Самар

Өчигдөр гадаа самар зарж байхаар нь авчих санаатай үнэ ханшийг нь асууж, бас ч хэдэн самар аваад амслаа. Дажгүй самар болохоор нь авдаг юм боллоо. Тэгсэн тэр самар зарж байсан эгчид гялгар уут байсангүй. Өдөржингөө зараад уут нь дуусчихсан, тэгээд харих гэж байгаа гэв. Тэгээд эгч хүү:
– Сайхан хармаалаад явчих уу?
– Юу яасан балиар заваан юм? яаж хармаалахийн?
– Дээр үед бол хүмүүс хармаалаал явчихдаг байсийм, одоо л уут сав гэдэг болчихсон болохоос гэв. Яг энэ үед бага байх үеийн дурсамж бүдэг бадаг юм толгойд орж ирлээ…

Нээрээ л хармай хотондоо самар хийж аваал явдаг байсан сан. Тэгээд гэнэт самартай холбоотой багын явдлуудаа саналаа. Миний багад бараг хүүхэд бүр л самаранд явдаг байлаа. Байраараа, ангиараа, лагераараа гээл хэд гурваараа нийлж аваал явдаг. Би нэг удаа байрныхаа нэг нөхөртэй, дүүтэйгээ самаранд явлаа. За байз тэр чинь 5 дугаар ангид орох жил байсийм. Тэгэхээр би чинь 13-тэй нөгөө нөхөр бас надтай чацуу, дүү маань 8-тэй гэсэн үг. Тэгээл Шарга морьтийн эцэс рүү явлаадаа. Тэр үед эцэст буугаал хэд алхаад зэлүүд болчихдог байлаа. Эцсээс нийлээд яваад оросын хүүхдийн лагерь байсийн. Тэрний гоё сайханг шагшин магтаж явлаа. Одоо ер нь тэр Шарга морьтийн эцэс юу болсон болооо?

За тэгээл цаашаа ойн гүн рүү ороод явчлаа. Цүнхэндээ талх малх, цай давс эд нар хийчихсэн бас их сүрхиййй. Тэгээд ойн жимээр нилээн явсаар байгаад самар түүх газраа ирлээ. Мод руугаа ч авираал самрыг ч харин түүж гарлаа даа. Бага байхад сармагчин шиг л авирна шүү дээ. Модны оройд гарахад модны үзүүрүүд харагдаал, мод дайвалзаал, би ч бас дагаж дайвалзаал аймаар байдаг байж билээ. Ядаж байхад модны оройд хамаг самар нь оворчихсон. Заримдаа албаар тэгж дайвалзаж байгаад хажуугийн мод руу шилждэг байв. Дахин доош бууж мод руу авирахаас залхуурч байгаа нь тэр. Бас л аймшигтай байгаам шүү. За тэгээл баахан самар түүж байтал орой болж тэндээ хонох боллоо. Баахан л мод түүсэн юм. Тэгээд цай чанаж уугаад авч явсан хүнсээ бүгдийг нь идлээ. Тэгсэн манай найз чухам би явлаа, энд хонож чадахгүй, ажил төрөл хэцүүдлээ болтой юм яриад орхиод яваад өглөө дөө…

Шөнө ч боллоо, модоо түлээд дүүгээ ч унтууллаа. Хоёулханаа ойд. Шөнө ойд хав харанхуй. Ёстой жинхэнэ түнэр харанхуй. Энд тэнд чад пад гэх чимээ сонсогдоод, салхинд шуугих ойн чимээ улам аймшигтай болгоно. За за яахав ах хүн чинь баатарлаг байх ёстой гэж бодоод галаа манаж гарлаа. Түүсэн самраа навсартал нь цөмлөө. Тэгж нилээн байж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байлаа. Нэг мэдсэн нэг хүн л хажууд яваад байх чимээнээр сэрлээ. Гэтэл гал маань унтарч цог нь үлдсэн байлаа. Хавь ойрд юу ч харагдахгүй. Гэтэл дүү маань тэнд л хав харанхуйд мод хугалаал байх шиг байна. Дүүдээ очиж туслаад хэдэн гишүү цогондоо хийж үлээж байж галаа асаалаа. Дүүтэйгээ нийлэн бас дахин мод цуглууллаа. Шөнө гал маань унтарч дүү маань даараад сэржээ. Тэгээд галаа хайр найргүй түлсэн чинь бүх модоо дуусгачихаж. Дахин мод түүж байсан нь тэр юм байж. Дүүгээ унтуулаад дахин ах хүн галаа маналаа. Дүүтэйгээ нийлэн нилээн том унасан мод дөхүүлж ирсэн юм. Тэрийгээ гал руугаа хийж аваад санаа амарлаа. Хааяа зүүрмэглээд сэрэхэд гал маань унтрах гээл мод нэмж хийгээд модоо ахиулж түлсээр шөнийг давлаа. Шөнө ойд сүүлдээ ямар ч айдасгүй болж зөвхөн нойр гэж л айхтар даваа байдгийг мэдэж билээ.

