Наадам дөхлөө. Айдаа сайхандаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Шал худлаа. Зүгээр л автоматаар ийм тэнэг бодол толгойд орж ирлээ. Наадмаар ер нь сайхан юм юу болдийм бэ? Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бөөөн бөөн хүмүүс тоос шороо босгон үхтлээ баярлана. Үнэндээ тэдний нүдэнд баярын биш харууслын ниламс цийлэгнэмээр. Гэвч юунаас болоод истжоон тойроод хуушуур олж идэх гэж яваагаа өөрсдөө ч үл мэднэ. “Далайцэрэн давсаан, Далайцэрэн давсан. Яаахаараа жирийн ардын хүүхэд давж болдоггүй наадам бээ” хэмээн бахардатлаа орилолдсон ардууд истжооноор дүүрэн. Дээрээс нь тэр л цагаар морь унасан хөдөөний нөхдүүд хотоор дүүрэх бөгөөд морины баас, шээсний дийлдэшгүй үнэр өнгө нэмнэ. Тэдний гартаа барьсан ташуур хааяа ардуудын толгой дээр буух нь улам сүртэй. Ноднин соёолон морины тоосонд булуулж, ирэх жилийн хийморь лундаагаа даатгахаар Хүй долоон худаг орсон найз маань авсан хэдэн хуушуураа хэд дахин давсан үнээр дамласан, жорлонгийн оочороо бас л дамлан гайгүй сайн мөнгө олсон тухайгаа надад хүүрнэж билээ. Хүмүүс морио үзэх биш хуушууранд зодолдоод дууссан гэнэлээ. Зарим нэг нь бүүр “морь ирэхээр оочор багасах байх” хэмээн тэвчээртэй хүлээсэн ч тэр бодол нь талаар болж гэдэс нь эвгүйрсэн зарим нь жорлонд биш ил газар шууд харвасан байгаам.
Заримдаа бие махбодийн зовлон амсаж байхаар сэтгэл санааны зовлон амссан нь дээр байдаг юм гэсэн шүү.
Санасанаас саяхан Пентатоникийн улаан хивсний ёслол болж одууд маань үнэхээр од шиг байхыг харлаа. Мань мэтэд бол олдохгүй хувь заяаг бурхан тэдэнд заяажээ. Тэгээд гэнэт бодлоо. Наадмаар улаан хивсний ёслол хийе. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ дарга, сайдууд, УИХ гишүүд, яам тамгын газар, хот дүүргийн засаг дарга нар, бөхчүүд, уяачдаа тэрхүү улаан хивснээ алхуулж төр засагтаа хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй гэж бодов. Жирийн ард бид тэдний өмссөн дээл, хувцас, бүс, гутал, ээмэг сэлтийг нүдээр үзэн, баясаж цэнгэнэ гэдэг чинь жинхэнээрээ болох бус уу. Ерөнхийлөгч маань машинаасаа гарч ирээл бүчин авах сурвалжлагчдад “Миний энэ өмссөн дээл бол энэтхэгээс захиалж авчирсан пөөх даавуугаар хийсэн 10 өнгөөр солонгордог” гэж хэлэнгүүтээ эргэлдэн харуулангуут ард бидний нүдийг баясгах нь үнээр бишрэлтэй. Ноолуураар дээл хийж өмссөн бөхчүүд машинаас бууж ирэнгүүтээ л гарт тааралдсан эхний нөхрийг дэлсээд авахад цаадах нь үхэдхийн унах тэр агшинд хурсан олон “ай мөн ч бяртай байна шүү” хэмээн бахархан шаагилдах нь наадмын өнгийг тодорхойлно.
За тэр ч яахуу гол юмандаа оръё. Наадамлаж байгаа нь гээд гэдэс гүзээ рүүгээ гарт тааралдсан бүхнээ чихдэгээ болих хэрэгтэй шүү. Бага идтүгэй. Наадам, цагаан сараар хоолны хордлого, зүрх судастай холбоотой дуудлага 103ыг амраадаггүй юм гэсэн. Архиа тааруулж уу, хоолоо тохируулж ид. Мах сүү хоёр хольж болохгүй гэдэг дүрмийг сайтар баримталж байгаарай даа, хүмүүс минь. Бас мах идсэний дараа 30 мин дотор хар цай уухгүй байх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол таны биед хэрэгтэй төмрийг бие тань авч чадахгүй. Монголчууд хамгийн их мах иддэг мөртлөө байнга төмрийн дутагдалтай байдаг нь махан хоолны дараа цай гүзээлэх юм гэнэ лээ шүү.
Бөхийн найраа харан, морины будилаан үзэн, бөөн өөх тос болсон махан хоолондоо пологтож, дарга сайдын гоё ганганыг хараан зүхэж мэдрэлээрээ наадаж байхаар агаар салхинд гарч энэ наадмаас хол найз нөхөдтэйгээ өөр төрлийн наадам хийгээсэй гэж уриалан энэ нэг юмыг бичлээ. Цэнгэн хөгжиж яв. Аа гэхдэээ…
Пөөх даавуу – Америк нэр нь wow. Харсан хүмүүс тийм өнгөтэй гэж хэлэхийн аргагүй зүйл бүрээр солонгорон, харсан хүн бүр пөөх хэмээн дуу алдах бөлгөө.
Unen shu unen
saihan helseen
wow davuu mongold baidiin muu
ааахахахааххаха
Enxbaataraa sonind naad niitlelee gargawal mongolchuud bvgdeeree neg saixan ineej awax ium baina. Vneniig xelexed Setgvvlchid iim iumch ewlvvlj bichij chadaxgui baigaa shvv.
He he, Mahchin nohoinuud! haan bainaa!
Sonind tavibal Enhbaatar ardiin daisan boldiin baigaa bidde, enuuhendee baisan ni deer baihaa
ardyn daisan bolj bgaad ch gsn tavibal zugeer l yum :]]]
Za teed naiziihaa Blog-iig unshlaa.Sanal negtei turah armid chine elseh l bna.keke.bi bas negen tsagt 100 garui Kg bolood l yavj blaa. Demjine shuu buh talaar
eoox jool ineej avlaa, ineedtei bichjee
гоё бичлэг болсон байна. Бичээд байгаарай атаман аа
bayaraar baga id
Is that really all there is to it because that’d be flbnbergastiag.
That’s a smart way of thniikng about it.