Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн

Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг билээ? 70 хувийг гээд Мянганбаярын эхнэр Пүрэвсүрэнгийн савангийн реклам байдаг. Жоохон хүүхэд болохоор нь тиймэрхүү юманд тоглуулсийм шиг байгаан. Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна.

Өглөө бүр өлөн дээрээ ус ууж байх нь биеийн эрүүл мэндэд тун ашигтай. Амьсгалах, хөлс гарах, шээх зэрэг нь хүний биеийн усны хэмжээг багасгадаг, ус нь цусны эргэлтийг сайжруулан, ходоодны ажиллагаанд туслан биеийн бохир зүйлийг түргэн гадагшлуулдаг. Хүүхдүүд ч буцалсан ус ахиухан уугаад байх сайн, хоол боловсруулах системд нь тус дэм болдог аж.

Би ч хавь ойрын хүмүүстээ “Ус уух чинь их сайн шүү дээ. Манайх шиг хуурай газар бол бүр 2-3 литрийг уух хэрэгтэй. Ус их уудаг хүний нүүрний арьс энэ тэр үрчийнэ энэ тэр гэж ёстой байхгүй. Миний арьсыг хар” гэж ирээл үхтэр мэдэмхийрдэг байвааа. Өөрөө ч нүдэн дээр нь үлгэр жишээ үзүүлэн хоёр гурван литр ус нэг амьсгаагаар уугаал “Ингэж уунаа” хэмээдэг байв.

Гэтэл усыг нэг дор хэтэрхий их ус ууж болдоггүй ажээ. Хэтэрхий их ус уух нь гэдэс ходоодыг тэлж, хэвийн амьсгалах, шингээлтэд нөлөөлж, тархины эсийг хавагнуулж, гавлын дотоод даралтыг дээшлүүлж, зүрх бөөрний дарамтыг нэмэгдүүлдэг байна. Ялангуяа нас ахиж бие муудсан, зүрх уушигны ажиллагаа тааруухан хүний хувьд бол

  • сэтгэл уймрах
  • ядаргаа ихсэх
  • тамир алдах
  • шээс байн байн хүрэх
  • бас хараа бүрэлзэж цаашлаад нэн их гай зовлон, яршиг түвэгт учруулж ч болзошгүй юм.

Бас Хөлс их гарахад усыг шууд ууж болдоггүй байх юм. Аагим халуунд хөлс их гарахад манайхан шууд л ус уудаг. Ингэвэл уух тусам цангаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь уусан ус нь биед үлдэж чадахгүй хөлстэй хамт гадагшилж, давслаг элементыг нь ч аваад явчихаж байгаагаас болж байна. Хүний биед давс дутагдвал булчин сулрах, шархирч өвдөх, шөрмөс татах зэрэг хүнд байдал илэрдэг юм байна.

Хөлс ихээр гараад байвал буцалсан бүлээн ус уух сайн. Буцалгасан бүлээн усанд хүчилтөрөгчийн хэмжээ нь нэлээд их байдаг тул хүний биеийн эсэнд түргэн хүрдэг, харин буцалгасан хүйтэн усанд бөөнөрсөн молекул нэлээд элбэг байж, биеийн эсэнд даруй түргэн хүрч чаддаггүй юм байна. Хүйтэн ундаанууд ч ходоод гэдсийг шархлуулж, ходоод гэдэсний чадавхийг амархан замбараагүй болгодог байна.

Мөн зуны халуунд зохих хэмжээний цай ууж байх нь сайн. Гашуувтар амттай сэрүүн чанартай цай нь халууныг хөөх, уушгийг дэвтээж цэрийг ховхлох, шээс туух зэрэг үүрэг гүйцэтгэдэг байна. Хятадын уламжлалт анагаах ухаанд үзэж буйгаар, идэр залуу хүмүүсийн бүх эрхтэн хэвийн байдалтай эрч хүчтэй ажиллаж байдаг, ийм байдалд халууныг хөөх цай уух сайн, өтгөс настай хүмүүсийн бие буурай, элэг ходоодны ажиллагаа нь мууддаг тул шингэн цай юм уу, цайг бага уух биед ашигтай.

Үүний зэрэгцээ цайг гэдэс өлсгөлөн байхад уухыг цээрлэх хэрэгтэй.

20 thoughts on “Ус уух урлаг хийгээд цай цүйний нарийн ширийн”

  1. цайнд кофенд байдаг каффейн ихээр байдаг гэсэн шүү сонирхолтой л хэрэг гэгэгэ. Би бол өглөө өлөн дээрээ аяга бүлээн буцалсан ус байнга уугаад 11 гээд юм иддэг маань их сайн гэж одоо болтол итгэсээр яваа. Гэснээс Мянганбаяр, түүний эхнэр энэ тэр хөөрхийс энэ өгүүлэл эхлэхэд юуны хамаатай билээ дээ хахаха

  2. Гол ярианы сэдэвтэй чинь холбогдоод байгаам биш үү? Усны тухай яриад л байшт… Хэрэгтэй мэдээлэл байна. Гэхдээ өлөнгөөрөө цай ууж болохгүй гэдэг чинь сонин л санагдаад байнадаа. Манайхны зуршил буруутаад байна уу даа?

  3. sonirholtoi, medej avuushtai niitlel baina shu. deer n byatshaan zuil nemye. ulon deeree lemontoi butsalsan haluun buleen us uuhad sain gedeg shu. uchir n buleen us hodood gedsiig tsochroolguigeer urd odriin hooldnii uldegdliig gadagshluuldag gesen. teged 30min.n daraa ogloo tsaigaa uuh heregtei. yor n bol us tsai zergiig yum idehees 30min.n omno bolon 1 tsag.n daraa uuval hoolnoos olj avah shim tejeel hodoodond shingedeg gej uzdeg yum bilee.

  4. yana aa us tsainii talaar buur esreg oilgottoi baisan ba shd, az boloxod us tsai ix uux durgui l dee, xumuus xachin xun be shingen um sain uuj baigaach gj buruu uxuulga yavuuldag bsan ba shd

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>