Таны хооллох буруу зуршил, сул талууд өөрийг чинь таргалуулахад бага биш үүргийг гүйцэтгэнэ. Идэж уух зүйлс хүний амьдралын эргэн тойронд хаана ч байнга оршиж байдаг. Тэдгээрээс босож суухдаа, гүйж харайхдаа ч шүүрэхгүй өнгөрөх хэцүү.Эдгээр хүчин зүйлүүд дотроос хамгийн хачирхалтай нь аз жаргалтай хосын амьдрал байдаг явдал юм.
Хэдийгээр гэр бүлийн аз жаргалын төлөө та өөрийн гуалиг сайхан бие төрхөө алдахыг хүсээгүй ч, энэ нь олон тохиолдолд амьдрал дээр нотлогддог.
Гэрлэснээс хойш хоёрхон жилийн дотор л хүүхнүүд жил болгон 0,5~ 2 кг хүртэл жин нэмж эхэлдэг байна.
Үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдийн хооллолт, амьдралын хэв шинж, зуршил нь аяндаа ижилсдэг бөгөөд ингэхдээ эмэгтэйчүүд зүй ёсоор эрэгтэйгээ даган өөрчлөгдөх талтай байдаг.
Гэтэл эрэгтэйчүүд өөрийн илчлэгийг гадагшлуулах чадвараар эмэгтэйчүүдээс 25 хувь илүү байдаг.
Хэрэв та нөхрөөсөө бага зэрэг илүү идэвхтэй байж чаддаг бол нөхрийнхөө идсэнтэй ижил хэмжээний хоол идсэнээрээ илүү таргалах магадлалтай.
Хэрэв эмэгтэй та ганцаараа амьдардаг бол оройн хоолоо зөвхөн зууш энэ тэрхнээр аргалаад өнгөрөх, эсвэл бүр юу ч идэхгүй байх нь элбэг. Та гэр бүлтэй, тэр тусмаа өнөр өтгөн бол та хүссэн хүсээгүй хэд хэдэн төрлийн хоол бэлтгэхээс гадна бас хүүхдийн идээгүй хоолыг ч өөртөө шингээх шаардлага гардаг.
Хэрэв танд хоол асгах нь цээртэй санагддаг бол хүүхдүүддээ хоол аягалахдаа бага багаар хийж хэвшвэл тэд нар дахин нэхэж ч болзошгүй.
Таны турах үйл хэрэгт танай гэр бүлийн бусад гишүүдийн дэмжлэг чухал гэдгийг санаж байх нь зүйтэй. Долоо хоногийнхоо хоолны цэсэнд өөрсдийн идэх дуртай хөнгөн чанарын өөх тос багатай хоолыг заавал оруулж, дахин дахин оройн цай уух гуйлтанд автахгүй байх нь чухал. Нөхөртэйгөө хамт хөдөлгөөнт гимнастик, спортоор хичээллэхийг хичээгээрэй. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү шургуу байдгийг амьдрал харуулдаг.
Ганц бие эмэгтэйчүүд ихэнхдээ босон суун гүйж харайхдаа идэж уухаа амжуулдаг зуршилтай. Та ч мөн тэдний адил тэндээс ч нэг тараг, эндээс ч нэг боов үнхэх дуртай бол аяндаа хаана, юу идэж ууснаа ч мэдэхгүй байнгын өлөн байдалд орж эцсийн дүндээ хэт их идэх зуршилтай болно. Ингэхгүйн тулд үгүй ядаж нэг удаа ч гэсэн таны хоол иж бүрэн, тохь тухтай нөхцөлд өнгөрөх хэрэгтэй .
how to test pressure relief valve on oil boiler, how to test pregnancy with cooking oil, how to test potency of cbd oil.