Хэдийгээр ижил хэмжээний илчлэгийг хүлээн авсан ч түүнийгээ буцаан хайлуулах хугацаа нэг хүний хувьд ч адилгүй байдаг гэдэг нь эрт нотлогдсон зүйл. Үүнд маш олон хүчин зүйл (хөдөлгөөний идэвхи, бодисын солилцоо, цусан дахь сахарын хэмжээ, сэтгэл зүй гэх зэрэг) нөлөөлнө. Тиймээс бидний өгөх зөвлөгөөг даган өөхөө түргэн хайлуулахыг хичээгээрэй.
Дасгалаар хичээллэж байх үедээ анхаарах зүйлс;
1. Өлөн үедээ хэзээ ч битгий хичээллэ.
Дасгал хийхээс 60~90 минутын өмнө хөнгөн чанарын уурагт болон бага зэргийн нүүрс ус агуулсан зүйл заавал идэж бай. Энэ нь таныг удаан бөгөөд эрчимтэй хичээллэхэд дөхөмтэйгээс гадна жирийн үеэс ч их хэмжээний илчлэгийг гадагшлуулах бололцоог өгнө.
2. Зөвхөн хамраараа амьсгал.
Амьсгаа авах, гаргахдаа зөвхөн хамраараа амьсгалах нь зүрхний цохилтыг жигдрүүлж, цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулан өөх хайлуулах явцыг нэмэгдүүлнэ.
3. Дасгалыг хөнгөн хэмнэлт гимнастикаар дуусга.
Бие организм халж өөхөө хайлуулж эхлэхэд 15 минут л хангалттай. Хэрэв та эхэлж дугуйн дасгалаар 30 минут хичээллэсэн бол зөвхөн сүүлийн 15 минутанд л өөх хайлж эхэлнэ гэсэн үг. Тиймээс та хөнгөн бие халаалтаас эхлэн дараа нь хүчний дасгалууд (гантель), сүүлд нь эрчимт хэлбэр лүү (гүйлт, хэмнэлт гимнастик, дугуй) орох нь зүйтэй.
4. Дасгалынхаа төрлийг байнга өөрчил.
Та өглөөгүүр гүйх, дугуй унах дуртай бол дараах зүйлсийг мэдвэл зохино.
Нэг төрлийн дасгалаар байнга хичээллэх нь таны биеийг тэр хөдөлгөөнд
дасган өөх хайлуулах процессыг удаашруулна.
Хэрэв та өөрийн бодисын солилцоогоо түргэсгэх хүсэлтэй бол хааяа хааяа
дасгал хөдөлгөөнүүдээ өөрчилж байх хэрэгтэй. Бие организмд дасаж
дадаагүй шинэ хөдөлгөөнүүд таны булчин шөрмөсийг илүү эрч хүчтэй
ажиллах, улмаар багагүй хугацаанд энэ байдлаа барих боломжийг олгоно.
5. Хүчний дасгалуудыг аль болох ихээр хийгээрэй.
Хүчний дасгал нь биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулах хамгийн оновчтой арга мөн. Нэг кг булчин нь, хэдийгээр тэр хүн юу ч хийлгүй зүгээр сууж байсан ч биеийн бусад хэсгээс 9 дахин илүү илчлэгийг гадагшлуулах чадалтай. Хүчний дасгал нь хүний метаболизмыг дасгал хийснээс хойш тайван үед ч (2 цаг хүртэл хугацаанд ) өндөрт байлгана. Хэрэв та зааланд орох завгүй бол таны метаболизмыг уртасгаж булчин шөрмөсөө чангаруулахад жирийн гантель (2~3кг) л хангалттай юм.
6. Сарын тэмдгийн үеэр спортоор хичээлэх.
Жингээ хамгийн амархан хасах нэг арга бол сарын тэмдгийн сүүлийн хоногуудад спортоор хичээллэх явдал. Учир нь энэ үед эд эсийн эстроген ба прогестерон идэвхжиж метаболизмыг хурдасгана. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэйчүүд сарын тэмдэг ирснээс хойшхи 2 долоо хоног, дараагийн мөчлөг эхлэхээс 2 хоног хүртэл хугацаанд бусад үеэс 30 хувиар илүү жин хасдаг нь тодорчээ.
goe zowlogoo bn amjilt!!!!
маш сайхан зөвлөгөө байна. баярлалаа.
uneheer saihan zovlogoo bn bayrlalaa
how to make hair grease with coconut oil, how to use rosemary essential oil to improve memory, how to boil curry leaves in coconut oil.
how much cannabis oil is needed to get high, how much cannabis oil should i take to get high, how much cannabis oil should i take to sleep.
how to use fragrance oil warmer, how much does it cost to store crude oil, how to make a snow globe with baby oil.
how to change oil 2014 jeek, how to change oil 2014 ktm 525, how to change oil 2014 mazda mx5.