Өглөө гэгээ оров уу үгүй юу цай чанаж уулаа. Идэх юм ч байсангүй. Шөнөжин хамаг түүсэн самараа цөмчихсөн байдаг? Уул нь их л самар түүсэн санагдаад байгаан. Байдаггүй шүү. Гэхдээ манай найз явахдаа бас бус самар аваад явсан. Гэртээ яааж самаргүй очихов. Дахиал хэдийг түүх хэрэгтэй боллоо доо. Өглөө хүйтэрч байна гэдэг тамтаггүй. Хөлдөж үхэнгээ алдав. Байн байн нусаа татаал хэдэн модонд авирч хэд гурван самар түүхчээн аядаад харихаар алхлаа. Ойн жимээрээ эргээд алхаж байхад гэртээ очоод халуун усанд хэвтэх юмсан гэдэг бодол толгойд эргэлдэнэ. Голдоо ортол даарсан байлаа. Гэтэл бороо орлоо. Улам л ихээр бүүр шалзрам халуун устай ваннанд хэвтэх хүсэл төрнө. Дүү маань бас нилээн даарчихсан бээвийгээд алхна. Ах нь юм болохоороо цамцаа дүүдээ өглөө. Өөрөө чухам чийрэг хүн болж нимгэн цамцтайгаа алхлаа. Дээд доод эрүү нь зогсолтгүй тачигнаж, өлсөж, даараад, бас нойргүй хоночихсон, тэгээд ядраад, байн байн нусааа татаад, ёстой жинхэнэ миа араандаа орчихсон явжийлаа. Хажуугаар нь дүүгээ зоригжуулан алхах ёстой. Ах болох ямар хэцүү юм бээ? ерөөсөө чи ах нь болчих гэж дүүдээ хэлмээр л санагдаж байлаа. Ингээд хагас шизотой байдалтай цааш алхаж явтал нэг овоо тааралдлаа. Овоон дээр бөөөн мөнгө!!!!!! 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө, 50 мөнгө, хамгийн дээд тал нь 2 ширхэг 1 төгрөг байлаа. Түүж гарлаа. 4 гаруй төгрөгтэй боллоо. Энэ их мөнгөөрөө хамгийн түрүүнд тааралдсан дэлгүүр орж бөөн бөөн юм авч иднэ хэмээн андгай тангараг тавилаа. Ядаж байхад хармайгүй өмд өмсчихсөн нөгөө мөнгөө 2 гартаа тас атгаж явлаа. Зарим мөнгө нь миний гарт багтаагүй учир дүү маань бас тас атгаж явлаа. Ингэж явсаар Шарга морьтийн эцэс орж, лагерийн мухлагаас бөөн боов боорцог авч, нэг улаан усыг дүүтэйгээ хуваан залгиллаа. Гадаа бороотой учир Лагерьт хэн ч байхгүй. Лагерьт бороо орохоор гэртээ орон дээрээ дээл нөмрөөл хэвтчихдэг байж билээ. Эсвэл нэгнийдээ орж хөзөрдөөл.

За тэгээл улаан Караоса автуусандаа сууж аваал гэр лүүгээ жирийлгэлээ дээ. Автуусан дотор ай мөн сайхан дулаахан. Дүү бид хоёр нэг суудал дээр зэрэгцэж аваал суулаа. Тэр автуусанд бид 2 нам унтлаа. Амьдралдаа унтсан хамгийн сайхан унталт байлаа.

