Удамшилтай холбоотой таргалалт

Судалгаагаар, удмын ген нь таны таргалалтанд 70 хувийн үүрэгтэй. Хэрэв таны эцэг эхийн аль нэг нь тарган бол таны таргалах магадлал өндөр байна гэсэн үг. Эцэг эх хоёулаа тарган бол таны таргалах магадлал мэдээж илүү өндөр болж таарна. Гэхдээ та эцэг эхийнхээ жинг тэр чигээр нь удамшиж авна гэсэн үг биш, зөвхөн тодорхой хүрээнд л магадлал өндөр байна гэдгийг анхаараарай. Энэ хүрээнд байх эсэх нь таны хооллолт, хөдөлгөөний идэвхээс хамаарна. Хэдийгээр гадаад төрхөөрөө эцэг эхтэйгээ адилхан ч тэдний таргалах шинжийг аваагүй ч байж бас болно. Гэхдээ ерөнхий төрх нь байж л байгаа.
Хүн удамшлын шинжтэй таргаас гадна насны онцлогоос хамааран жин нэмэх хандлагыг өвлөн авсан байх нь ч бий. Хэрэв таны удмынхан 30 нас хүртлээ жингээ барьж, 50 насандаа мэдэгдэхүйц таргалсан бол та үүнийг санаж зохих арга хэмжээг урдчилан авч байх хэрэгтэй.
Наслалт ба жирэмсний дараах үеийн таргалах хандлага нь ихэнхдээ удамшилтай холбоотой байх нь элбэг.

Жишээлбэл: Таны жирэмсэн үеийн биеийн өөрчлөлт ээжтэй чинь тохиолдсон тэр л жишгээр үргэлжилдэг байх жишээтэй. Гэхдээ жирэмслэлт нь жин нэмэх шалтгаан биш юм.

3 thoughts on “Удамшилтай холбоотой таргалалт”

  1. manai eej omon n mahlag bsn la huuhed toruuleed turzn bha bi bs torlhiin mahlag uenhnese ondor l do daanj namaig targan gej hun bolgon l shoolod bdg tom humus j yahawe ondor bolhor ji neeh tiim targan bsh l gedeg ym manai aaw om nturanhai baisiin odoo targalaad bgo eej maan harin turaad bga hiideg ajlaas n l boldg bh da bi bol gerte l bj bdg duuge haraal com orldod suujin gaduur joohon alhii geher duuge awad ywn gher kezu sanagdad bdg ymo turah arga nadad unher hezu bn bi odo 166sm ondor 55kg jinte om n 3kg hasaad 52kg bolson hedii j dahiad targalsn olon uda turkaj vzed bvtku ymo yah we

  2. Pingback: buy movie review
  3. Pingback: Acronis Cracks

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>