндгүй баярын уур амьсгал орж паари нэгэнт эхэлжээ. Манай бас нэгэн найзын маань төрсөн өдөр болж эхлээд тийш очив. Дараа нь хамт явах залуучуудтайгаа үргэлжлүүлэн паарийдав. Үүрийн 4 цаг хүртэл пааридав. Товлосон өдөр боллоо. Өглөө 10 цагт цугларч хөдөлөх гэж мунгинасаар байтал 15 цаг гэж байхад л арай гэж хотоос гарлаа. Хамт явах 3 залуу маань шууд л Ланд 100 хөлөглөлөө. Өглөөхөн л ямар ч машингүй, танай машааны хонины хонхорт чихээд явахад дээдийн заяа гэж байсан хүмүүс нүдэн дээр амьдрал нь сайжираад явчлаа. Гэтэл манайд тийм машин хөлслүүлдэг үйлчилгээ бий болчихсон ажээ. Хоногийн 50 доллараар хөлсөлөөд дээрээс нь бензиний мөнгийг нь төлчихдөг болж. Машин тэрэггүй хүмүүст амар бөгөөд яршиг төвөг багатай их л аятайхан үйлчилгээ санагдсан.

За тэгээд гараад шидчихлээ дээ. Хамтрагч маань өмнө нь ийшээ тийшээ аялж байсан болохоор их л туршлагатай бүхий л зүйлийг базаажээ. Прадо жипний ар дүүрж байлаа. Бусад нь бол өмсөх хувцасаа л үүргэвчиндээ хийсэн байлаа. Туршлагатай хүн ч цаанаа л ондоо ажээ. Аялалын check list гаргаж тэрийг нягтлан бүртгэж байхад би дутуу нойртойгоо ноцолдож, өчигдөр чинь юу юугаа хаяж гээсэн тухайгаа бодож байв.

-За байз утсаа хаячихсан одоо яах билээ?
– Тэрэн дээр чинь тэр, тэрний утасны дугаар байсан шдээ, одоо дугааруудаа яаж дахин хийнээ?
– Эрхээ сэргээнэ, утас авна, утсандаа дасна, дахиал бөөн мөнгө зарлагадах нь
– Нойр ямар аймаар хүржийнаа, жоохон дуг хийчихиймсан
– Ёоо толгой толгой, дахиж л уухаа болий чи минь
– Үгүй чи энийг өөртөө хэд хэлж байнаа
– Харин тиймээ тэгээл болохгүй л байна шдээ, тэхээр чинь би яахийн болжийно
– Юу болохгүй байна гэж, арчаагүй царайлчихаад
– Чи тэгвэл тийм л сүрхий юм бол өөрөө уухгүй байх чинь яасийн..
– энэ чинь юу болжийноо өөрөө өөртэйгээ хэрэлдээд байна шдээ? Солиорч байгаа нь энэ юм болов уу?
– Хүн ингэж байгаад солиорчихдог юм гэнэ лээ шүү

гэсэн бодлууд толгойд орж явсаар гэнэт сэхээ орон харвал Баянзүрхийн гүүрээр давж явлаа. Хамт явсан нэг маань “Хүүе таминь зогсоорой би энэ туул голд нэг их чухал зүйл урсгах ёстой юм байгаам” гэлээ замаасаа гарч гол ортол тэрээр их л чухал зүйлийг нандигнан, хэдэн үг шивнээд чулуудлаа.

Монголчууд маань бас л нилээн мухар шүтлэгтэй болжээ. Хүмүүс зовлон зүдгүүртэй тулгараад юмуу өөрийн хэр чинээнээс давж гарсан зүйл тохиолдоход далдын их хүчийг хүсэн тэр нь л бүх зүйлийг нь биелүүлэх мэтээр бодож мухар сүсэгт маш ихээр автах болжээ. Тэрэн дээр нь дөрөөлөөд энэ балиар шар дээлтэй, бүдүүн тарган халзан новшнууд сэгэнд дээр цугларсан хэрээ шиг л шавааран улам улам балиар харанхуй бурангуй үйлдлүүдийг хийх болжээ. Нэгэн зураач нөхөр лам болж аваад хорвоогийн хамаг учир ёсыг мэдэн, бараг л өөрөө энэ ертөнцийг бүтээсэн мэтээр аяглаж сүсэгтэн олныг дагуулах ажээ. Харахаас л… за тэр ч яахав энэ талаар дараа дэлгэрэнгүй ярина.

Машин маань холын замд гарангуутаа согог нь танигдлаа. 80 милээс дээш гарахаараа л нисдэг тэрэг шиг дүнгэнээд эхлэв. Би угаасаа л машинаас айдаг өвчтэй болохоор ямар машин тэрэг мэдэх биш хий дэмий л “Ай мөн хүчтэй машинаа” хэмээн тал заслаа. Гэтэл “Үхсэний чинь хүчтэй. Тахир гол нь таранбүлүүртэйгээ холилдчихсон байна” гэсэн утгатай зүйл хэлж уурсав. Би тэр хэлсэн нарийн ширийн гадаад үгийг нь мэдэхгүй учир ямар нэгэн зүйл болохоо байсныг ярианых нь өнгөөр ойлгов. Шинээр машин авах гэж байгаа хүмүүс хот дотор туршихаас гадна хөдөө хээр явж үзэж байж авах хэрэгтэй юм байна лээ шүү. Ингээд 5 гаруй цаг 80 милээс хэтэрэхгүй хурдтай явсаар зорьсон газар Аварга тосондоо ирлээ.

Үргэлжлэл…

4 thoughts on “Амралт буюу Аварга тосон орох замд”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>