17 thoughts on “Самар”

  1. хахаха чи ч тэгвэл муу самарчин сайн ах байжээ дээ хөө, хөөрхий та хоёр тэр мөнгөөр голоо зогоож цангаагаа тайлсан бол тэр тавьсан хүмүүсийн зорилго биелж дээ. угаасаа эрт цагаасаа овоон дээр идэх уух зүйл орхиж ядарч зүдэрсэн нэгэндээ өгдөг бичигдээгүй хуувь байсан болтой юм. Одоо бол сигнаалдаад л яаваад өгнө шт. Танайх комбинатад байжийж яагаад богд уул руу яваагүй нь сонин л юм.

  2. Тэр үед чинь богд уул руу явбал насаараа төөрөөд эргээд олдохгүй. Дархан цаазтай энэ тэр. Цэрэг баривчилж шоронд хийнэ гэсэн ярианд аймаар итгэсэн байвшд.

  3. Bi bas yargaitiin bogino-d samarand yavj baigaad modnoos unaj bilee, neleen deer havias ni shu, az bolohod mochir bish gol havitsaa ni bsan bolhoor mochirt oroolgood erch saaraad gazar unasan. Tegeegui shuud gazar unasan bl bi gej hun onoodor ingeed yum bicheed suuj baihgui l bsan baihda hoorhi.
    Haluun odor deeguuree nutsgen baisan bolhoor bie ulaan ereen boltson, boon honduur bolj bilee

  4. Yun huurhun iin. bas tgd uuruu uheh gej baij duuge zorigjuulaad.. neeree 13hantai bj tgd yaj shunu modon dotor honodog bnaa.. aigaagui yu. tgd bas gal entree manasan geed bgaa.. ih eree… tgd shunu modond honood aav eejdee aluuldaggui bsiinmuu????

  5. Huurhun yumaa. Neeree l baga baihad neg ih samrand yavdag baij bilee. Odoonii huuhduud tegdeg bol u? Bi uul ni emegtei. tegsen hernee duuteigee hamt modond avirch samar avch doosh ni chuluuddag baisan. Manai egch harin door uldeed tuudeg baij bilee. Neg udaa bid nar aimar ih samartai gazar ochood gantshan shuudaitai yavj baisan tul tendee samraa tsairuulaad barag tal shuudai tsairuulsan samar gertee avchirsan. tegeed l uhtelee samar tsumuud suuldee buur zalhaad tsumuhuu baij bilee. Tegeed nuguu samar chini manaid uvuljsun sh dee hehe. Tegsen chini havar harin eej gargaad irchihsen bid nart haruulj baisan. Hugtsurchihsun baisan hahaha.

  6. ug n tegeel samaraa karmaalj yvaad idvel yavadj l ter baliar uutnuud n daraan baigald shavar haaj dald orkuu ug n heregtei l zuil bna shd !! niiteeree samaraa karmaalaad idestgeej bai l daa yasn bol baigald dorool shingeed gai bolohgui shuu dee zaluusaa!!

  7. хүүхэд нас минь нүдний өмнүүр жирэлздэг байна ш дээ. үүргэвч уутанд өрөмтэй ч юму уу маслотой эсвэл халбагаар талхан дээрээ цай асгаж байгаад л саахар түрхээд шилэнд хар цай ч юмуу булгийн ус хийгээд ойруу самар жимсэнд явдаг байж билээ. Бүүр багадаа бол жигжидэд ганц мод гээд мод байдаг байсын тийшээ аршаанд явна гээд л хол явах гэж байгаам шиг л явдаг байж билээ. Одоо бол тэр 10 алхамын л газар байгаа хэ хэ, ойруу явахааараа шоргоолжны үүрэн дээр навч шүлсдэж тавиад л долоодогсон.Жигжидэд л хүүхэд нас өнгөрсөн дөө хэ хэ. ууланд гараад айраг гээд навчны ишийг сороод л. Гэхдээ энэ бүхэн бүгд хэзээ ч дахин ирэхгүй жаргалтай хүүхэд нас минь юм шүү дээ.Бидныг багад уултай устай зүлэгтэй ногоотой хөл нүцгэн гүйдэг байлаа. Одоо тэр үеийн гол юу ч байхгүй одооны хүүхдүүд гол байсан гэхэд ч үнэмшихгүй байх дөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>