Үрлээ, Баяраа 2 харанхуй ангид үнсэлдэнэ. Үрлээ гэнэн цайлган охин Баяраатай унтсанаа их юманд санан суух барих, хүүхэд шуухад, өдөр бүр чаатар үзнэ энэ тэр гээд бөөн тэнэг юм ярина. Баяраа нь харин айхтар санаатай гар “Чи юугаа солиороод байнаа, чи наад үлгэрээ тэр Дэлгэртээ л хэл” гэнэ. Үрлээ гүйн одсоны дараа Дэлгэр харанхуйгаас гарч ирнэ. Баяраа Дэлгэрийг ширээн дээр гарч өшиглөх гэж байгаад ойчин унах тэр агшинд ангийнхан нь орж ирнэ. Эцэг эх, багш нарын хурал болоход Ангийн багш босч ирээд ярина. Хайран ч хамт олон, хайран ч нэр төр. Ийм л хүн бидний дундаас төрлөө хэмээн халаглана.
Муусайн гадаадын луйварчид, новшнууд бүх юмыг маань шулаад дууслаа. Новшнуудыг хөөн зайлуулаад өөрсдөө баялагаа ашиглая. Бүх баялаг 100% төрд байх учиртай. Төрийн маань зөв мэргэн бодлого биднийг дараа жил арабын баячуул шиг болгоно.
Ийм үгийг дөнгөж хэлд орсон хүүхдүүд хүртэл яриад явж байхийм… Улсын их хурлын нэг гишүүн “Гадаадын хулгайчуудаас бүгдийгээ авна. Бид өөрсдөө гадны бирж дээр мөнгөө босгоод авчихаж чадна” гэж байхийм. Их л амархан санагдсан бололтой юм. Би л лав айнаа.
Өнөөдөр хүмүүсийн аманд бас нэг сайхан үг байнга хамт хэлэгдсээр. Муусайн авилгачид, сувдаг идээчин уугаачин, өгөр хар газрын наймаачин, төсвийн мөнгөөр гарааа угаагч гэж хэнийгээ бид хараагаад байдаг билээ дээ. Төр гэдэг чинь та нарын харааж зүхээд байгаа тэр новшнууд чинь шд. Гэхдээ тэр нөхдүүдийг хэн сонгосон юм? Чи өөрөө гөлийж очоод нэг шуудай гурил, нэг шил архинаас сонгочоо биздээ. Одоо тэр хүмүүс чинь чамд өгсөн архиныхаа мөнгийг авах нь зүй ёсны хэрэг биздээ.
Гэтэл чухам тэр луйварчингуудад л хамаг баялагаа өгөхөөр улайрч байна. Хэн турхиралтыг хийгээд байгаа нь тодорхой юм биш үү. Тэр новшнууд чинь өөрсдийгөө төрд байнга байна гэж бодооод ингэж улайраад байгаа юм биш үү. Яагаад гэвэл тэр хүмүүс сонгогдоход тэр нөхөрт чамд өгөх нэг шил архи байхад л хаваасаг.
Энэ бүх бий болоод байгаа нөхцөл байдлын гол буруутан нь хэн бэ? Rio Tinto, Ivanhoe Mines, MCS, Energy Resource биш. Харин ч тэдний зөв. Бас тэр та нарын идээчин угаачид чинь ч биш. Тэр новшнуудыг сонгосон та нарын өөрсдийн чинь л буруу шд.
Яг үнэн дээ бол Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээшд.
Turiiguu bas hamaagui haraaj zuhej demii baih daa.turiin suld urshuu gedeg baisan odoo ch bur bolij dee. Uuruu uursduu songochood suuldee terendee unahaaraa hun ruu chihdeg ene ugaasaa mgl hunii neg muuhai zan shuu dee gej
Дажгүй бичсэн байнаа гэж. Нээрээ Баяраа өөрөө л унасан л даа.