Хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд бие галбираа хадгалахад хортой гэдэг нэгэн үзлээс өөх тосыг харах ч хүсэлгүй байдаг нь үнэн. Гэвч үнэн хэрэгтээ хүний бие организмын өдөр тутмын үйл ажиллагаанд зарим төрлийн өөх тос зайлшгүй шаардлагатай байдаг.
Эдгээр нь организмийг энергээр ханган цусанд хэрэгтэй найрлага, эд эсийн мембрануудыг дэмжин, гол үндсэн гормонуудыг бүрдүүлэх, төв мэдрэлийн системийн үйлчлэлийг дамжуулахад туслалцаа үзүүлдэг байна. Үүнээс гадна өөх тосны хэмжээ нь бие организмд зарим төрлийн витаминууд \А, Д, Е, К\ ~ыг бий болгон барихад дэмтэй. Тухайлбал, таны идэх ногооны болон жимсний зууш нь хамгийн бага ч гэсэн тослог агуулаагүй бол тэдгээрт байгаа шим тэжээл нь хэсэгхэн зуурын дараа таны бие организмаас гадагшилна. Таны хэрэглэж байгаа хүнсний тослог 20 хувиас бага бол та өлсөх, дахин идэх хүсэл төрөх нь дамжиггүй.
Тэгвэл өөх тос нь танд цатгалан байх мэдрэмжийг өгч , бага идэх нөхцийг бүрдүүлж чадна. Ингэснээр хоол боловсруулах эрхтэний ажиллагааг саатуулан таны өлсөх мэдрэмжийг саармагжуулж өгнө. Өөрөөр хэлбэл, зөв хэрэглэсэн өөх тос нь илүүдэл жинтэйгээ тэмцэх таны тэмцэлд чухал туслагч болж чадах юм.
Илүүдэл жингийн тухай асуудлыг түр орхин хэлэхэд, өөх тосыг хорьсоноор цусан дахь липопротейний ( сайн чанарын холестерин гэж ойлгож болно) агуулгыг багасган триглицеридыг нэмэгдүүлж, зүрх судасны өвчнийг бий болгох аюултай. Үүнээс гадна цөсний чулуу бий болох ч нөхцөл бүрддэг.
how to tell difference between oil based paint and latex, how to tell difference between oil and water based paint, how to tell difference between oil and transmission fluid.
how to c manga eyes closed, how to calcualte closing costs, how to calcualte length of pipe closed at one end.