Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой

Таны ухамсарт өөрийн биеэ удаан хугацаагаар хамгаалах ямар нэг шалтгаан бичигдсэн байна. Энэ үед тархины таламо~париентал хэсэг агшин зуур ажиллаж эхэлнэ. Таны дотоод төсөөлөл өөрчлөгдсөнтэй холбогдож биеийн жинтэй холбоотой бусад эд эрхтэнүүд даган уг төсөөллийн дагуу буруу ажиллаж эхэлнэ. Үүнийг даган таны хоол идэх хүсэл мөн өөрчлөгдөнө. Ингэсэн цагт та өөх тос, нүүрс ус ихтэй хоол хүнс өргөн хэрэглэх ба өглөөний цай уух процесс аажимдаа өдрийн хоол болон үргэлжилнэ. Оройн хоол улмаар оройтож, таны жин аажмаар нэмэгдэнэ. Энэ бүх зуршил хэвийн болсон мэт санагдах тэр үеэс таргалах процессын бас нэг багагүй ач холбогдолтой үе болох хоёрдох шат эхэлнэ. Үүний гол буруутан нь таны ухамсар юм. Энэ ухамсар яваандаа таны илүүдэл жинг хэвийн мэт хүлээн авах төсөөллийг уураг тархинд хэвшүүлнэ. Энэ үед хүн өдөртөө нэг удаа хооллосон ч турахгүй. Энэ нууцыг олон орны өөртөө хайртай, өөрийгөө байнга хянан зүдэрч явдаг хэвшилтэй бүлэг хүмүүсийн араас удаан хугацаанд ажиглан судалсны үндсэн дээр Америкийн эрдэмтэд анх нээсэн юм. Гэхдээ засрашгүй бүдүүн хүмүүсийн турахын тулд хичээн зүтгэсэн олон жилийн амжилт муутай оролдлогын үр дүн нь асуудлыг нөгөө өнцгөөс авч үзэхэд хүргэсэнтэй ч холбож бас болно. Хүний ухамсарт гажигтайгаар хүлээн авагдаж бүрдсэн төсөөлөл нь түүний бодисын солилцоонд асар их өөрчлөлт өгөн бие организмыг эвддэг. Ийм үед хүн хэдийгээр хоол хүнсний хэмжээгээ багасгасан ч бие цогцсын идэвхтэй хэсгүүд хуучин байдлаа хадгалахыг илүү хүсэн тэмцэлддэг. Өөрөөр хэлбэл, хүний бие организм өлсөх явдлыг тэвчиж чадахгүй, амьдралынхаа заналт дайсан мэтээр хүлээн авна. Ингэж программчлагдсан ухамсар нь хоолны дэглэм сахих болон биеийн хүчний үйлдэл хийх аливаа оролдлогыг байдаг хүчээрээ эсэргүүцэж эхэлдэг.

2 thoughts on “Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>