Ашигтай ашиггүй ялгаагүй бүх төрлийн өөх тос нь ихээхэн хэмжээний илчлэгийг агуулдаг бөгөөд ойролцоогоор нэг граммд 9 нэгж орчим байдаг. Илүүдэл жингээс салахын тулд юуны өмнө хүнсний нэр төрөл дэх ашиггүй өөх тосыг ашигтай өөх тосоор солих аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Үүнд:
- Юуны өмнө чанар сайтай шатаадаггүй сав суулга худалдаж ав. Ингэснээрээ хоол бэлтгэх үед хэрэглэх өөх тосоо багасгах бололцоотой болно. Мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн доторхи ашиггүй өөх тосыг багасгахын тулд тэдгээрийг чанах, духовканд болгох, жигнэх зэрэг аргыг хэрэглэж болно.
- Шарахын тулд цөцгийн тос болон маргариныг 1\3 хүртэл хэмжээний ургамлын гаралтай тосоор сольж болох юм. Энэ нь амт чанарын хувьд огтхон ч муудахгүй гэдгийг баталгаатай хэлж болно.
- Өөх тосыг нь ялгасан буюу багасгасан мах, сүүн бүтээгдэхүүн, амттан ихээр хэрэглэж байх хэрэгтэй.
- Өндөгний шарыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл; та 3 ш өндөг хэрэглэх үедээ ядаж нэгийнх нь шарыг авч болох юм. Ингэлээ гээд хоолны амт муудахгүй.
- Бутерброт хийж идэхдээ майонезны оронд кетчуп, болон гичийг хэрэглэж болно
- Өөх тосноос юуны өмнө чидун жимсний тосыг хэрэглэж байвал зохино.
how close can i be to a utility pole, how close can i be to lightning, how close can i be to lightning that hits water.
how to take picture of oil painting without glare, how to take photos of oil paintings, how to take photos of oil.